Дэлхийн гайхамшгууд
Хүний гараар болон байгаль өөрөө бүтээсэн гайхалтай зүйлсийг Дэлхийн гайхамшгуудын тоонд оруулдаг. Анх эртний Грекийн хүмүүс Газар дундын тэнгис орчмын, хүний гараар бүтээсэн гайхалтай барилга, байгууламжуудаас эртний Дэлхийн 7 гайхамшиг гэсэн жагсаалт бий болгосон нь дараа дараагийн үеийн гайхамшгуудыг нэрлэх, сонирхон судлах эх үндэс болжээ. Одоогоор дундад зууны үе, орчин үе, байгалийн гайхамшгууд гэсэн ойлголт нилээд өргөн тархсан байдаг.
Эртний дэлхийн 7 гайхамшиг
засварлахЭртний Дэлхийн 7 гайхамшиг нь сонгодог үеийн хүний гараар бүтээгдсэн уран нарийн хийц бүхий маш алдартай байгууламжууд билээ. Энэ бүтээлүүд нь Газар дундын тэнгисийн эрэг орчмын нутгуудад бүтээгдсэн барилга байгууламжууд бөгөөд Эртний Грек хүмүүсийн үзэл бодлоор илэрхийлэгдсэн байдаг. Үүнд:
- Гизагийн аугаа Пирамид
- Вавилонийн дүүжин цэцэрлэг
- Артемисийн сүм
- Олимп дахь Зевсийн хөшөө
- Мауссолос хааны бунхан
- Родосын Колоссус
- Александрын гэрэлт цамхаг ордог.
Грекчүүд энэхүү зүйлсийг гайхамшиг гэхээсээ илүү заавал үзэх ёстой байгууламжууд гэж тооцдог байжээ.
Дундад зууны 7 гайхамшиг
засварлахЯг тогтсон нэр заасан байгууламжуудыг оруулсан жагсаалт хийгдэж байгаагүй. Ерөнхийд нь долоогийн тоонд хязгаарлалгүйгээр “дундад зууны үеийн гайхамшгууд”, “Дундад зууны үеийн дурсгалууд”, “дундад зууны үеийн архитектурын гайхамшгууд” хэмээн нэрлэх нь элбэг байдаг. Энэ нэр томъёог янз бүрийн хэлбэрээр үүсгэн цаашид үргэлжлүүлсээр байна. Гэхдээ энэ жагсаалтад орсон зүйлс бүгдээрээ дундад зуунд байгуулагдсан зүйлс биш ерөөсөө сэргэн мандалтын үеийн өмнө XVI зуунаас өмнөх бүх үеийн дурсгалуудыг дундад зууны бүтээл гэж ойлгодог байсан XVIII-XIX зууны олон нийтийн дунд байсан хандлагаас бий болсон ажээ.
- Стоунхэнж
- Колизей
- Ком Эль Шокaфагийн бунхан
- Хятадын цагаан хэрэм
- Нанжингийн шаазан цамхаг
- Хажи Софи
- Пизагийн хазгай цамхаг
Мөн нэмэлтээр дараахь байгууламжуудыг оруулах хандлага байдаг.
Америкийн иргэний барилгын инжнерийн нийгэмлэгийн тодорхойлсон орчин цагийн 7 гайхамшиг
засварлахГайхамшиг | Шав тавьсан | Барьж дууссан | Байрлал |
---|---|---|---|
Ла-Маншийн хонгил | 1987.12.1 | 1984.5.6 | Англи, Францын хоорондох Ла-Маншийн хоолой |
Тауэрийн цамхаг | 1973.2.6 | 1976.6.26 | Торонто, Онтарио, Канад |
Эмпайр стэйт билдинг | 1930.1.22 | 1931.5.1 | Нью Йорк, Нью Йорк муж, АНУ |
Алтан хаалга гүүр | 1933.1.5 | 1937.5,27 | Сан-Францискогийн хойд талд орших Алтан хаалга хоолой, Калифорни, АНУ |
Итайпу хаалт | 1970 оны 1 сар | 1984.5.5 | Бразил, Парагвайн хооронд орших Парана гол |
Дельта төхөөрөмж | 1950 | 1997.5.10 | Нидерланд, Европ |
Панамын суваг | 1980.1.1 | 1914.1.7 | Төв Америкийн Панамын хүзүүвч |
Аялал жуулчлалд тохиромжтой гайхамшигт байгууламж, газрууд
засварлахАялал жуучлалын сэтгүүлч, зохиолч Ховард Хилманн хүн бүр аялж, үзэхэд илүүдэхгүй дэлхий дээрхи хүний гараар бүтээгдсэн болон байгалийн гайхамшгуудыг нэрлэсэн байдаг. Үүнд:
Хүний гараар бүтээгдсэн гайхамшгууд
засварлах- Гизагийн аугаа Пирамид
- Хятадын цагаан хэрэм
- Таж Махал
- Мачу Пикчу
- Бали
- Ангкор Ват
- Хориотой хот
- Баган сүм & Пагодас
- Карнак сүм
- Теотихуакан
Байгалийн гайхамшгууд
засварлахБайгалийн гайхамшгууд
засварлахМэдээллийн СиЭнЭн (CNN) агентлагийн тодорхойлсноор дараах зүйлс нь гайхамшигт тооцогддог.
Усан доорхи гайхамшгууд
засварлахШинэ ертөнцийн 7 гайхамшиг
засварлах
2001 онд Швейцар улсын “Нээлттэй шинэ ертөнц” корпораци (NOWC) “Ертөнцийн шинэ 7 гайхамшиг”-ийг тодорхойлохоор санаачлан дэлхий дээрх хүний гараар бүтээгдсэн 200 шилдэг дурсгалын байгууламжуудыг сонгон өрсөлдүүлэн 21-ийг нь шалгаруулан, дэлхий нийтийн санал асуулгаар 2007 оны 7 сарын 7-нд дэлхийн 7 гайхамшгийг зарласан байна. Үүнд:
Гайхамшиг | Огноо | Байршил |
---|---|---|
Хятадын цагаан хэрэм | МЭӨ V зуун – XVI зуун | БНХАУ |
Петра | мэдэгдэхгүй | Йордан |
Аврагч Христ (хөшөө) | 1931 | Бразил |
Мачу Пикчу | 1450 он орчим | Перу |
Чичен Ица | 600 он орчим | Мексик |
Колизей | МЭ 80 он | Итали |
Таж Махал | 1648 он | Энэтхэг |
Гизагийн аугаа Пирамид (хүндэтгэлийн үүднээс оруулсан) | МЭӨ 2560 он | Египет |
USA Today сонины шинэ 7 гайхамшиг
засварлахАмерикийн үндэсний өдөр тутмын хэвлэл USA Today санаачлан “Сайн байна уу? Америк орон” телевизийн нэвтрүүлгээр дамжуулан тодруулсан 7 гайхамшиг гэж бас байдаг ажээ. Үүнд:
Дэс дугаар | Гайхамшиг | Байршил |
---|---|---|
1 | Будала ордон | Хятад, Төвөд |
2 | Йерусалимын хуучин хот | Израил |
3 | Туйлын мөсөн бүрхүүлүүд | туйлын бүсүүд |
4 | Папаханануамокуакеа далайн үндэсний цогцолбор | Хавай, АНУ |
5 | Интернэт | N/A |
6 | Майячуудын архитектур | Юкатаны хойг, Мексик |
7 | Серенгети, Масай мара дахь их нүүдэл | Танзани ба Кени |
8 | Гранд каньон (үзэгчдийн сонгосон 8 дахь гайхамшиг) | Аризона муж, АНУ |
Үндэсний хэмжээний 7 гайхамшгууд
засварлахЛавлах
засварлах- Cox, Reg, and Neil Morris, "The Seven Wonders of the Modern World". Chelsea House Publications: Library. October 2000. ISBN 0-7910-6048-9
- Cox, Reg, Neil Morris, and James Field, "The Seven Wonders of the Medieval World". Chelsea House Publications: Library. October 2000. ISBN 0-7910-6047-0
- D'Epiro, Peter, and Mary Desmond Pinkowish, "What Are the Seven Wonders of the World? and 100 Other Great Cultural Lists". Anchor. December 1, [[1998. ISBN 0-385-49062-3
- Morris, Neil, "The Seven Wonders of the Natural World". Chrysalis Books. December 30, 2002. ISBN 1-84138-495-X
Цахим холбоос
засварлах- The World's Top 100 Wonders - a list of architectural, engineering and natural wonders by Howard Hillman, a renowned travel writer.
- WonderClub.com - a "list of lists", with information about most wonders.
- Seven Wonders of the Modern World - a list of modern wonders compiled by the American Society of Civil Engineers
- Video about the Seven Wonders of the Modern World, a virtual satellite tour made with Google Earth [02:38]
- Seven Wonders of Chicago - A list compiled by the Chicago Tribune and voted on by readers.
- Europe's Greatest Wonders - a website searching for the greatest human construction achievements in Europe.
- The Seven Wonders of the Ancient World - a website presenting the seven wonders of the ancient world and the genius of our ancestors.
- The New 7 Wonders of the World - vote for a new list of seven wonders of the world, promoted for purposes of profit, to be announced on July 7, 2007.
- 7 Wonders of the World Collections - sets of seven abandoned, deserted, underwater and underground wonders of the world.