Хуухай Даюу
Хуухай Даюу (?-1399) бол Монголын хаан Элбэг нигүүлсэгчийн дэргэд зүтгэж байсан Ойрадын Чорос аймгийн ноён. Чоросын Эсэн тайшийн өндөр өвөг. Нэр нь Хуухай, цол нь даюу.
Тойм
засварлахЭлбэг хаан 1393 онд их сууринд суусны дараа "ав авлаж, алсан туулайн цус цасанд туссаныг үзэж, цас мэт цагаан өнгөт, цус мэт улаан хацарт гоо эхнэр бий болов уу гэж Элбэг хаан зарлиг болов. Ойрадын Хуухай Даюу өгүүлрүүн: "Энэ мэт өнгөт эм буй за" хэмээв. Тэр хэн буй гэж асуув. Үзэж үл болох, үзье гэхул хэлье. Чиний хөвгүүн Харгучуг Дүүрэн Төмөр хунтайжийн Өлзийт гоо хун бэгичи бэр чинь энэ мэт үзэсгэлэнт буй гэв. Элбэг нигүүлсэгч хаан, бэр юүгээн өнгөнд хурьцаж, Ойрадын Хуухай Таюуд зарлиг болов. Үзээгүйг үзүүлэгч, холыг нийлүүлэгч, хүссэнийг хангагч Таюу минь эч гэв. Хааны зарлигаар эчиж, Бэгичид үг хэлрүүн: "Чиний өнгө гэрлийг үзье" гэж намайг илгээв. Бэгичи уурлаж егуулруун:
"Тэнгэр газар нийлэгч буюу.
Дээд хаад бэр юүгээн үзэгч буюу.
Хөвгүүн чинь Дүүрэн Төмөр хунтайж нөхөцмү, хаан хар болмуй" гэж хэлэв. Тэр үгэнд хаан эс болж, хөвгүүнээ хороогоод, бэр юүгээн авав. Тууний хойно, Хуухай Таюу тараг гуйхаар ирэв. Хаан үгүй гэж гэрийн өмнө суутал, Хун бэгичи элч илгээж, хуримынхаа хааныг хүлээ.
Биеэ урьд гэрт ир гэхэд Таюу ирж орсон хойно, Бэгичи аяга барьж үг хэлэв.
Муу биеийг минь сайн болгов,
Бага биеийг минь их болгов,
Бэгичи[1] нэрийг минь тайху[2] болгов, чи гэж нэг амсартай, хоёр хэвлийтэй хөхүүрт нэгэнд нь арз, нэгэнд нь ус хийж, өөрөө ус ууж, Таюуд арз егч согтоож унагав. Тайжийнхаа төлөө өслөн далд хөшгөө татаж, олбог дэвсгэр
дээрээ Таюуг хэвтүүлж, нүүрээ маажиж, үсээ тасалж, хаанд элч илгээв. Хаан сонсоод иртэл Таюу дутаав. Хаан хөөж алалдан атал, хааны чигчий хуруугий нь тас харвавай. Хаан Таюуг алж зооны арьсыг Сөнидийн Жашин тайбу нэрт хүнээр сурлан авч ирж Бэгижид өгөв. Хааны цус, Таюугийн тосыг нийлүүлж долоогоод, хөвгүүнээ алагч хаан цусан өглөгт болж, эзнийхээ аминд хор хүргэгч Таюугийн тосыг үтэрлэн нийлүүлж эм хуний авах өшөө энэ буюу.үхвээс юун чам гэв. Бэгичийн хуурсныг хаан мэдэн атал буруугаа мэдэж, бигижийг эс гэмлээд Таюугийн хөвгүүн Батула чинсан, Үгэчи хасаха хоёрт дөрвөн түмнийг мэдүүлэв. Хаан ор сууж зургаан он болсны хойно, могой жилд Элбэг хааныг Ойрадын Батула чинсан,Үгэчи хасаха хоёр хороож, тэнгэр болов."[3]
Үр удам
засварлах- Өвөг эцэг: Бөө хан (Бөөхан Явган мэргэний эхнэр Тангринтай завхайрсан)[4]
- Эцэг: Уулнтай Бадан тайш (Уультай будан)
- Хөвгүүн: Батула чинсан
Эшлэл
засварлах- ↑ Бага хатан, татвар эм гэсэн хятад үгний монголжсон хувилбар
- ↑ Хааны их хатан, хатан эх гэсэн хятад үг
- ↑ Лувсанданзан. ЭРТНИИ ХААДЫН ҮНДЭСЛЭСЭН TӨP ЁСНЫ ЗОХИОЛЫГ ТОВЧЛОН ХУРААСАН АЛТАН ТОВЧ ХЭМЭЭХ ОРШВОЙ. УБ., 2006. т.237-239
- ↑ Peter Simon Pallas (1776–1801). Sammlungen historischer Nachrichten über die mongolischen Völkerschaften (герман хэлээр). St. Petersburg, Frankfurt, Leipzig.