Ха Лон булан
Ха Лон булан (үгчилбэл: шунгаx лууны булан; Вьетнам хэл: Vịnh Hạ Long) нь Вьетнамын Куан Нинь мужид оршдог бөгөөд ЮНЕСКО-ын дэлхийн өвүүдийн нэг юм. Уг буланд олон янзын хэлбэр дүрс хэмжээтэй мянга гаруй шохойн чулуун аварга цохионууд байдаг. Ха Лон нь зүүн хойд Вьетнамын булан бөгөөд зүүн, зүүн өмнөд талаараа Тонкины булан, умард талаараа Хятад улс, баруун болон баруун өмнөд талаараа Кат Ба арлаар хүрээлэгдсэн байдаг. 500 сая жилийн өмнө энэ хэлбэрээ олсон Ха Лон булангийн эргийн нийт урт нь 120 км, ойролцоогоор 1553 км² усан гадаргатай, 1969 жижиг аралтай. Уг бүсийн 434 км² талбай, 775 жижиг арлыг оруулан дэлхийн өвд бүртгэжээ.
Ха Лон булан* | |
---|---|
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв | |
Ха Лон булан | |
Улс | Вьетнам |
Төрөл | Соёлын |
Шалгуур | vi, vii |
Дугаар | 672 |
Бүс** | Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд |
Бүртгэсэн түүх | |
Бүртгэсэн | 1994 (18-р чуулган) |
Сунгалт | 2000 |
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу. ** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу. |
Булангийн арлуудын хувьд хоёр улиралтай. Халуун бөгөөд чийглэг зун, хуурай бөгөөд хүйтэн өвөл. Уг буланд 16000 мянган жилийн өмнөөс хүн амьдарч ирсэн ул мөр үлддэг. Ха Лон буланд Вьетнамчууд харийн дайснуудын эсрэг олон тооны тулалдаануудыг хийж байв. Бак Дан голын ойролцоох гурван жижиг арал дээр хориглосон Вьетнамчууд эх газраас довтолсон Хятдын их цэргийн гурван удаагийн халдлагыг бут цохиж байв. 1288 онд Вьетнамын алдарт жанжин Тран Хун Даогийн удирдсан Вьетнамын хуягласан завьнууд Бак Дан голын адагт Монголын Дубхай ханы флотыг бүрэн живүүлж байв. Вьетнамын дайны үед уг буланд АНУ-ын армийн тавьсан олон тооны минүүд өнөөдөр ч завьнуудад аюул тарьсаар байна.
Ха Лонгийн домог
засварлахОлон жилийн өмнө Вьетнамчууд Хятадын халдан түрэмгийлэгчидтэй тулалдаж байх үед бурхад луугийн гэр бүлийг эх орноо хамгаалахад нь туслуулахаар илгээжээ. Луугийн гэр бүлийнхэн эрдэнэсийн чулуу, хас болон хувирч, уг буланд эрдэнэсийн чулуун ханан хэрэм болжээ. Вьетнам улс энэ цагаас хойш эх орондоо амар тайван амьдрах болсон гэдэг. Домогт луунуудын бууж ирсэн буланг Ха Лон гэж нэрлэх болжээ.
Галерей
засварлах-
Ха Лон булан, 2007 оны дөрөвдүгээр сарын 26
-
Ха Лон булан, 2007 оны дөрөвдүгээр сарын 26
-
Ха Лон булан, 2003 оны хоёрдугаар сар
-
Ха Лон булан дахь усны хувирал, 2008 оны дөрөвдүгээр сар
-
Ха Лон булан