Обь мөрөн

(Обь-с чиглүүлэгдэв)

Обь мөрөн (Орос: Обь) нь Оросын Холбооны Улсын баруун Сибирийн нам дор газраар урсдаг мөрөн юм. Алтайн нуруунаас эх авах Эрчис мөрөн нь Казахстаны нутгаар урсан, Обь мөрөнд цутгадаг. Обь мөрөн нь Обийн булангаар дамжин Карын тэнгист цутгана.

Обь мөрний сав
Обь гол. Түүнд цутгадаг Катунь (Хатан гол), Бия голууд Алтайн БНУ-д бий.

Обь мөрний урт нь Эрчис мөрнийг оролцуулбал 5570 км, Катунь голоос эх авсан гэж үзвэл 3650 км болно. Ай сав нь 2,430,000км² орчим. Эрчис мөрнийг оролцуулан хэмжсэн 5570 км хэмээх хэмжээ нь дэлхийд 5-д орох урт бөгөөд ай савын талбайгаараа дэлхийд 7-д орох том мөрөн болно.

Обь мөрөн нь ханты хэлээр Ас, Яг, Колта, Ема гэгддэг бол ненецүүд Колта, Куай, татарууд Умар, Омар гэж нэрийддэг.

Обь мөрний ойр орчим нь Оросуудад эзлэгдэхээс өмнө Сибирийн ханлигийн мэдэлд байсан бөгөөд тэр хавийн хот суурингуудын ихэнх нь тэр үед үүсчээ.

Газарзүй

засварлах
 
Барнаул боомт

Обь мөрөн нь Алтайн хязгаарын хоёр дахь том хот болох Бийскээс баруун урагш 25км зайд Бия, Катунь голууд нийлснээр бий болно. Эдгээр голууд нь Алтайн нуруунаас эх авдаг. Бия гол нь Алтайн нуруун дахь Телецкое нуураас эх авдаг бол Катунь гол нь д.т.дээш 4,506м өндөртэй Белуха уулын мөсөн голоос эхтэй. Уулсын хөндийгөөр мушгиран урсах Обь мөрөн нь Новосибирск зэрэг томоохон хотуудыг дайран баруун, эсвэл хойд зүгийг чиглэн урссаар тэгш тал дээр гарч ирмэгц баруун хойш чиглэн, улмаар баруун зүг рүү чиглэлээ өөрчлөн урсах бөгөөд хойд өргөргийн 61 хэм, дорнод уртрагийн 69 хэмд Ханты-Мансийск хотын ойролцоо Эрчис мөрөнтэй нийлж, Баруун Сибирийн тэгш өндөрлөгөөр хойшоо Уралын нуруутай зэрэгцэн урсч, эцэстээ зүүн тийш эргэн Обийн буланд цутгана. Зүүн талаараа Гыданскийн хойг, баруун талаараа Ямалын хойгоор хашигдсан Обийн булан нь хойноос урагш 800-950км орчим урттай бөгөөд Карын тэнгисээр дамжин Хойд мөсөн далайтай нийлдэг.

Обийн хамгийн том цутгал болох Эрчис мөрөн нь Обь мөрнөөсөө урт юм.

Бусад омоохон цутгалуудыг нь дурьдвал баруун талаас Томь, Чулым, Кеть, Тым, Вах, зүүн талаас Васюган, Тура, Тавда, Алей, Сосва гол болно.

Обь мөрөн нь тал, хагас цөл, тайга, намаг, тундрын бүсийг дайрч өнгөрдөг.

Обь мөрөн нь Барнаулын орчимд 11-4 сард, Салехардын орчимд 10-6 сард хөлдөнө.

Сонирхолтой баримтууд

засварлах

Обь мөрөн(Монгол утга нь ижил гэсэн үг)ийг монголчууд Ижил мөрөн гэж нэрлэдэг байсан бөгөөд ямар нэг санамсаргүй алдаанаас уламжлан Волга мөрөнд энэ нэрийг шилжүүлэн өгч нэршсэн байна. Обь буюу энэ Ижил мөрөний эрэг дээрх дундад зууны үеийн монголчуудын нэгэн суурингийн үлдэгдлийг малтах үед үйсэн дээр бичсэн монгол бичгийн дурсгалууд олдсон бөгөөд эдгээрийг судлан дундад зууны үеийн монголын бичгийн дурсгалууд гэж дэлхий нийтэд алдаршсан байдаг. Энэ бичгийн дурсгалуудаас хамгийн алдартай нь "Алтан ордны үйсэн дээрх шастир" нь алс газарт цэрэгт мордсон хүү болон түүний эхийн тухай шүлэг найраглал байдаг. Одоо энэ бүтээл ОХУ-д үнэт дурсгалт түүхийн эд болон хадгалагдаж байдаг.

Цахим холбоос

засварлах
  Commons: Обь мөрөн – Викимедиа зураг, бичлэг, дууны сан