Банзаржавын Баасанжав
Банзаржавын Баасанжав (1906 онд Ховдын хязгаарын Мянгад хошуу буюу өнөөгийн Ховд аймгийн Мянгад суманд төрж; 1940 онд нас барсан) МАХН-ын адил эрхтэй 3 Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын нэгээр 1936 оны аравдугаар сарын 7-оос 1940 оны хоёрдугаар сарын 22-н хүртэл ажилласан. Их хэлмэгдүүлэлтэнд өртөж улс төрийн хэргээр хэлмэгдэж 1940 онд шоронд цаазлуулж нас барсан байна.
Банзаржавын Баасанжав | |
---|---|
Монгол МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга | |
Албан тушаал хашсан 1936 оны 10-р сарын 7 – 1940 оны 2-р сарын 22 | |
Өмнөх | Хас-Очирын Лувсандорж |
Дараах | Дашийн Дамба |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | 1906 он Мянгад хошуу, Ховдын хязгаар, Ар Монгол |
Нас барсан | 1940 он |
Улс төрийн нам | Монгол Ардын Хувьсгалт Нам |
Намтар
засварлахБ.Баасанжав 1906 онд одоогийн Ховд аймгийн Мянгад суманд нутаг Үүргэсний бууц гэдэг газар төржээ. Тэрбээр 1923 онд Монголын Хувьсгалт Залуучуудын Холбоонд (МХЗХ) гишүүнээр элссэн ба 1927 оноос 1928 оныг хүртэл Улаангомын ойролцоо дунд сургуулийн багшаар ажиллажээ. 1928 оноос тэр зөвхөн МХЗХ-ны ажлаа гардан хийх болсноор аймгийн намын хорооны нарийн бичгийн дарга болсон байна.
1930 онд Б.Баасанжав Монгол Ардын Хувьсгалт Намд гишүүнээр элссэн бөгөөд үүнээс нэг жилийн хойно Улаанбаатар хот руу томилогдон, эхлээд МАХН-ын Төв Хороонд сургагчаар, дараа нь 1932 оноос 1936 оныг хүртэл Ховд аймаг дахь МАХН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан байна.
1936 оны аравдугаар сард МАХН-ын тэргүүлэгчдийн гишүүн ба МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдов. Үүний зэрэгцээ тэрбээр Монголын Үйлдвэрчний Эвлэлийн дарга байв.[1]
Хилсээр цаазлуулсан нь
засварлах1939 оны 12-р сард Х. Чойбалсан ба сангийн сайдын орлогч дарга Ю. Цэдэнбал нар Москва руу Зөвлөлтийн удирдагч Иосиф Сталинтай уулзахаар явжээ. Сталин ЗХУ-ын удирдагчид тухайн үед 23 настай Ю.Цэдэнбалыг МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгосон ба улмаар энэ хүсэлтээ биелүүлэх эрмэлзэлтэй байгаагаа тэдэнд дуулгав. Чойбалсан буцаж ирэнгүүтээ Б.Баасанжавыг хувьсгалын эсэргүү хэмээн баривчлан, 1940 оны хоёрдугаар сард дээрх үндэслэлээр цаазалсан аж. Үүнээс хоёр сарын дараа Цэдэнбал МАХН-ын Х Их Хурлаар (1940 оны гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 5) Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогджээ.[2]
Цагаатгасан нь
засварлахБ.Баасанжавыг 1957 онд цагаатгасан аж. 1969 онд нийтлэгдсэн МАХН-ын албан ёсны түүхийн баримтад түүнийг төрийн томоохон зүтгэлтнүүдийн нэг байсныг дурдаад, хяналтаа алдсан Дотоод Явдлын Яамны шийдвэрүүдийн хохирогч болж, зүй бусаар цаазлуулсан хэмээн цагаатгасан аж.[3]
Эшлэл
засварлах- ↑ Sanders, Alan J.K. (1996). Historisches Wörterbuch der Mongolei. Lanham, MD: The Scarecrow Press, Inc., S. 14–15. ISBN 0810830779.
- ↑ Baabar, Bat-Ėrdėniĭn Baabar (1999). Geschichte der Mongolei. die Universität von Michigan: Monsudar Pub. p. 378. ISBN 9992900385.
- ↑ William A. Brown, Urgunge Onon, B. Shirėndėv. 1976. History of the Mongolian People’s Republic. Harvard University: East Asian Research Center. p. 345. ISBN 0674398629