Алтайн хязгаар
Алтайн хязгаар (Орос: Алтайский край) нь Оросын Холбооны Улсын өмнөд хэсэгт орших хязгаар юм. Засаг захиргааны төв нь Барнаул. Сибирийн Холбооны тойрогт харьяалагдана.
Алтайн хязгаар (Монгол) Алтайский край (Орос) | |
---|---|
![]() | |
сүлд | далбаа |
![]() |
![]() |
Төрийн дуулал: n/a | |
Засаг захиргааны төв | Барнаул |
Байгуулагдсан | 1937 оны 9 сарын 28 |
Ангилал Холбооны тойрог Эдийн засгийн бүс |
Хязгаар Сибирь Баруун Сибирь |
Код | 22 |
Газар орон | |
Нутгийн хэмжээ - ОХУ дахь дэс |
169,100 км² 169100 |
Хүн ам зүй (2002 оны тооллого) | |
Хүн амын тоо - ОХУ дахь дэс - Нягтрал - Хотын - Хөдөөний |
2,607,426 хүн 20 15.4 хүн / км² 53.2% 46.8% |
Албан ёсны хэл | Орос хэл |
Засгийн газар (2008 оны 12 сарын байдлаар) | |
Захирагч | Александр Карлин |
Хууль тогтоох байгууллага | Хууль тогтоох хурал |
Дүрэм | Алтайн Хязгаарын дүрэм |
Албан ёсны цахим сүлжээ | |
http://www.altairegion22.ru/ |
Цагийн бүсЗасварлах
Алтайн хязгаар нь Омскийн цагийн бүст багтана.
Өөрөөр хэлбэл, UTC+6 бүст багтах бөгөөд зуны цагийн үедээ UTC+7 болно.
Газар зүйЗасварлах
Сибирийн өмнөд хэсэг, Обь мөрний ай савд оршино. Өмнө талаараа Казахстан улстай хиллэдэг. ОХУ дотроо зүүн өмнөд талаараа Алтайн Бүгд Найрамдах Улс, баруун талаараа Кемерово муж, хойд талаараа Новосибирск мужтай хиллэнэ.
ТүүхЗасварлах
17-р зууны сүүлийн хагасаас оросууд суурьшиж эхэлсэн бөгөөд өдгөө хүн амын ихэнхийг нь оросууд эзэлдэг байна.
Ашигт малтмал, аж үйлдвэрЗасварлах
Хар тугалга, төмрийн хүдэр, манганы ордуудтай. Аж үйлдвэрийн гол салбарууд нь металл боловсруулах, химийн үйлдвэрүүд, хүнсний үйлдвэрүүд болно.