Загалмайтны аян дайн

Загалмайтны аян дайн нь Ромын папууд католик шашны нэрийн өмнөөс Европын Христийн шашинтнуудыг уриалан дуудаж 1096 – 1291 оны хооронд явуулсан 9 удаагийн дайн юм.

Антиохын бүслэлт. Загалмайтны анхны аян дайныг харуулсан дундад зууны үеийн уран зураг

Загалмайтны аян дайны үндсэн зорилго нь Мусульманчуудын хяналтанд байсан Ариун хот Иерусалимыг буцаан авах явдал байсан бөгөөд Селжүк түрэгүүд Анатоли руу цөмрөн орж, Христийн шашны Үнэн алдартны урсгалыг шүтдэг Византын эзэнт улсад туслахаар анхны аян дайн 1096 онд эхэлжээ. Уг дайнууд нь зөвхөн Левантийн тэрс номтон, шашингүй үзэлтнүүдийг номхотгох шашны зорилготой байв. Гэвч улс төр, эдийн засаг, шашны үзэл санаа холилдсон байсны илрэл нь шашин шүтлэгийн зөрчилтэй байсан ч, 5 дахь аян дайны үеэр лалын шашинт Селжүк Түрэгийн Румын Султант улс нь загалмайтнуудтай холбоотон болж тулалдаж байснаар илэрдэг. Загалмайтнууд олон удаагийн аян дайны үр дүнд маш хол газарт хүрч чадсан ч Христийн шашинт улсуудын дотоодын улс төрийн зөрчилдөөн нь тэдний үндсэн зорилгыг бусниулж байсан байна. Тухайлбал 4 дэх аяны үед христийн шашинт Константинополь хотыг тонон дээрэмдсэн нь Венецийн загалмайтнууд болон Византийн эзэнт гүрний хооронд зөрчилдөөн үүсгэж байжээ.

Европийн хувьд Ромын эзэнт улс нуран унаснаар европод жинхэнэ үймээн болж байсан гэдэг... тухайн үед арай хүчирхэг байсан Карл франкуудыг овоо нэг хөл толгойд нь оруулсан байсан бол Англичууд эрхбиш арай тусдаа тулдаа нэг юм эмх цэгцтэй байсан бол Герман, Слав, Викинг овгынхон ямар нэг нэгдсэн удирдлага зохион байгуулалтгүйгээр Европод оршиж байлаа. Тэдний дайчид нэг нэгэн лүүгээ дайрч хүчирхийлэл үйлдэн дайны олз олох гол зорилготой байв. Энэ үед ерөнхийдөө загалмайтнууд буюу Крусадор гэсэн нэр томёо гарсан юм шиг байна. Энэ олон яахаас ч буцахгүй дайчидийг нэгтгэж Крусадор нэрний доор өөр шашинтай улс орнууд руу турхирах аргыг Ромын Пап олж зорилгогүй байсан дайчид зорилготой л болжээ. Эхэн үедээ тэдний дайсан бол мажар, слав, викингүүд байлаа. Тэд тухайн үед Папад захирагдагүй байлаа.


Энэ хооронд харин Ромын эзэнт улсын нуран уналтаас хойш Арабын ертөнц маш их хүчирхэгжлээ. Тус Тусдаа Халифтууд байсан бол Лалын шашин тэднийг нэгтгэн зангидаж арабын ертөнцөд Персүүдээс хойшхи түүхэн томоохон тэсрэлт гэж хэлэхэд болно. Грекүүдэд цохиулсанаас хойш Македони Ромын нөлөөг хүлээн зөвшөөрч байсан Арабууд энэ үед л толгой өндийж чадсан юм. Умард Африк, дундад Ази, Бага азид хяналтаа тогтоосон тэдний дараагийн зогсоол нь Испани, Португаль байлаа. Тэдний нөлөөг тэнд барьж байсан хүн бол Карл л байсан гэдэг. Арабуудын харц мэдээж хэрэг газарзүйн маш тохиромжтой байрлал дээр байсан Византийн эзэнт улсыг хараалж байлаа. Исламын ертөнцийн өмнө юу юугүй өвдөг сөхөрчихөд бэлэн байсан Византийнхан Папаас тусламж ирсэн ч цаадах нь ортодокс гээд эхэн үедээ хэмээн үл тоомсорложээ. Мусульманы ертөнц цэрэг зэвсгийн хүчээр ч хүчирхэгжээд зогсоогүй бөгөөд урлаг шинжлэх ухаан ч гэсэн маш өндөр түвшинд хүрсэн байсан гэдэг.

Ийнхүү алхам тутам ойртож буй аюул сүр хүчний эсрэг европууд нэгдэн тэмцэхээр шийдсэнээр Иберид Лалынхны түрэлтийг анх удаа зогсоож чадсан юм.

Үүнээс хойш Византийнхны хүсэлтийг папаар уламжлуулсан ухаан муутай, шашны мунхруулалд умбасан харанхуй бүдүүлэг европчууд 9-н ч удаагийн аян хийж заримд нь ялж заримд нь ялагдаж байсан. Лалын ертөнцийн хүчирхэгжилтийг дарж нэг ёсондоо европ лүү түрэх түрэлтийг зогсооход бидний өвөг дээдэс бас их хувь нэмэр оруулсан юм. Дундад Азийн хамгийн хүчирхэг гүрэн Хорезмийг унаган улмаар урагшилж Багдадыг үнсэнд нь хутгаад Бага ази хүрч байж зогссон ажээ. Ингэснээр Монголчуудын байлдан дагууллаас болж нэг хэсэгтээ л арабуудын хүч суларчээ, харин 14-15-р зуунд тэдний шашин нэгтэй Осман-туркүүд хүчирхэгжиснээр Византийн уналт эхэлээ. Туркууд Византийг унагаагаад зогсохгүй Балканы хойг дээр бараг 20-р зуун хүртэл нөлөөгөө барьж байсан. Хэрвээ Монголчуудын байлдан дагуулал болоогүй байсан бол арабууд Византийг хамаагүй эрт унагаж Балканы хойгийг мэдэлдээ авах байсан.

Загалмайтны аян дайнууд

засварлах
  1. 1101 оны загалмайтнууд
  1. Татаруудын эсрэг загалмайтны аян
  2. Балкан дахь загалмайтны аян
  3. Арагоны загалмайтны аян
  4. Александрын загалмайтны аян
  5. Гусситуудын эсрэг загалмайтны аян
  6. Шведийн загалмайтны аян

Гадаад холбоосууд

засварлах