Хумышийн Хайсвай

 Монголын ахмад дайчин Хумыш овогтой Хайсвай нь 1917 онд Монгол Улс, Ховд аймгийн Булган сумын нутаг "Улаагаан" хэмээх газар Каракас ургийн Хумышийн ууган хүү болон төржээ.

Цэргийн алба, боловсрол

засварлах

Баян-Өлгий аймгийн Ховд сумын 3-р багийн харьяат. 1939 оны 6-р сарын 15-ны өдөр цэргийн албанд ирж 6 дугаар морьт дивизэд цэрэг, 1939 оны 9-р сарын 1-ний өдрөөс хүн эмнэлэгийн сургуульд суралцаж төгссөн байна.

Цэргийн алба, Ажил хөдөлмөр

засварлах

1942 оны 5-р сарын 15-ны өдрөөс 9 дүгээр морьт хороонд бага эмч, 1943 оны 11-р сарын 1-ний өдрөөс Зэвсгийн складад бага эмч, 1944 оны 3-р сарын 8-ны өдрөөс Ховд дахь 25 дугаар морьт хороонд бага эмч, 1946 оны 12-р сарын 19-ний өдрөөс Нисэх хангах батальонд хүний бага эмч, 1949 оны 11-р сарын 31-ний өдрөөс Нисэхийн лазарейтын дарга 1951 оны 4-р сарын 25-ны өдрөөс Ховд дахь 4 дүгээр морьт хороонд аптекийн даргаар тус тус томилогдон алба хааж байсан.

Цэргийн одон медаль гавьяа шагнал

засварлах

Х.Хайсвай нь Баруун хилийн тулгаралтад бага эмчээр үүрэг гүйцэтгэн оролцож үүргээ сайн биелүүлсэн учир 4426 дугаарын "Бид ялав" медаль, Зөвлөлтийн "Бид ялав" медаль, цэргийн албанд он удаан жил идэвх зүтгэлтэй ажилласан учир Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1949 оны 7-р сарын 9-ний өдрийн 46 дугаар хурлын тогтоолоор "Байлдааны медаль"-иар шагнагдсан байна.