Боловсрол
Боловсрол- Хувь хүнийг хүмүүжүүлэх болон сургах цогц тогтолцоо.
Хадмал | |
---|---|
Монгол үсгээр | |
буриад кирилл. | болбосорол |
монгол кирилл. | боловсрол |
Боловсролыг чухам ямар түвшинд асуудлыг авч үзэж байгаагаас хамаарч өөр өөрөөр тодорхойлох боломжтой. Хэрвээ хувь хүний түвшинд буюу явцуу утгаар авч үзвэл боловсрол нь "хүний өөрийгөө боловсруулж хөгжүүлэхийн тулд ухамсартайгаар хийж байгаа танин мэдэх үйл ажиллагаа, түүний үр дүн" гэж тодорхойлж болно. Харин нийгмийн түвшинд буюу өргөн утгаар нь авч үзэж байгаа тохиолдолд боловсролыг "иргэдийн сурч боловсрох, хөгжих эрхээ эдлэхэд нь төр, нийгмээс дэмжлэг үзүүлж байгаа үйлчилгээ, түүний үр дүн" гэж тодорхойлж болно.
Боловсрол олгох орчин бүрдүүлэх нь сурган хүмүүжүүлэгчийн гол ажил юм. Олон төрлийн боловсрол байдаг:
- Албан ёсны боловсрол нь сургуулийн өмнөх боловсрол /цэцэрлэг/, бага сургуулиас эхэлдэг, үндсэн, дээд, академик гэх мэт шат дараалсан боловсрол эзэмших явдал юм.
- Албан ёсны бус боловсрол нь голдуу гэртээ, эрдэм мэдлэгээр хязгаарлагдахгүй, жишээлбэл хүүхдийн, эцэг эхээсээ гэрээ цэвэрлэх, хоол хийх, мал маллах зэргийг суралцах явдал юм.
Боловсролын тодорхойлолтууд
засварлах- Нийгмийн гишүүний хувьд хүний эзэмшсэн мэдлэг, шүтлэг, урлаг, ёс суртахуун, дадал зуршлын нэгдлийг соёл гэх бөгөөд түүнийг нийгмийн шаардлагад нийцүүлэн нэг үеэс дараагийн үед дамжуулан уламжлах хэрэгслийг боловсрол гэж ойлгоно.
- Боловсрол гэдгийн дор түүхэн явцад бүрэлдэн бий болсон, нийгмийн ухамсарт зохих хэмжээгээр суусан, ямар нэгэн төгс дүрд зориуд чиглүүлэн бие хүний оюун санаа, бие бялдар, нийгмийн шинжийг төлөвшүүлэх бүх л үйл явцыг ойлгоно.
- Агуулга нь эцсийн эцэст тухайн нийгмийн нийгэм эдийн засаг, улс төрийн байгууламж, түүний материал техникийн түвшнээр тодорхойлогдох шинжлэх ухааны мэдлэг чадвар, дадал, зан суртахууны үнэт зүйл, биеэ авч явах хэм хэмжээг нийгмийн гишүүдэд эзэмшүүлэх үүрэг бүхий сургалт, хүмүүжлийн бие даасан тогтолцоог боловсрол гэж ойлгоно.
Боловсрол дараах үндсэн асуултуудад хариулж байх ёстой
засварлах- Ямар зорилгоор сурах вэ ?
- Юу сурах вэ?
- Яаж сурах вэ ?
- Хэн сургах вэ ?
- Хаана сурах вэ ?
- Сурахад ямар зардалтай байх болон хэн үүнийг төлөх вэ?
- Сураад ямар үр дүнд хүрэх вэ ?
Боловсролын салбарууд
засварлахМөн үзэх
засварлахГадаад холбоос
засварлахЭнэ боловсролын тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.