Булган сум (Ховд)

Булган сум холбоосыг дарж адил нэрт зүйлсээс ялган таниарай.

Булган (ᠪᠤᠯᠠᠭᠠᠨ) нь Ховд аймгийн сум юм. Улаанбаатараас 1855 км, аймгийн төв Ховдоос 385 км алслагдсан. Баруун талаараа БНХАУ-тай хиллэдэг. Зүүн болон хойт талаараа өндөр уулсаар хүрээлэгдсэн, баруун болон өмнөд талаараа говь болон Алтайн салбар уулсаар хүрээлэгдэн оршино.

Булган сум
сум
Улс орон Flag of Mongolia.svg Монгол
Аймаг Mn coa khovd aimag 2014.svg Ховд
Сум Булган
Баг (6) Баянгол, Баянсудал,
Байтаг, Алагтолгой,
Далт, Бүрэнхайрхан
Сумын төв Бүрэнхайрхан
Газар нутаг 8,104 км²
Хүн ам (тоол.) 2010 онд 8,262 хүнА [1]
Хүн ам (тооц.) 2011 онд 9,266 хүн [2]
Нягт сийрэг 2011 онд 1.14 хүн/км²
Нутгийн олон Булганыхан
А Зөвхөн МУ-ын суурин иргэний тоо. Гадаадын харъяат иргэн, гадаадад оршин суугаа МУ-ын иргэн багтаагүй.
Ховд аймаг дахь Булган сум, түүний төв

Түүхийн хэлхээс, үүсэл гарвалЗасварлах

  • Хэрэйдийн ван хан Тоорил
  • Хишигтэн цэрэг
  • Зүүнгар
  • Ойрад
  • Халимаг
  • Их Ижил мөрөн,Уралын Зайраас 1771 оны 01 сарын 5-нд нүүдлээ эхэлж доор дайн самуун, байгалын хүнд хэцүү бэрхшээлийг даван туулж эх нутагтаа нүүдэллэн ирсэн Торгуудуудыг 1771 оны 08-24 нд Одоогийн Булган сумын нутагт суурьшуулжээ. Булган сум нь 1931 онд Монгол Алтайн нурууны баруун Чанадад Мөнхцаст оргилуудаас эх аван урсдаг Булган голын хөвөөнд "Баян судал" гэдэг газар байгуулагдсан. Булган сумын төвийг хожим Бүрэнхайрхан уулын хормойд шилжүүлэн байгуулсан түүхтэй. Булган голын хөндий нь улиас, бургас, чацаргана, алтан харгана, хонхот харгана шигүү ургасан, зам харгуй байхгүй битүү ургамлаар хучигдсан, Булган голоос гадна булаг шанд ихтэй, нуур цөөрөмтэй (цоохор нуур, гашуун нуур гэх мэт), чийглэг хөрстэй,урсгал усандаа минж элбэгтэй, тохой булан бүрт минж голын усыг тас боосон боогой ихтэй, зэрлэг амьтдаар дүүрэн тансаг нутаг байлаа. 1936 онд бага сургуулийн суурь тавигдсан, 1965 онд анхны 10 дугаар ангийг төгсгөсөн.
  • Монгол Улсын баруун хил хязгаарыг манаж дайчин баатарлаг үйлсээрээ гайхагдсан Чингисийн торгон цэргийн тасархай, Ойрадын 4 хүчирхэг аймгийн нэгэн болж хүчирхэгжиж явсан торгууд түмэн зонхилсон өгөөмөр сайхан нутаг. Дэлхийн 2 дугаар дайны дараагаар цөөн тооны хасаг үндэстэнг суурьшуулсан.

Хүн амЗасварлах

Суурин хүн ам нь 2011 оны тооллогоор 9266, үүнээс 80% гаруй нь торгууд ястан.

Аж үйлдвэр, соёл боловсролЗасварлах

Амьжиргааны гол эх үүсвэр нь мал аж ахуй, газар тариалан, худалдаа үйлчилгээ юм. Тус сум мах, өөх, ноосны чиглэлийн хонь, ямаа, махны чиглэлийн үхэр голлосон 134 мянган толгой малтай. Булган голын хөндийд 1000 шахам га усалгаатай тариалан эрхлэж гурилын түүхий эдээ өөрсдөө бэлтгэхийн зэрэгцээ хил худалдаа хийдэг Байтаг, Ярант гэсэн 2 боомттой.

Одоо Булган сум 70 гаруй мэргэжлийн багш, 110 гаруй ажилчинтай, 1900 гаруй сурагчтай 11 жилийн 2 дунд сургууль, 30 орчим их эмч, 50 гаруй ажилчинтай сум дундын эмнэлэг, соёл урлаг, тээвэр, эрчим хүч, худалдаа эрхэлдэг 40 гаруй байгууллагатай.

Дурсгалт газруудЗасварлах

- Сумын урд хэсгээр Хятад улстай хиллэдэг Байтаг богдын нурууны Бүдүүн харгайтын аманд 1948 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Оспан, Гоминданы хил зөрчигчидтэй тулгарсан үйл явдал болсон байдаг. Энэ газрыг Гурван баатарын шовгор гэж нутгийнхан нэрийддэг. - Байтаг Богдын нурууны монголын талд харьяалагдах ноён оргил болох Алтан овоо далайн түвшинээс дээш 3290 метрийн өндөрт байдаг. Сүхбаатарын Алтан овоонд нар манддаг бол жаргадаг Алтан овоо нь Булган сумын нутагт байдаг. - Түрэгийн үеийн чулуун хөшөө сумын Хөх үзүүр гэдэг газарт байдаг. - Өвөрмөц тогтоцтой Гурван хүүхэд уул тухайн сумын нутагт байдаг. - Булган сумын нутгаар урсан өнгөрч Хятад улс руу урсан гарахдаа Өрөнгө гол болон Өлөнгөр нуурт цутгадаг Булган гол нь төв Азийн гадагш урсгалгүй ай савд багтах Монгол улсын 2 дахь том гол юм. Булган гол байгалийн цогцолборт газарт багтдаг ба Минж болон шаргал үхэрдээ загас зэрэг улаан номонд орсон амьтадтай.

Байгаль цаг уурЗасварлах

Өвөл 35.5-40 хэм хүртэл хүйтэрч, зун намарт 38-40 хэм хүрдэг. Булган гол 300 гаруй км урсана. Алгана, цурхай, хадран загас, дэлхийд ховордсон Алтайн минж нутаглана. Цоохор, Гашуун нуур зэрэг нууртай бөгөөд Хагшаал, Аавдай, Баянгол, Индэрт зэрэг 50 гаруй гол горхи Булган голд цутгана. Булган нутаг вансэмбэрүү, шар мод, нохойн хошуу, алтан гагнуур, чийр, чихэр өвс, хулангийн ундаа, таван салаа зэрэг эмийн ургамалтай.

Газар усны нэрсЗасварлах

Их шар булаг

АлдартнуудЗасварлах

Монгол улсын баатарЗасварлах

  1. Алтансүхийн Сүххуяг,
  2. Энхийн Шийлэг

Хөдөлмөрийн баатарЗасварлах

  1. Ж.Хайрулла - Монгол улсын Хөдөлмөрийн баатар, , тархины мэс засалч,
  2. Р.Лувсан,
  3. Ж.Отгонцагаан,
  4. Ж.Батлай,
  5. Х.Түвшин,
  6. Р.Хашбаатар,
  7. Б.Баадай,
  8. М.Бааст
  9. Ц.Баатарсайхан

Ардын багш, Ардын ЭмчЗасварлах

  1. Д.Занданшарав,
  2. Х.Бадамсэд,
  3. Ж.Хайрулла
  4. Т.Дорж

Гавъяат цолтнуудЗасварлах

  1. Ж.Отгонцагаан,
  2. Х.Бадамсэд,
  3. З.Жавлай,
  4. Ч.Сэнгээрэй,
  5. Ө.Шаравхаан,
  6. О.Шагдаржав,
  7. Т.Дорж,
  8. Н.Намхай,
  9. Б.Цэрэнжав,
  10. П.Очир,
  11. Б.Дугараа,
  12. М.Албанч,
  13. А.Шагдарсүрэн,
  14. Б.Сүхтэй,
  15. Б.Отгоншар,
  16. Ж.Доржсүрэн,
  17. Д.Алтанхуяг,
  18. Б.Буядаа,
  19. Н.Баатарболд,
  20. Р.Батхишиг,
  21. О.Доржраа,
  22. М.Дамирансүрэн,
  23. Д.Жаргалсайхан,
  24. Ц.Сүрэнжав,
  25. Б.Мөнгөнтуул,
  26. Ц.Тогтохбаяр
  27. н. Галдаа

28 Ж.Доржсүрэн

Төрийн СоёрхолтнуудЗасварлах

  1. Н.Нацагням

Урлаг, соёлын зүтгэлтнүүдЗасварлах

  1. МУСТА хөгжимчин П.Булгаа (Монголын анхны ардын урлагийн Алтайн цуурай хамтлаг )
  2. МУСТА дуучин, Шагдарын Жавзмаа,
  3. МУСТА дуучин, жүжигчин Баастын Батмэнд,
  4. МУСТА дуучин,хөтлөгч Баастын Батбаяр,
  5. МУСТА дуучин, Б.Энхбат,
  6. МУСТА Хөсөгтөн хамтлагийн хөгжимчин, Човжоон Амарбаясгалан
  7. МУСТА дуучин, жүжигчин Баастын Батболд,
  8. МУСТА дуучин, Эрдэнэбаатарын Батхуяг,
  9. МУСТА дуучин, Баатарын Ариунаа

Спортын алдартнуудЗасварлах

  1. Жүдо бөхийн олимпийн мөнгөн медальт Бахаавайн Буядаа,
  2. Чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аварга, гавьяат тамирчин Намсрайн Баатарболд,
  3. Чөлөөт бөхийн ОУХМ, залуучуудын Дэлхийн аваргын хүрэл медальт, аймгийн арслан Ганбаатарын Ганхуяг,
  4. Чөлөөт бөхийн ОУХМ, Дэлхийн аваргын хүрэл медальт Бат-Очирын Болортуяа,
  5. Волейболын спортын ОУХМ Лхамжавын Баатархүрээ,
  6. Сагсан бөмбөгийн Спрайт супер лиг, Спрайт D лигийн "Ховд Минжит Булган" баг,
  7. Аймгийн арслан Доржсүрэнгийн Бадамгарав

Улс төр, нийгмийн зүтгэлтнүүдЗасварлах

  1. УИХ-ын гишүүн асан, Номин Холдинг группийг үүсгэн байгуулагч Амарбаярын Шагдарсүрэн,
  2. УИХ-ын гишүүн Отгоон Батнасан

ЭрдэмтэдЗасварлах

  1. Монгол, Орос 2 улсын ШУ-ны академич,эдийн засгийн ухааны доктор, Монгол улсын анхны эмират профессор Түвдийн Дорж,
  2. архелогич түүхийн ухааны доктор Хөгөлбөөн Лхагвасүрэн,
  3. Академич, Анагаахын шинжлэх ухааны доктор Жалелийн Хайрулла,
  4. Математикийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Ганхуяг,
  5. Геофизикийн ухааны доктор Гармаагийн Батсүх,
  6. Математикийн ухааны доктор Б.Цэрэнжав,
  7. Геологийн шинжлэх ухааны доктор Дугараа,
  8. Математикийн ухааны доктор Батсүхийн Баяржаргал,
  9. Эдийн засгийн ухааны доктор, профессор М.Буяндэлгэр

ДайчидЗасварлах

  1. Батжаргалын Дүгэр,
  2. Батбаярын Дүгэр,
  3. Төмөрцогтын Амарзаяа,
  4. Хонгойн Чойрог,
  5. Нохоодойн Магдаа,
  6. Самайн Мэндээ,
  7. Баарайн Чулуудай,
  8. Гашгайн Чэтгээ,
  9. Калжийн Гэцэл,
  10. Дашийн Цэрэвжав,
  11. Сүхравдангийн Чой,
  12. Батын Ишгэн,
  13. Раашийн Хорлоо,
  14. Батмэндийн Бүрэнтөгс,
  15. Эмгэний Зодов,
  16. Авираан Чулуундай,
  17. Болдын Бат,
  18. Магнаан Маргаажаа,
  19. Чимэдийн Идэш

Нэрт бизнессменуудЗасварлах

  1. Таван Богд группын захирал Цагаачийн Баатарсайхан,
  2. Номин Холдинг группын үүсгэн байгуулагч Амарбаярын Шагдарсүрэн,
  3. Дашваанжил ХХК-ийн захирал Намсрайн Баатаржав,
  4. Од группын захирал Цагаачийн Отгонбаатар,
  5. Монгол Газар ХХК-ийн захирал н.Мянганбаяр,
  6. Пума группийн захирал Нямдэлэгийн Нацагдорж,
  7. УБ Кондитер ХХК-ийн захирал Отгоон Батнасан,
  8. Хүрээ амт үйлдвэрийн эзэн Төмөрөөн Алтангэрэл,
  9. Лүүк Монголия аялалын группийн захирал Төмөрдашийн Баттулга,
  10. Булган-Өгөөж ХХК-ийн захирал Батмэндийн Мөнхтөр,
  11. Их Минж ХХК-ийн захирал Ж.Мөнхбат, Т.Баярхүү, Я.Дүгэрсүрэн Б.Буянбадрах Энержитех Прогресс ХХК Е.Доржсүрэн , Е.Мягмарсүрэн

Эх сурвалжЗасварлах