Чадраабалын Туул
Чадраабалын Туул — БНМАУ-ын Гавьяат Жүжигчин дуучин.
Чадраабалын Туул | |
Бүтэн нэр | Чадраабалын Туул |
---|---|
Төрсөн өдөр | 1952 оны 5 сарын 15 |
Төрсөн газар | Монгол Улсын Өмнөговь аймгийн Номгон сум |
Яс үндэс | Монгол үндэстэн |
Улсын иргэн | Монгол (БНМАУ → МУ) |
Ажил үйл | дуучин, |
Урсгал | цэрэг эх орны сэдэвт |
Алдар цол | |
Төр нийгмийн шан МУГЖ |
Намтар
засварлахӨмнөговь аймгийн Номгон суманд хилчний гэр бүлд төрсөн. Ховд аймгийн Чандмань сумын уугуул.
Улаанбаатар хотод 1968-1972 онд Багшийн сургуульд, 1973-1977 онд УБДС-д суралцаж төгсчээ. 1972-1973 он, 1977 оноос хойш ААДБЧ, БЦДБЧ-д дуучин, гоцлол дуучнаар ажиллажээ.
Ээж, УГЖ Л.Цэрэнпилийнхээ олон жил дуулж мөнхжүүлсэн “Амрагийн дуу”-г залгамжлан тайзнаа амьдруулж “Цэргийн вальс”, "Чамайг үдье" гэхчилэн цэрэг, эх орон, хайр сэтгэлийн сэдэвтэй иргэнлэг уянгын дуунуудаар урын сангаа бүрдүүлжээ.
- “1921-1995 оны дууны найр” хэмээх уралдаан,
- “Ерээд оны дууг хэн сайн дуулах вэ” уралдааны тус тусын дэд байрын шагнал,
- “Алтан намар” дуу хөгжмийн наадмын шагнал,
- 1995 онд БНАСАУ-д болсон “Хаврын баяр” наадмын алтан цомыг хүртсэн байна.
Гавьяа Шагнал
засварлах- МУГЖ /1997-12-11.№80/,
- Алтан гадас одон болон бусад медалиудаар шагнагджээ
Баримт
засварлахТүүний ээж БНМАУ-ын Гавьяат Жүжигчин, дуучин Л.Цэрэнпил ажээ.