Чимэдийн Сайханбилэг
Чимэдийн Сайханбилэг нь улс төрч, Монгол Улсын 28 дахь ерөнхий сайд юм.
Чимэдийн Сайханбилэг | |
---|---|
Монголын 28 дахь Ерөнхий сайд | |
Албан тушаал хашсан 2014 оны 11 сарын 21 – 2016 оны 7 сарын 8 | |
Ерөнхийлөгч | Цахиагийн Элбэгдорж |
Өмнөх | Норовын Алтанхуяг |
Дараах | Жаргалтулгын Эрдэнэбат |
Ардчилсан Намын бүлгийн гишүүн | |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | 1969 оны 1 сарын 20 |
Улс төрийн нам | Ардчилсан Нам |
Алма матер | Москва хотын Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль |
Вэб сайт | Албан ёсны цахим хуудас |
Сайханбилэг нь 1969 онд Дорнод аймгийн Сүмбэр суманд төрсөн. 1986 онд Улаанбаатар хотын 45 дугаар дунд сургууль, 1991 онд Москва хотын Хүмүүнлэгийн их сургуулийг түүхийн багш мэргэжлээр, 1995 онд Монгол Улсын Их Сургуульд хуульч мэргэжлээр, 2002 онд АНУ-ын Вашингтон хотын Жорж Вашингтоны их сургуулийг тус тус төгссөн. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.
1991 онд Монголын Залуучуудын Холбоонд, 1992-1997 онд Монголын Залуучуудын Холбооны Нарийн бичгийн даргаар, 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 1997-2002 онд Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч, 1998-1999 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гэгээрлийн сайд, 2002-2004 онд Хууль зүйн Е&Т товчооны захирал, 2004-2008 онд Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга, 2004 онд Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга зэрэг хариуцлагатай алба хашсан.
2008 оны УИХ-ын ээлжит сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүн болж, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар сонгогдон ажилласан бөгөөд 2012 оны УИХ-ын зургаа дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хуралд дахин сонгогдож, Шинэчлэлийн Засгийн Газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдон ажилласан. Шинэчлэлийн Засгийн Газар огцорсны дараа Ардчилсан Намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны шийдвэрээр түүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн ба 2014 оны 11 сарын 21-ний өдрийн УИХ-ын хуралдаанаар албан ёсоор томилогдсон.
Ерөнхий сайд байхдаа Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт санхүүжилтийн төлөвлөгөөг баталж, Рио Тинто компанитай гэрээ ("Дубайн гэрээ" гэж алдаршсан) байгуулсан. Уг гэрээг байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр 2018 оны 4 сарын 10-нд цагдан хоригдож, улмаар яллагдагчаар татагдан шалгагдаж буй. Гэвч 2019 оны 8 сарын 28-нд Монгол Улсын хилээр гадагш зорчиж, одоо болтол эргэн ирээгүй байгаа бөгөөд мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан хэмээн нэг үе Интерполоор эрэн сурвалжилж байв.
Цахим холбоос
засварлахӨмнөх Алтанхуяг |
Монгол Улсын Ерөнхий Сайд 2014-2016 |
Дараах Эрдэнэбат |