Алтайн нуруу

Оху-ын Баруун Сибирь (Орос), Монголын баруун, хойд, зүүн, өмнөд хэсэг, Казахстаны зүүн хэсэг, Хятадын баруун хойд хэсгийг хамарсан уулын сист
Энэ уул нурууг бусад Алтайгаас ялган таниарай.

f

Алтайн нуруу
Алтайн нурууны байршил
Алтайн нурууны байршил

Алтайн нурууны байршил

Алтай ба Тэнгэр Уулын нурууд
Алтай ба Тэнгэр Уулын нурууд

Алтай ба Тэнгэр Уулын нурууд

Ноён оргил Белуха (4506 м)
Газар орон Оросын Холбооны Улс, Казахстан,
Монгол Улс, Хятад
Солбицол 49° 48′ У, 86° 35′ ЗКоординат: 49° 48′ У, 86° 35′ З
Алтайн уулс
Алтайн уулс

Алтайн уулс

Алтайн ноён оргил
Хатаны нурууны Белуха

Алтай (монгол бичгээр алтаи, бусад зүйлсээс ялгаж Алтайн нуруу) нь Монгол Улс, ОХУ-ын Дорнод Сибирь, Казахстан, Хятад улсуудын газар нутгийг дамнан орших нуруу юм. Монгол улсын баруун хэсэгт баруун хойноос зүүн урагш үргэлжлэн сунаж тогтсон уулс. Алтай таван богдоос Гичгэний нуруу хүртэлх хэсгийг "Монгол Алтай", Гичгэний нуруунаас Хурхын уул хүртэлхийг "Говь-Алтай" хэмээнэ. Зүүн талд нь Увс нуур, Хяргас нуур зэрэг олон нуур бүхий Их нууруудын хотгор оршино. Мөнх цасны доод хязгаар нь зүүн хэсгээрээ далайн түвшнээс дээш 1875 м, баруун хэсгийн хойд тал нь 2010 м, өмнөд тал нь 2340 м бөгөөд мөнх цаст оргил олонтой. Монгол алтайд Цэнгэл хайрхан 3943 м, Мөнххайрхан 4362 м, Мөст хайрхан 3934 м, Сайр уул 3984 м, Цамбагарав 4208 м зэрэг мөнх цаст олон оргилууд бий. Алтайн нурууны хамгийн өндөр цэг Таван богд буюу Хүйтэн оргил 4374 м нь Монгол Улсын хамгийн өндөр цэг юм.

Уулын нэрийг монгол хэлний "алттай" буюу алтны ордтой уул гэсэн үгнээс үүсэлтэй гэж ихэнх эрдэмтэд үздэг. Тухайлбал Финландын хэл судлаач Рамстедт энэ хувилбарыг дэмжжээ. Эртний хятад сурвалжид Алтайг «Цзиньшань» — «алтан уул» гэснээс үзэхэд үнэхээр ийм нэртэй байсан нь батлагддаг. Мөн түрэг хэлний "ал" - "улаан", "таг" - "уул" (улаан уул) эсвэл "алтын" "алтун" -"алтан", "таг" -уул (Алтын нуруу) гэсэн үгнээс гаралтай гэсэн өөр нэг таамаг байгаа ч монгол үг Алтайн нэртэй хамгийн төстэй байдаг. Монголчууд газар усны нэрэнд Тарвагатайн нуруу, Гачуурт гэх мэт "тай, тэй, т" гэх мэт хамтатгахын тийн ялгалын нөхцлийг хэрэглэдэг.

Цахим холбоос

засварлах
  Commons: Altay Mountains – Викимедиа дуу дүрсний сан