Ховд сум (Ховд)
Ховд аймгийн Ховд сум нь 1946 онд Баян-Өлгий аймагт харьяалагдан байгуулагдсан, 1955 онд Ховд аймагт харьяалагдсан газар нутгийн хэмжээгээр 13-д ордог /аймгийн төвийг оролцуулалгүйгээр/ Аймгийн төвөөс 30 км зайд байрладаг. Баруун талаараа Баян-Өлгий аймаг, хойт талаараа Ховд аймгийн Эрдэнэбүрэн, өмнө талаараа Буянт, зүүн талаараа Мянгад хиллэдэг.Улаанбаатар хотоос 1508 км, аймгийн төвөөс 30 км зайтай, газар нутгийн 1200 га-г тариалан, 273 мянган га-г бэлчээр, 260 га-г ой, 415 га-г ус эзэлдэг.
Ховд сум
ᠬᠣᠪᠳᠤᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Ховд |
Сумын төв | Дунд-Ус |
Газар нутаг | |
• Нийт | 2,830 км2 (1,090 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▲ 3,538 |
Цагийн бүс | UTC+7 (UTC + 7) |
Хүн ам
засварлахТус сумын Баянбулаг, Цагаанбургас, Дунд ус, Баруунсалаа, Улаанбураа 5 багийн 739 өрхөд 3290 хүн амьдардаг. 2021 оны байдлаар Нийт хүн амын 49.7 хувийг эрэгтэйчүүд, 50.3 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг.0-17 насны хүүхэд 1437 буюу 43.9 хувь, 18-35 насны залуучууд 1021 буюу 31 хувийг тус тус эзэлдэг. Хүн амын тоогоор Ховд аймгийн 17 сумаас эхнээсээ 8-д ордог Ховд сум нь Казах үндэстэн хүн амын ихэнхийг нь эзэлдэг Ховд аймгийн цорын ганц сум бөгөөд 96% нь Казах болно. Үлдсэн нь чантуу (уйгар), мянгад, торгууд, халхууд юм. Сумын хүн ам 1991 он хүртэл тасралтгүй өсч байсан боловч Казахстан улс руу Казах иргэд олноор шилжин суурьшсанаар 1992, 1993 оны үед эрс цөөрчээ. Тэр үед 1650 орчим хүн буюу сумын нийт иргэдийн 33% нь Казахстан улс руу нүүсэн гэсэн тооцоо бий. Түүнээс хойш зарим Казах иргэд буцаж ирсэн, байгалийн өсөлт зэргийн улмаас сумын хүн ам өсч байсан боловч сүүлийн жилүүдэд төв суурин газар уруу шилжин суурьшигсдын тоо нэмэгдэж байгаа тул сумын хүн ам буурах хандлагатай байгаа.
Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.