Алтай сум (Ховд)
Алтай (ᠠᠯᠲᠠᠢ) — Монгол улсын Ховд аймгийн сум.
Алтай сум
ᠠᠯᠲᠠᠢᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Ховд |
Сумын төв | Бор-Үзүүр |
Газар нутаг | |
• Нийт | 13,144 км2 (5,075 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▲ 3,394 |
Цагийн бүс | UTC+7 (UTC + 7) |
Вэб сайт | http://altai.kho.gov.mn/ |
Түүх
засварлахАлтайн нурууны өвөр Бодончийн голын сав дагуу нутаглаж байсан захчин ястнуудын бүрдэл болж 1924 онд “Их асгат” гэдэг газар “Эрдэнэ уулын сум” нэртэйгээр, засаг захиргааны 4 орон тоотойгоор байгуулагдаж, улмаар Бодончийн Бор үзүүрт 1925 онд байрлан “Алтай сум” гэж нэрлэгджээ.
Улсын Их Хурлын 2004 оны 5 дугаар сарын 6-ны 26 дугаар тогтоолоор сумын төвийг Боомын аманд шилжүүлэн суурьшуулах шийдвэр гарч, 2009 онд 33 км нүүж суурьшсан.
Хүн ам, албан газар
засварлах2012 оны байдлаар засаг захиргааны 4 баг, төсвийн албан газар 6, аж ахуйн нэгж 16, 763 өрх, 3099 хүн ам, 82676 толгой малтайгаар аймаг орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байна. Тус сумын нийт хүн амын 64 хувь нь сумын төвд амьдардаг, сумын хүн амын 53 хувь нь залуу болон дунд насныхан, 35 хувь нь хүүхэд, 12 хувь нь хөгшид байна.
21 төлөөлөгч бүхий ИТХ, 22 орон тоо бүхий Засаг даргын Тамгын газар, 703 сурагч, 57 багш ажилчин бүхий дунд сургууль, 120 хүүхэд, 16 багш ажилчинтай Хүүхдийн цэцэрлэг, 28 эмч ажилчин бүхий 15 ортой Хүн эмнэлэг, 5 орон тоо бүхий Соёл мэдээллийн төв, 3 орон тоо бүхий Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн захиргааны Алтай сум дахь хэсэг, Хувийн хэвшлийн 3 Мал эмнэлэг зэрэг төсвийн албан газрууд болон ХААН банк, Хадгаламж банк, бусад салбар аж ахуйн нэгжүүд ажиллахын зэрэгцээ хувиараа бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүд 16 байна.
Газарзүй
засварлахАлтай сум 1373 кв.км нутаг дэвсгэртэй, 81248 га эдэлбэр газартай, үүний дотор 121 га хадлангийн талбай эзэлдэг.
Сум өмнө талаараа БНХАУ, баруун талаараа Үенч, хойт талаараа Мөст, зүүн талаараа Цэцэг, Говь-Алтай аймгийн Тонхил сумтай хиллэдэг.
Далайн түвшнээс дээш 2281 м өндөрт өргөгдсөн, хамгийн нам дор газар Бор цонж 1126 м-т оршдог.
Цаг уур
засварлахӨвөлдөө 40-45 хэм хүйтэрч, зундаа 25-32 хэм халуун, жилдээ дунджаар 5,7 мм тунадас унадаг, хуурайдуу сэрүүн зун, хахир өвөл бүхий эрс тэс уур амьсгалтай.
1 дүгээр сарын дундаж температур -25°С, 7 дугаар сарын дундаж температур +20°С, жилийн дундаж салхины хурд 4-6 м/с, жилийн хур тунадасны нийлбэр 300-400 мм
Дэд бүтэц
засварлахСуманд үүрэн телефоны Юнител сүлжээ, Мобиком тус тус ашиглалтад орж, ард иргэдийг хөдөлгөөнт гар утасны холбоогоор ханган ажиллаж байна. Ундны усны 3 худагтай, ус сувгийн барилга байгууламжийн ажил 2012 онд хийгдэж дууссан боловч одоогоор ашиглалтад хүлээн аваагүй байна.
Хөшөөт-Ярантын чиглэлийн хар замаас 95 км нь тус сумын нутаг дэвсгэрийг дайран өнгөрдөг. Тэмээн хүзүү-Бага улаан давааны чиглэлийн 110,8 км хатуу хучилттай зам баригдаж байна.
Эдийн засаг
засварлахХөдөө аж ахуй
засварлах2012 оны жилийн эцсийн байдлаар 82676 толгой мал тоолуулсан. Үүнээс тэмээ 766, адуу 3569, үхэр 4131, хонь 28085, ямаа 46125 тоолуулсан байна.
Ноолуурын чиглэлийн Алтай улаан үүлдрийн хэсэг /цайвар нарийн ноолуурт/-ийн ямаа нь сумын нийт ямаан сүргийн 93,7 хувийг эзэлдэг. Ноолуурын микроноор улсад 1 дүгээрт ордог.
Газар тариалан
засварлахСумын хэмжээнд нийт 13,3 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 4,1 га-д төмс, хүнсний ногоо, 3 га-д улаанбуудай, 1,7 га-д бусад бүтээгдэхүүн тариалж байна.
Эрчим хүч
засварлахСум нь 2010 оны 12 дугаар сараас БНХАУ-аас татсан шугамаар 24 цагийн турш цахилгааны эх үүсвэрээр хангагдаж байна.
Ус хангамж
засварлахСумын нутагт том жижиг, гол горхи булаг шанд олон байдаг. Эдгээрээс томоохон нь Бодонч, Ангирт, Барлаг, Цагдуултай, Хиагт, Ембүү, Нарийн, Нүцгэн, Бураатын голууд багтдаг. Хамгийн том гол болох Бодонч өргөн нь 7-20 м, гүн 0,2-1,0 м урсгал хурд нь 0,2-1 м/сек, Ангиртын гол 70 км урттай. Барлаг гол нь зүүн уртрагийн 90, хойт өргөрөгийн 45-49-д оршдог. 10 гаруй гол горхитой, 20 гаруй булаг шандтай. Тахилт, Хар булаг, Асгат, Хиагт, Хөндлөн булгийн рашаан устай. Эдгээр нь хүний төрөл бүрийн өвчнийг анагаах увидастай. Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 3 худаг, 500л-1тн усны багтаамжтай 3 усан сан 70-90 м гүнээс шууд насосоор татаж шугам хоолойгоор түгээж байна.
Эшлэл
засварлах