Франц хэл
Франц хэл (франц. français, [fʁɑ̃sɛ] гэж дуудагдана, la langue française) бол дэлхий дээр 54 орны хүн амын дийлэнх хэсэг буюу нийт 350 орчим сая хүн өөрийн төрөлх болон хоёрдогч хэл гэж үздэг, томоохон хэл юм. Энэ хэлээр яригчдын олонхи нь Франц, Канад, Бельги, Швейцар улсуудад амьдардаг.
Франц français | ||
---|---|---|
Дуудлага: | /fʁɑ̃sɛ/ | |
Яригддаг газар: | Өгүүлэлд байгаа | |
Бүс: | Африк, Европ, Америкууд, Номхон далай, Азийн хэсгүүд | |
Нийт яригчид: | Эх хэл: 65-с 130 сая Нийт: 160-с 500 сая орчим | |
Эрэмбэ: | 9 (эх хэл), нийт: 3 to 7 | |
Хэлний бүлэг: | Энэтхэг-Европын Италийн Роман Итали-Барууны Баруун Роман Галл-Иберийн Галл-Роман Галл-Рето Ойль Франц | |
Албан ёсны статус | ||
Албан ёсны хэл байдаг газар: | 29 орон | |
Зохицуулдаг газар: | Académie française (Франц), Office québécois de la langue française (Канад, Квебэк), Conseil pour le développement du français en Louisiane (Луизиана) | |
Томьёолбор | ||
ISO 639-1: | fr | |
ISO 639-2: | fre (B) | fra (T) |
ISO 639-3: | fra | |
![]() Хөх: Францаар ярьдаг; цайвар хөх: албан ёсны хэл/өргөн хэрэглэгддэг; Цэнхэр: соёлын хэл; ногоон: цөөнх | ||
Тэмдэглэл: Энэ хуудсанд юникодоор олон улсын авиа зүйн цагаан толгойн үсэг, тэмдгүүд байж магадгүй. |
Франц хэл бол испани, португал, итали, каталан, румын зэрэг роман хэлний бүлгийн бусад хэлнүүдийн адил Ромын эзэнт гүрний үеийн латин хэлнээс гаралтай байна. Энэ хэлний хөгжилд Ромын эзэмшлийн Галл мужийн уугуул оршин суугчдын кельт гарлын хэл, мөн Ромын дараах үеийн Франкийн байлдан дагуулагчдын ярилцдаг байсан герман хэлний нөлөө багагүй үүрэг гүйцэтгэжээ.

Франц хэлийг 31 оронд төрийн албан ёсны хэл гэж үздэг бөгөөд тэдгээр орнууд франц хэлээр La Francophonie гэж нэрлэдэг франц хэлт орнуудын нөхөрлөлийг бүрдүүлдэг. Мөн Нэгдсэн Үндэстний Байгууллага болон цөөнгүй тооны олон улсын байгууллагын албан ёсны хэлэнд тооцогддог.
Ишлэл засварлах
- ↑ SIL Ethnologue
- ↑ "Rapport sur l'état de la Francophonie dans le monde. Données 1997/98 et six études inédites", Haut Conseil de la Francophonie, Paris, la Documentation française, 1999 [1]
- ↑ [2] Загвар:Verify credibility
- ↑ http://www.tlfq.ulaval.ca/axl/francophonie/francophonie.htm Загвар:Verify credibility
Гадаад холбоос засварлах
- Commons: French language – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Википедиа: Франц хэлээр |