Цэрэндашийн Дамиран

Цэрэндашийн Дамиран (1942 оны 9 сарын 15 - 2010 оны 5 сарын 1) нь Монголын төрийн зүтгэлтэн байв. 2000 - 2008 онд УИХ-ын гишүүнээр, мөн 1992 - 1994 онд Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байжээ. Гавьяат барилгачин цолтой.

Тэрээр Ховд аймгийн Чандмань суманд төржээ.

Боловсрол засварлах

1956 онд Ховд хотын дунд сургууль, 1966 онд МУИС, 1977 онд Марксизм-Ленинизмийн оройн их сургууль, 1982 онд Эрхүүгийн Политехникийн дээд сургууль, 1989 онд Москвагийн Барилга инженерийн дээд сургууль, 1998 онд Ирландад удирдлагын академийг дүүргэсэн, инженер, эдийн засагч мэргэжилтэй.

Ажилласан байдал засварлах

  • 1971 - 1992 онд Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа ХАА-н барилгын трест, Цахилгаан сантехник угсралтын трестэд инженер, ахлах инженер, ерөнхий инженер, дарга
  • 1992 - 1994 Барилга, хот байгуулалтын сайд
  • 1994 - 1996 Дэд бүтцийн хөгжлийн дэд сайд
  • 1996 - 2000 Дэд бүтцийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
  • 2000 - 2008 Улсын Их Хурлын гишүүн
  • 2008 - 2010 Ерөнхий сайдын зөвлөх