Хамаг тайш
Аши буюу Хамаг тайш (?-?) нь Өштөмөр дархан ноёны хоёрдугаар хөвгүүн юм. 1486 онд Хишиг өрлөг нас барсны дараа хүү Архан чинсан залгамжлаж, ойрадын эзэн болоод, авга ах Ашийг тайшид өргөмжлсөн нь Хамаг тайш гэж алдаршжээ. Хамаг тайш албат ардаа Өөлд гэж нэрлэх болсны дараа Хамаг тайш гэж алдаршсан. Өөлд хэмээх нэр нь түүхийн явцад бүх ойрад аймгийг нэрлэх ерөнхий нэр болжээ. Архан чинсан, Хамаг тайш нар Хами, Чигин, Хандун зэргийн газрыг довтлон, Мин улсын баруун хойд нутгаар төвлөрч байв. Түүний хэдэн онд нас барсан нь тодорхойгүй.
Өмнөх Хишиг өрлөг |
Дөрвөн Ойрадын тайш 1486-? |
Дараах — |