Баартуугийн Зангад

Баартуугийн Зангад (БНМАУ-ын Ховд аймгийн Буянт суманд 1936 оны 3-р сарын 17-нд төрсөн)— Монгол улсын Ардын жүжигчин (1996), Хөдөлмөрийн баатар (2015) нэрт дуучин. ОХУ-ын Буриад Улсын Ардын жүжигчин.

Баартуугийн Зангад
Төрсөн он1936 оны 3 сарын 17 (1936-03-17) (88 настай)
Төрсөн газарМонгол улсын Ховд
аймгийн Буянт сум
Улсын иргэн Монгол (БНМАУ → МУ)
Дуулдаг хэлмонгол хэл
Танил үе1955 он — одоо
Алдар цол
Төр нийгмийн шан
Монгол улсын гавьяат жүжигчин (1973)
Монгол улсын ардын жүжигчин (1996)
Монгол улсын хөдөлмөрийн баатар (2015)


ах нь 6 настай, түүнийг 3 настай бахад нь эх нь нас баржээ.

1946 онд Ховд аймгийн 10 жилийн сургуульд элсэн суралцсан байна.

1951 он буюу Ардын хувьсгалын 30 жилийн ойгоор Ховд аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлч жүжигчид болон сайн дурын уран сайханчдын групп Улсын баяр-наадмын арга хэмжээнд оролцохоор бүрэлдэхүүнд багтаж анх нийслэл Улаанбаатарт ирж байжээ.

Тэрээр 1954 онд Ховдын театрын соёл урлагийн өдрүүд Улаанбаатарт болоход оролцож урлагт хөл тавьжээ.

1955 онд Ховдын арван жилийн есдүгээр ангийн сурагч байхдаа Варшавт болох Дэлхийн залуучууд, оюутнуудын V фестивальд оролцсон байна.

1955 оны намар Монголд буцаж ирээд дунд сургуулиа төгсөөгүй байсан ч Ардын ансамбльд дуучнаар орох санал иржээ. Ардын ансамблийн удирдлага ирэх жил сургуульд явуулж өгнө гээд ажиллаж эхэлжээ.

1956 онд Москвагийн Чайковскийн нэрэмжит Хөгжмийн их сургуулийн дуулаачийн ангид суралцахаар явсан. ЗХУ-ын гавьяат жүжигчин, доктор профессор Анна Александровна Салавённо түүний ангийн багш нь байжээ. "Багш маань надад дуулах мэргэжлийн ухааныг суулгаж өгсөн хүн. Миний өдий зэрэгтэй яваа нь тэр хүний гавьяа гэж би боддог. Намайг өөрийн хайртай шавь нарынхаа нэг болгож миний идэж уух, өмсөж зүүх гээд бүгдийн зааж зөвлөж бүх зүйлд сургасан. Нэг үгээр хэлбэл хүний орчлонд яаж хүн шиг явахыг зааж сургаж өгсөн хүн дээ" гэж Б.Зангад дурссан байдаг.

Уран бүтээлүүд:

засварлах

"Алтан намар" дуу. Үг: Д.Цэдэв, Ая: Н.Жанцанноров

“Тунгалаг Буянт” дуу. Үг: Ч.Балдан  Ая:Д.Лхашид. 1954 онд анх дуулсан.

"Багшийн алдар" дуу. Үг: , Ая:

"Манай ангийнхан" дуу. Үг: Т.Очирхүү, Ая: УГЗ. Бөттөмөр.

"Намрын шөнө" дуу. Үг: Ж.Бадраа, Ая: Г.Бирваа

"Буувэй л хөрвө буувэйл" Үг: Дагвадоржийн, Ая: АЖ. Л.Мөрдорж

"Жаргаах зүрх нь" Үг: Ж.Бадраа, Ая: АЖ.С.Гочигсумлаа

"Дөрвөн цагийн тал" Үг: Д.Пүрэвдорж, Ая: АЖ.Л.Мөрдорж

"Хар ус нуур" дуу. Үг: Явуухулан, Ая: Шарав.

"Өссөн нутаг" дуу. Үг: Даг. Жамьян, Ая: Р.Авирмэд

Эх сурвалж

засварлах