Бүүвэй мирз нь Дөрвөн Ойрадын холбооны чуулганы анхны хан юм. Хавт Хасарын 16-р үеийн ач, Галгаас[1] овгийн Хошууд аймгийн ноён. 1502 онд Дөрвөн Ойрадын ноёд чуулж, Хошуудын Бүүвэй мирзийг чуулганы даргаар сонгож, Хан болгожээ. Түүний хэзээ нас барсан нь тодорхойгүй. Бүүвэй мирз нь олон хүүтэйгээс ахмад нь Ханай ноён Хонгор.

Нэрийн тухайд

засварлах

Түүний нэрийг 1737 онд бичсэн Гаваншаравын "Дөрвөн Ойрадын түүх" сурвалжид Бөхүй Мирза, Баатар Увш Түмэний бичсэн "Дөрвөн Ойрдын түүх оршивой" сурвалжид Бүүвэй Мирз, "Богд Чингисийн уг, Дөрвөн Ойрдын уг, Хошуудын уг түүхийн бичиг" гэх зохиолд Буубай мирцва, "Хо Өрлөгийн түүх" зохиолд Бүйвэй Мэржээ[1] гэх зэргээр бичсэн.

  • Өндөр өвөг: Өрөгтөмөр[2]: Агсгалдай ноёны хоёр хөвгүүний ах Арагтөмөр эд хөрөнгө эс өгсөн гэж муудаж Тогоон тайшийг түшиж, Хошууд аймагтан болсон.
  • Хулан өвөг: Дүүрэн дөчин[3]
  • Элэн өвөг: Төгүдэй[1][4]
  • Хуланц өвөө: Самулху сэцэн[1]
  • Элэнц өвөө: Агтайхай[1]
  • Өвөг эцэг: Агуди[1]
  • Эцэг:Хүсэй[1]
  • Ах дүү: Уваг чинсан[1]: Уваг чинсан Ядай чинсан[5] гэх нэг хүүтэй, Ядай чинсан Уур уузан Шүхэр[6] буюу Цөөхүр тайш, Чин тайш хэмээх хоёр хүүтэй. Цөөхүр тайш Эрдэнэ[7] гэх хүүтэй.
  • Хөвгүүн: Ханай ноён Хонгор
Өмнөх
Архан чинсан
Дөрвөн Ойрадын чуулганы хан
1502-?
Дараах
Ханай ноён Хонгор
  1. 1.0 1.1 1.2 1.3 1.4 1.5 1.6 1.7 Гаваншарав. Дөрвөн Ойрадыг түүх. УБ., 2021. т. 27
  2. Гаваншарав. Дөрвөн Ойрадыг түүх. УБ., 2021. т. 27
  3. Гаваншарав. Дөрвөн Ойрадыг түүх. УБ., 2021. т. 27
  4. Галгаас овгийг байгуулагчийн нэг
  5. Гаваншарав. Дөрвөн Ойрадыг түүх. УБ., 2021. т. 28
  6. Гаваншарав. Дөрвөн Ойрадыг түүх. УБ., 2021. т. 28
  7. Гаваншарав. Дөрвөн Ойрадыг түүх. УБ., 2021. т. 28