Дамдины Дэмбэрэл
Дамдины Дэмбэрэл (Хов аймгийн Манхан суманд 1941 оны 4-р саын 15-нд төрсөн, захчин үндэстэн ) -1992 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр тасралтгүй сонгогдон 20 жил ажилласан хүн юм.
Дамдины Дэмбэрэл | |
2008-2012 онд УИХ-ын дарга | |
Өмнөх | Данзангийн Лүндээжанцан |
---|---|
Дараах | Зандаахүүгийн Энхболд |
Монгол | |
Овог нэр | Дамдины ДЭМБЭРЭЛ |
Төрсөн | 1941 Монгол Улс, Ховд аймаг |
Улс | Монгол (БНМАУ → МУ) |
Нам эвсэл | Монгол Ардын Нам |
Мэргэжил | улс төрч |
Боловсрол
засварлах- 1960 онд Ховд хотын 1 дүгээр 10 жилийн дунд сургууль
- 1964 онд Эдийн засгийн дээд сургууль Худалдааны эдийн засаг технологи зохион байгуулалт мэргэжлээр
- 1977 онд ЗХУ-ын Москва хотод ЗХУКН-ын Нийгмийн Ухааны Академид Улс төрийн дээд боловсрол эзэмшин тус тус төгссөн.
1990 оноос өмнө
засварлах- 1964-1968 онд Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын орлогч дарга
- 1968-1970 онд Ховд аймгийн МАХН-ын хороонд улс төр, гэгээрлийн кабинетэд эрхлэгч, лектор
- 1970-1972 онд Ховд аймгийн ХЗЭ-ийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга
- 1972-1975 онд МХЗЭ-ийн Төв хорооны эвлэлийн байгууллагын хэлтсийн эрхлэгч
- 1977-1990 онд МАХН-ын Төв хороонд зохион байгуулагч, группын ахлагч
1990 оноос хойш
засварлах- 1990-1992 онд Завхан аймгийн МАХН-ын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга
- 1992 онд Монгол Улсын Бага Хурлын гишүүн
- 1992 оноос хойш Монгол Улсын Их Хуралд тасралтгүй 6 удаа сонгогдон гишүүнээр ажиллаж байгаа
- 1992-1994 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга
- 2000-2004 онд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
- 2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд
- 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын дарга
Гэр бүл
засварлахОхин нь Дэмбэрэлийн Нямцэрэн гэж Болгар, Москва хот дахь манай ЭСЯ-нд ажилсан, одоо ОХУ-ын Улаан-Үдэд Ерөнхий консул хийдэг мундаг ажаа байна аа.