Ахай хатан
Ахай хатан (монгол бичиг: ᠠᠬᠠᠢ ᠬᠠᠲᠤᠨ, галиг: Aqai qatun) бол Ойрадын Хошууд аймгийн Ханай ноён Хонгорын хатан, Байбагас баатар тэргүүтэй таван барсын эх юм. Ахай гэдэг нь эмэгтэй хүний хүндэтгэлийн нэр бөгөөд жинхэнэ нэр, угсаа гарал нь түүхэнд үлдсэнгүй. Тэрбээр хоёр удаа гэрлэж байв. Анхны нөхөр Хошуудын Ядай чинсангаас Цөөхүр тайш, Чин тайш хэмээх хоёр хүү төрүүлсэн ч, нөхөр нь залуугаараа өөд болсны дараа түүний үеэл Хонгортой гэрлэж таван хүү төрүүлсэн нь Хошуудын Таван барс гэж алдаршсан юм. 1577 онд Ханай ноён Хонгор дайнд амь үрэгдсэний дараа Ахай хатан Хошууд аймгийг захирч байгаад, хүү Байбагас баатар нас бие хүрэхэд эрх мэдлээ шилжүүлсэн.
Гэр бүл
засварлах- Нөхөр: Ядай чинсан, Ханай ноён Хонгор
- Хөвгүүд: Цөөхүр тайш, Чин тайш, Байбагас баатар, Хөндлөн Убаши, Гүш хаан, Засагт чинбаатар, Буян хатанбаатар