Пүрэвжавын Ганбат

Пүрэвжавын Ганбат (1970 онд төрж, 2004 онд нас барсан) — Монгол улсын гавьяат зүтгэлтэн дуурийн дуучин юм.

Пүрэвжавын Ганбат
Төрсөн газарМонгол орон,
Ховд аймгийн Чандмань сум
Яс үндэсМонгол үндэстэн
Улсын иргэн Монгол (БНМАУМУ)
Ажил үйлдуурийн дуучин
ЭхнэрШ.Оюунгэрэл
Төрөлдуурь
Танил үе1996 он — 2004 он
Алдар цол
Төр нийгмийн шан
Монгол улсын гавьяат жүжигчин (1998)

1970 онд Ховд аймгийн Чандмань суманд Пүрэвжавын 7 хүүхдийн хамгийн отгон нь болон төрсөн.

1991 онд Соёл, гэгээрлийн дунд сургуулийг дүүргэжээ.

1996 онд Соёл Урлагийн Их Сургуулийг төгссөн байна.

Ховд аймгийн “Баянбулаг” амралтын соёл олон түмний зохион байгуулагчаар хөдөлмөрийн гараагаа эхэлж ДБАТ-т гоцлол дуучинаар ажиллажээ.

1997 оноос ЗХУ-ын Улаан-Үд, 2000 оноос 2004 он хүртэл Новосибирск хотын ДБАТ-т урилгаар нас бартлаа ажиллажээ.
Эхнэр, 2 охины (Хулан, Халиун) хамт амьдарч байв.

Бүтээсэн дүр

засварлах
  • Ц.Нацагдоржийн “Гэсэр” дуурийн Шар гэрт хаан,
  • Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн,
  • “Игорь ван” дуурийн Игорь ван,
  • “Кармен” дуурьд Эскамильо,
  • “Гилбэрийн хатан” дуурийн Елицкий,
  • “Трубадур” дуурийн Ди Луна,
  • “Евгений Онегин” дуурийн Онегин,
  • “Иолонта”-ийн Роберт,
  • “Богема”-гийн Марсель,
  • “Риголетто”-гийн Риголетто

зэрэг үндэсний болон сонгодог олон дуурийн гол дүрийг бүтээж сонгодог урлагт од болон гялалзсан сод авъяастай дуучин байжээ.

Гавьяа Шагнал

засварлах
  • 1996 онд “Учиртай гурван толгой”-н шилдэг дүрийн улсын уралдаанд Юндэнгээр тэргүүн байр,
  • 1997 онд Олон улсын М.И.Глинкийн нэрэмжит XVII уралдааны гуравдугаар байр (Самара хот),
  • 1998 II Н. А. Римский-Корсаковын (Санкт-Петербург) болон XI П.И.Чайковскийн (Москва) нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаануудын хүрэл медалиуд, Монгол улсын гавьяат жүжигчин цол,
  • 2001 онд ОХУ-ын дуурийн дуучдын уралдааны III байр,
  • Францын Тулуз хотноо болсон Олон улсын дуурийн дуучдын уралдааны II байрын шагналыг хүртжээ.

Эх сурвалж

засварлах