Гайана (Англиар Guyana [guˈjaːna]), албан ёсоор Бүгд Найрамдах Гайана Улс, хуучнаар Британийн Гайана нь Өмнөд Америкийн хойд эрэгт орших тусгаар тогтносон улс юм. Гайана нь хуучин Нидерланд (200 гаруй жил), мөн Британийн колони байсан. Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөлийн гишүүн орнуудаас Өмнөд Америкийн эх газар дээр орших цорын ганц улс болно. Түүнчлэн Карибын Нийгэмлэг (CARICOM)-ийн гишүүн улс бөгөөд тус байгууллагын төв нь Гайанагийн нийслэл Жоржтаунд байрладаг. Гайана улс Их Британиас 1966 оны 5 сарын 26-нд тусгаар тогтнож 1970 оны 2 сарын 23-нд бүгд найрамдах улс болжээ.

Бүгд Найрамдах Гайана Улс
Guyana
Flag of
Төрийн далбаа
Төрийн сүлд of
Төрийн сүлд
Уриа: One people, one nation, one destiny (Нэг үндэстэн, нэг улс, нэг хувь заяа)
Төрийн дуулал: Dear Land of Guyana, of Rivers and Plains
Guyana in its region.svg
НийслэлЖоржтаун
Албан ёсны хэлАнгли
Төр засагХагас ерөнхийлөгчийн засаглалтай бүгд найрамдах улс
Баратт Жагдео
Сэм Хиндс
Байгуулагдсан
1667-1814
1814-1966
• Их Британиас тусгаар тогтносон
1966 оны 5 сарын 26
• Бүгд Найрамдах Улс болсон
1970 оны 2 сарын 23
Газар нутаг
• Нийт
214,970 км2 (84)
• Усны эзлэх талбай (%)
8.4
Хүн ам
• Тооцоо
752,940[1]1 (161)
• 2002 тооллого
751,223[2]
• Нягтаршил
3.502/км2 (225)
ХХИ 0.611[3]
Error: Invalid HDI value · 104
Мөнгөний нэгжГайана доллар (GYD)
Цагийн бүсUTC-4
Утасны томьёо592
Домэйн нэр.gy
1 Хүн амын гуравны нэг орчим нь нийслэлдээ төвлөрсөн байдаг.


"Гайана" буюу "Гвиана" гэдэг нэр нь түүхэнд "Их усны орон" гэгддэг Амазон мөрний хойд, Ориноко голын зүүн биед орших Гвианын өндөрлөгийг нэрлэдэг нэр байв. Анх тус бүс нутагт Нидерландын гурван колони байв: Эссекибо, Демерара, Бербиче. Өнөөдөр Гайана улс нь зүүн талаараа Суринам, өмнөд болон баруун өмнөд талаараа Бразил, баруун талаараа Венесуэл улстай хиллэх бөгөөд хойд талд нь Атлантын далай байрлана.

215,000 км2 газар нутагтай Гайана улс Өмнөд Америкийн хамгийн бага газар нутагтай гурван улсын нэг юм (нөгөө хоёр нь Уругвай, Суринам). Хүн ам нь ойролцоогоор 770,000.

ЭшлэлЗасварлах

  1. "The World Factbook: Guyana". CIA. Retrieved 2009-10-18.
  2. Guyana 2002 Census Bureau of Statistics – Guyana. Retrieved 25 June 2009.
  3. "Human Development Report 2010" (PDF). United Nations. 2010. Retrieved 5 November 2010.