Хайсвайн Султаан
Монголын Төрийн шагналт Хайсвай овогтой Султаан нь 1945 оны 11-р сарын 22-нд Монгол Улс, Ховд аймгийн Илүүтэн Тохой гэдэг газар Хумышийн Хайсвайн ууган хүү болон төржээ. Каракас ургийн овогтой.
Бага нас, боловсрол
засварлахБага насаа эцэг эхийн хүмүүжилд өнгөрөөж 1954 онд Ховд сумын бага сургуулийг төгссөн. Ховд аймгийн төвийн 10 жилийн бүрэн дунд сургуулийн 5-р ангид 1958 онд суралцаад 1964 онд 10-р ангийг төгссөн.
Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд хуваарилагдан 1964-1965 онуудад тус сургуулийн 1-р ангийг онц сайн дүнтэй төгссөн учир хуучнаар Бүгд Найрамдах Социалист Чехословак Улсад /БНСЧУ/ суралцахаар хуваарилагдсан байна. 1965-1971 онуудад Братислав хотын Словакийн Техникийн дээд сургуулийн химийн технологийн факультетэд суралцан арьс ширний инженер технологич мэргэжлээр 1971 оны 7-р сард төгсөж ирсэн байна.
Ажил хөдөлмөр
засварлахХХҮЯамны /хуучнаар/ томилолтоор 1971 оны 7-р сарын 25-наас Том Ширний Үйлдвэрт хуваарилагдан ирж үйлдвэрлэлийн дадлага, лаборант, эд шалгагч, мастер зэрэг ажлуудыг хийж байгаад 1972 оны 9-р сарын 15-наас Арьс Ширний Үйлдвэрийн Нэгдлийн МТХБХ-т химийн материалын мэргэжилтнээр шилжин ажиллаж байсан.
1976 оны 9-р сарын 16-наас ХХҮЯамны шийдвэрээр Шевретийн үйлдвэрийн ерөнхий инженер,
1981 оны 6-р сарын 8-наас АШҮНэгдлийн захиргааны 222 тоот тушаалаар захиргааны шийдвэрээр Ноосны цехийн дарга,
Эрдэм Шинжилгээний Туршилтын Төвд эрдэм шинжилгээний ажилтан, Секторын эрхлэгч
1997 онд Эрдэм Шинжилгээний Туршилтын Төвд захирал
1999 онд Арьстрейд ХХК, РЕБС БХН-ын захирал
2001 он хүртэл Монгол Улсын ХААИС-ын харьяа Хөнгөн Үйлдвэрийн Зохион Бүтээх Төвийн Эрдэм Шинжилгээний төвд тус тус ажиллаж байсан.
Төр, Засгийн шагнал
засварлахХ.Султаан нь үндсэн мэргэжлээрээ 1985 онд арьс ширэнд анхан шатны боловсруулалт хийх, арьс шир, үслэг боловсруулах, савхин эдлэл, гутлын загвар хийцийг сайжруулах, үйлдвэрлэх технологийг боловсронгуй болгож Монгол хонины арьсаар зөөлөн савхи “Наппа” үйлдвэрлэх шинэ технологи, арьс шир, үслэг зөөлрүүлэх ферментийг гарган авч боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Энэхүү технологийн нэвтрүүлсэн инженер техникийн ажилтнууд хамт 1986 онд Монгол Улсын Төрийн Шагнал хүртсэн байна. Мөн түүний хөдөлмөр зүтгэлийг төр засаг үнэлж, хөдөлмөрийн хүндэт медаль, ойн медалиудаар шагнуулж байсан.
Х.Султаан нь өндөр ур чадвартай инженер бөгөөд ажилсаг, хөдөлмөрч, хамт олондоо хүндлэгдсэн, эвсэг, согтууруулах ундаа хэрэглэдэггүй бөгөөд энэ талаараа хойч үе, залуу үеийнхэндээ үлгэр дуурайлал болдог нэр хүндтэй, үнэнч шударга, даруу төлөв байдлаараа Монгол Улсын тэргүүний сэхээтний нэг байсан байна.
Х.Султаан 2001 оны 2-р сарын 14-нд зуурдаар нас барсан.