Авирмэдийн Энхээ

Чөлөөт бөх барилдааны 62 кг жингийн Дэлхийн АШТ-ий мөнгө (1985), хүрэл (1986) медальт, Монгол улсын бөх Авирмэдийн Энхээ 1961 оны 6 сарын 25-нд Монгол улс (БНМАУ)-ын Ховд аймгийн Зэрэг суманд төржээ. Түүний гаргасан амжилтыг тодотгож 1981 онд спортын мастер, 1985 онд олон улсын хэмжээний мастер зэрэг, 1990 онд Монгол улсын гавъяат тамирчин цол олгожээ.

Авирмэдийн Энхээ
тамирчны тухай
Төрсөн өдөр1961 оны 6 сарын 25 (1961-06-25) (62 настай)
Төрсөн газарМонгол улсын Ховд аймгийн Зэрэг сум
Улс, оронМонгол УлсМонгол Улс Монгол Улс (БНМАУ)
Тамир, спортэрэгтэй чөлөөт бөх барилдаан

Энхээ 1983-1989 оны хооронд Дэлхийн АШТ-нд 5 удаа хүч үзсэнээс 1985 онд Виктор Алексеевыг дийлэлгүй мөнгөн медаль, 1986 онд харин хүрэл медаль зүүж байв. 1988 оны олимпод ороод 6-р байр эзэлсэн.

1986 онд Дэлхийн цомын АШТ-нд хүч үзсэнээс Super ДАШТ-ийн аварга Жин Миллсийг, дэлхийн хошой аварга Виктор Алексеевыг дийлээд алтан медаль авсан.

Цахим холбоос засварлах