Манжууд (манж. ᠮᠠᠨᠵᡠ; хят. 滿族 Mǎnzú) үндэстэн нь Монгол улсын зүүн урд, Хятад улсын зүүн хойд орон, Манжуур нутгийн уугуул, тунгус угсаат ард түмэн, 10 сая хүнтэй үндэстэн. Төрөлх алтай язгуурын манж хэлээ гээж, нийтээрээ хятад хэлтэн болсон. Зүрчидийн удам бөгөөд Чин улсыг (1644-1912) байгуулсны дараа өөрсдийгөө «манж» хэмээн нэрийдсэн. Нэрний гарал үүслийн талаар олон тайлбар байдаг."мангга" (ᠮᠠᠩᡤᠠ), "жу" (ᠵᡠ) буюу "аймшиггүй сум"[1], бас элбэг дэлбэг хүчирхэг байхыг бэлгэдэн ийм нэрийг авлаа гэдэг.


Манж үндэстэн
Нурхач Энх амгалан Цыши
Пүи Кавашима Ёшико Лао Шэ
Өнөөгийн байдал
Нутаг оронБүгд — 10.4 сая (тооцоо). Үүнээс:
 Хятад (БНХАУ) — 10,410,585 (2010)
Тайвань Тайвань (БНХятУ) — 12,000 (тооц.])
Хэл бичигурьд манж хэл, одоо хятад хэл
ШүтлэгОдоо олонх нь шашин шүтдэггүй,
зарим нь будда, бөө, христ шүтлэгтэй
Төрөл холбоо
Ойр төрөлнанай, орчон, хамниган, шибэ, эвэнх
Хэл угсаатунгус угсаатан (тунгус төрлийн хэлтэн)

МЭӨ 1,2-р мянганд 202-220 онд мандаж явсан Иүлүйгийн харъяанд байсан мэдээ байдаг ба 5,6-р зуунд Мохе аймгуудын Хар-ус (heishui) овог Жүрчин овогтон болсноор Жүрчидийн суурь тавигджээ. 12-р зуунд монгол угсааны Кидан Улсын харьяанд явсан тэд 1113 онд бослого гарган 1115 онд Алтан буюу Жин улсыг байгуулан Кидантай байлдаж эхэлсэн ба 1125 онд Киданыг мөхөөж бүс нутагт тэдний байр суурийг эзлэх болж 1135 онд Монголчуудыг гэнэдүүлэн довтолж эхэлсэн ч 1138 онд амжилтгүй болж улмаар 1147 онд найрамдав. 1210 онд Чингис хаанд элч илгээн алба барихыг тулган шаардсанаас үүдэн 1211 онд Чингис хаан Алтан улсад довтлон 1215 онд буулган авч алба бариулах болжээ. Хожим Өгэдэй хааны үед 1234 онд Алтан улсыг бүрэн мөхөөсөн байна.

Үүнээс хойш зүрчид нар Сунгари болон Хар мөрнөөр нутаглаж байсан. 17-р зуун хүртэл загас ан агнуур, бага хэмжээний газар тариалан, гахай үржүүлэх зэрэг амьжиргаатай байжээ. Мөн тэд хамжлагат ёсны нийгмийн байгуулалттай ба хятад олзны хүмүүсийг Боо И буюу манжаар нукай хэмээн нэрийдэж тамга шивээс хийн хойлогт дагуулах, хүнд хүчир ажил хийлгэх зэргээр боолчилдог байсан байна. 16-р зуунд Мин улсын захиргааны Хайши, Жяньжоу, Ерэнь гэсэн гурван хэсэг болж байлаа. Үүнээс Жяньжоу зөрчиний Нурхач сэцэн бэйл олон аймгийг дагуулж «Хожуу Алтан улс»-ыг үүсгэсэн ба Дээд эрдэмт хаан үндэстнийхээ нэрийг 1635 онд «манж», улсаа 1636 онд «Чин» буюу ариун хэмээжээ.

Манж Чин Улс

засварлах
 
Чин гүрэн 1820 оны үе
Мөн үзэх: Найман хошуу

Манжууд 1636 онд өвөр монголын нутгийг бүрэн дагуулж, 1644 онд Бээжинг эзлэн, 1683 он гэхэд хятадын газар нутгийг бүрэн эзлээд, 1691 онд ар монгол, 1755 онд баруун монголыг эзлэн дагуулсан байдаг. Манж Чин улс буюу Дайчин гүрний төрийг «Тэнгэрийн бошигт» хэмээх Нурхачаас «Хэвт ёс» Пү И хүртэл 12 хаан төр барьжээ. Үүнээс Энх Амгалан (1662-1722), Тэнгэр тэтгэгч (1735-1794) хоёр хаан жаран жил хаан суусан нь төр улсыг өнө удаан тогтвортой хүчирхэг оршин тогтнохын үндэс болж чадсан юм.

19-р зуун болоход манжууд ихэвчлэн хятадаар ярьдаг болсон ба хятаджисаар манжийн улс оршин тогтнох боломжгүй болж, 1911 оны 12 сард Сунь Ятсэнь нарын гаргасан бослогоор хятад үндэстэнд өөрийн улсыг сэргээн байгуулж, «манж, хятад, монгол, төвөд, хуй» таван үндэстний гэгч Дундад Иргэн Улс-ыг байгуулжээ.

Цэргийн эрхтний жилүүдэд Манжуурыг Жан Золин атгаж байсан бөгөөд Чан Кайши 1928 онд Бээжинг түүнээс булаан авч таван өнгөт тугийг одоогийн Тайванийн тугаар өөрчлөн сольжээ. 1932 онд Манжуурт Японы-ы шууд оролцоотойгоор Манж-го (1932–1945) улс байгуулагдаж Пү И эзэн хаанаар дахин өргөмжлөгдсөн боловч 1945 онд Япон улс дайнд ялагдан Манжуурыг алдсанаар Манж-гогийн нутаг Хятадын мэдэлд очжээ. Чин улс мөхсөний дараа хятад нутагт байсан олон мянган манж үндэстэнийг хятад тариачид үй олноор нь хядаж байсны улмаас тэд овог нэрээ нууцлан амьдрах болжээ.

Орчин үеийн манж үндэстэн

засварлах

Манж улс 1912 онд мөхсөн хэдий ч манж хэл соёлын тухайд аль 18-р зууны дунд үеэс доройтож ирсэн байна. Хэдий манжийн засаг захиргаа манж хэл соёлыг хадгалах хүчин чармайлт гаргасан ч гэлээ (манжийн язгууртнууд хан үндэстний хятадтай ураг барилдахыг хориглох зэрэг) соёл уламжлал нь хятадад уусан нийлж, хятад соёл мэтээр харагдан бүдгэрэн арилж, ярианы хэл нь устан бичгийн хэл нь зөвхөн хааны ордонд хаан болон өндөр угсаат язгууртны ярианы тэмдэглэлд хэрэглэх болсон нь л хожуу хүртэл уламжилж, одоо цөөн тооны өндөр настан болон манж судлаачдаас өөр мэдэх хүнгүй болжээ.

Дундад Иргэн Улсын засгийн газар манжийн хаан болон ордныхонд 1924 он хүртэл цалин пүнлүү олгож байсан хэдий ч хятад даяар манж нарыг ялгаварлан гадуурхах явдал маш түгээмэл байснаас олон манж хүн угсаа гарвалаа нуух, хятад нэр авах, манжуудаасаа харилцаа холбоогоо таслах зэрэг нуугдмал амьдралаар амьдарч эхэлсэн байна. ДИУ байгуулагдсанаар Шиань, Ганжоу, Наньжин, Ханжоу зэрэг хотод болсон аллага нь олон манж хүний амийг авч одсон ба овог нэрээ нууж хятад овог нэр авах нь улам ихэсчээ.

Манжуурыг Япончууд эзэлсний дараагаар 1934 онд Японы хараа хяналт, улс төрийн зорилго бүхий дэмжлэгтэйгээр өсч томрон ухаан суусан Пуиг хаанаар “томилж” Манж го буюу Манж улсыг байгуулсан нь 1945 онд Зөвлөлтийн арми Манжуурт орж ирснээр мөхөж манжуудын 3 дах удаагаа сэргэх оролдлогыг нураажээ. Хятадад Манж нарыг гадуурхах үзэл БНХАУ-ын засгийн газраас манжуудыг үндэсний цөөнх гэж албан ёсоор нэрийдэх 1952 он хүртэл байсаар асан ба манж нарын тоо энэ үед 2 дахин хорогдсон гэсэн байдаг байна. 1952 онд БНХАУ-ны төрөөс манж үндэстнийг бүртгэж байхаар болсон ба 1953 онд 2.5 саяаар тоологджээ. 1982-1990 онд 4,299,159-аас 9,821,180 болтол манж хүний тоо огцом өссөн нь дээрх уг гарлаа нууж байсан болон цөөнхөд үзүүлдэг дэмжлэгтэй холбогдсон гэдэг. 1980-аад оноос хойш манж соёлыг хятадууд ихээхэн сонирхон хэрэглэх болсон.

Одоогийн байдлаар зүүн хойд хятадын Хэбэй, Жилин, Ляонин мужуудад манжуудын 10, монгол манжийн 1 нийт 11 өөртөө засах дүүрэг байгаа юм байна. Мөн цөөн тооны манжууд Хойд солонгос, Оросын сибир, Канад болон Японд оршин суудаг ажээ.

БНХАУ-д буй манж үндэстэний засаг захиргааны хуваарь
Муж Хот Нутгийн нэр Хятадаар Нутгийн төв
Хөбэй Чөндэ Фөннингийн манж өөртөө засах шянь 豊寧滿族自治縣 Дамин
Куаньчэний манж өөртөө засах шянь 宽城满族自治县 Куаньчэн
Вэйчангийн манж-монгол өөртөө засах шянь 围场满族蒙古族自治县 Вэйчан
Циньхуандао Чинлунгийн манж өөртөө засах шянь 青龙满族自治县 Чинлун
Гирин Сыпин Итунгийн манж өөртөө засах шянь 伊通满族自治县 Итун
Ляонин Фушунь Шиньбиний манж өөртөө засах шянь 新宾满族自治县 Шиньбинь
Цинъюаний манж өөртөө засах шянь 清原满族自治县 Цинюань
Бэньши Бэньшийн манж өөртөө засах шянь 本溪满族自治县 Шяоши
Хуаньжэний манж өөртөө засах шянь 桓仁满族自治县 Хуанжэнь
Аньшань Шюяний манж өөртөө засах шянь 岫岩满族自治县 Шюянь
Даньдун Куаньдяний манж өөртөө засах шянь 宽甸满族自治县 Куаньдянь

Манж үндэстэн нь голчлон БНХАУ-н эх газраар төвлөрөн суух бөгөөд 2000 оны хүн амын судалгаагаар 10,708,464 хүнтэй хэмээн тоологджээ. Энэ нь цөөн тоот үндэстний 10,17 хувь, нийт хүн амын 0,86 хуви.

Хэл яриа ба Бичиг үсэг

засварлах

Хэл яриа

засварлах
Гол өгүүлэл: Манж хэл

Манж бичгээр Википедиа

Манж үндэстний үндсэн хэл нь манж хэл бөгөөд Алтай хэлний язгуурын Манж-Тунгус хэлний бүлгийн Өмнөд Тунгусын хэлний дэд бүлэгт багтдаг. Чин улсын үед "Улсын хэл", "Чин хэл" гэх мэтээр нэрлэгдэж байсан. Газар нутгийн байршил, нутаг нутгийн онцлогоос дараах аялгад хуваагддаг.

  • Гүи фан аялга
  • Жин аялга
  • Шөнжин Гирин аялга зэрэг болно. Нийт ярилцагчидын тоо 1200 шахам. Хэдий тийм боловч манж хэлээ хэрэглэхгүй байх явдал түгээмэл байх ба манж хэлний оронд хятад хэлийг сурах явдал их байдаг байна. Ерөнхий боловсролын сургуульд манж хэл төдийлөн ордоггүй учраас хүүхэд, залуучууд хятад хэлийг эх хэлээ болгосоор байна. Манж хэлээр ярьж чадах хүмүүсийн ихэнх нь өндөр настай хүмүүс байдаг байна.

Бичиг үсэг

засварлах
Гол өгүүлэл: Манж бичиг

Тэд алтай язгуурын түнгүс бүлгийн хэлээр ярих ба бичиг үсгийн хувьд анх кидан бичгийг хэрэглэж байгаад 17-р зуунд Нурхайчийн зарлигаар монгол бичгийг авч хэрэглэсэн байна. Зүрчид бичгийг ашиглаж байсан бөгөөд Хойд Алтан улсын Нурхачи хааны зарлигаар Сүймин, Эрдэни гэсэн 2 хүн монгол бичгийн галиглах системийг гол болгож Манж бичгийг зохиожээ. Одоо манж бичиг мэдэх хүний тоо 200 гаруй болно.

Шашин шүтлэг

засварлах

Манжууд нь Буддын Шарын урсгал, Христ, Бөө мөргөлийг шүтэн биширдэг.

Холбоотой өгүүлэл

засварлах
  1. 族称Manju词源探析》,长山,刊载于《满语研究》2009年第01期 (Changshan (2009), The Research of Ethnic Name "Manju"'s Origin, Manchu Language Research, the 1st edition)