Дөргөний усан цахилгаан станц
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Дөргөний усан цахилгаан станц (УЦС) нь Их нууруудын хотгорыг холбосон байгалийн ховор тогтоц бүхий Хар ус- Далай нуурыг холбосон Чонохарайх гол дээр байгуулагдсан бөгөөд байгалийн бэлэн усан сантайгаараа ердийн УЦС-аас өвөрмөц онцлог давуу талтай юм. Чонохарайх голын усны нөөцийг ашиглан усан цахилгаан станц барих техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг ОХУ-ын “Гидропроект” эрдэм шинжилгээ зураг төслийн институтээр анх хийлгэсэн байна.
Техникийн үндсэн үзүүлэлтүүд
засварлах- Суурилагдсан хүчин чадал — 12 МВт
- Жилд үйлдвэрлэх цахилгаан — 38 сая кВт
- Усан сангийн ашигтай эзэлхүүн — 170 сая м3
- Тооцоот түрэлтийн өндөр — 13,5 м
- Агрегатын тоо — 3 ш
- Ажлын дугуйны диаметр — 2,5 м
Дөргөний УЦС нь станцын үндсэн барилга, ус хаях ба дөхүүлэх суваг, шороон далан, менежментийн барилга зэрэг үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд 4.2 МВт-ын турбин 3 ширхэг турбин ажиллана. Мянгадын хувиарлах цахилгаан дамжуулах сүлжээгээр дамжуулан Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн буюу Баруун бүсийн эрчим хүчний системийн томоохон эх үүсгүүр болох бөгөөд тэдгээрийн ойролцоо орших олон арван сумын эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх чухал ач холбогдолтой
Станцын ерөнхий байдал
засварлахДөргөний УЦС-ын суурилагдсан хүчин чадал нь 12 МВт бөгөөд жилдээ 38 сая. кВт.цаг үйлдвэрлэнэ. Сүүлийн жилүүдэд ОХУ-аас импортоор жил бүр авдаг 40 гаруй сая.кВт.цаг цахилгааныг авч байгааг дотоодоосоо ханган Баруун бүсийн эрчим хүчний системийг өөрийн найдвартай эх үүсгэвэртэй болгож, эрчим хүчний хангамжийн аюулгүй байдал, найдвартай ажилагааг хангах чухал ач холбогдолтой юм. Дөргөний УЦС-нь 110 кВ-ын цахилгаан дамжуулах шугамаар Баруун бүсийн эрчим хүчний системтэй Мянгадын дэд станцад холбогдож Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн төв болон ойролцоо орших сумдын төвийг эрчим хүчээр найдвартай хангах юм. Станцын барилга угсралтын болон тоног төхөөрөмж суурилуулах ажлыг 2008 оны 10 дугаар сард дуусч, ашиглалтанд оруулаад байна.