Алтан улс
Алтан улс (зүрчин. Анчүнь гүрүн, Хятад: 金朝 , Жинь чао, пиньинь. Jīn cháo, хоёул "алтан улс" хэмээх утгатай, орос. Цзинь, англи. Jin dynasty), тодорхойгоор Зүрчидийн Алтан улс хэмээх нь 1125-1234 онуудад өдгөөгийн зүүн умард Хятадад оршин тогтнож байсан Зүрчин угсааны Ванянь овогт Агудагийн үндэслэн байгуулсан улс юм. Их Монгол Улс байгуулагдах үед Алтан улс нь зүүн талаараа Шар тэнгис, Амнокан мөрнөөр Гуулин улстай, баруун талаараа Тангуд, хойд талаараа Их хянганы нуруу, говь цөлөөр Их Монгол Улстай тус тус хиллэж байв.
Их Жинь улс | |||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1115–1234 | |||||||||||||||||||
Төлөв | Эзэнт гүрэн | ||||||||||||||||||
Нийслэл | |||||||||||||||||||
Нийтлэг хэл | Хятад хэл, Зүрчид хэл, Кидан хэл | ||||||||||||||||||
Шашин | |||||||||||||||||||
Төр засаг | Хаант засаг | ||||||||||||||||||
Эзэн хаан | |||||||||||||||||||
• 1115–1123 | Агуда (анхны) | ||||||||||||||||||
• 1161–1189 | Ванянь Ёо | ||||||||||||||||||
• 1234 | Ванянь Чэнлин (сүүлчийн) | ||||||||||||||||||
Түүхэн эрин | Дундад зууны Ази | ||||||||||||||||||
• Агуда хаан байгуулав | 1 сарын 28, 1115 | ||||||||||||||||||
• Ляо улсын мөхөл | 1125 | ||||||||||||||||||
• Хойд Сүн улсаас Бянлянг эзлэн авав | 1 сарын 9, 1127 | ||||||||||||||||||
• Монголчуудын түрэмгийлэл | 1211 | ||||||||||||||||||
2 сарын 9, 1234 | |||||||||||||||||||
Газар нутаг | |||||||||||||||||||
1142 тоо. | 3610000 км2 | ||||||||||||||||||
1186 тоо. | 4750000 км2 | ||||||||||||||||||
Хүн ам | |||||||||||||||||||
• 1186 тоо.[1] | 53,000,000 | ||||||||||||||||||
Мөнгөний нэгж | Хятад зоос, Хятад мөнгө, ба цаасан мөнгө | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||
Өнөөдөр |
17-р зуунд Чин улсыг байгуулсан Манж нарын өвөг дээдэс нь энэ Зүрчид болно.
Түүх
засварлах12-р зуунд умард Хятад болон Монголын нутагт ноёрхож байсан Хидан Улсын мэдэлд зарим Зүрчид овгийнхон байснаас гадна Хар мөрний умардад суугчид нь тусгаар байжээ. 1099 оноос тэдний дотроос нүүдэлчин аймгуудаа нэгтгэн цэрэг зэвсэг хуралдуулсан Агуда хэмээх баатар тодорч, Хидан Улстай удаа дараа байлдан дийлээд 1114 онд өөрийн биеийг хаанд өргөмжилж, улсын нэрийг Алтан хэмээжээ.[2] Түүнээс хойш Хидан Улстай удаа дараалан байлдаж, эцэстээ Хойд Сүн улстай эвсэн Хидан Улсыг дайлсаар 1125 онд Сүн улсын цэргээс урьтан Хидан Улсыг мөхөөж баруун зүг дутаалгаснаар Манжуур газар орныг нэгтгэжээ. 1123 онд Агуда нас барсны дараа түүний хүү Үчимэ ор сууж, Сүн улстай эвдрээд удаа дараа байлджээ. 1127 онд Кайфенг эзлэн авч газар нутгаа өргөтгөн Умард Хятадыг захиран суув. Хятадын Өмнөд Сүн улс, Монгол улс хоёрыг холбоо тогтоохоос болгоомжилж Сүн улсад илгээсэн монголын элчийг өөрийн нутгаар нэвтрүүлэхийг зөвшөөрдөггүй байсан тухай сурвалжид тэмдэглэжээ. 1127 онд нийслэл Бяньжин хотыг эвдэж, эцэг хүү хоёр хааныг хэдэн мянган ард иргэд, эд эрдэнэс, улсын тамга зэргийг хамт олзлон одсоноор Умард Сүн улсын үеийг дуусгажээ. Харин Сүн улс умард нутгаа алдаж, өмнөх хааны 9-р хүү Өмнөд Сүн улсын хаан болжээ. 1135 онд Алтан улсын хаан Си Цзуныг хаан өргөмжлөх ёслолд Хабул хаан уригдан оролцсон ба түүнийг буцахад нь замаас нь баривчлахыг оролдсон мэдээ бий. Энэ үйл явдлаас үүдэн хоёр орны харилцаа хурцдаж хэд хэдэн удаа дайтжээ. Түүнээс хойш арав илүү жил байлдаж, 1141 оны хэлэлцээрээр Хуай мөрний өмнөдийг Сүн, умардыг Алтан улсынх гэж тохиролцжээ. 1142 онд Амбагай хааныг залгамжилсан Хотула хаан түүний өшөөг авахаар Алтан улсыг довтолсон ч тодорхой үр дүнд хүрч чадсангүй.
1206 онд Чингис хаан улсаа байгуулсны дараа 1211 онд эцэг өвгөдийн гэрээсийг биелүүлэхээр цэргийн хүчээр довтлон орсон нь Алтан улстай хийсэн 23 жилийн дайны эхлэл болов.
Хоёр замаар их цэрэг хөдөлгөн нэгийг нь Чингис хаан, нөгөөг нь Мухулай, Зэв нар удирджээ. Алтан улсын зарим мужийг эзлэн авахад найрамдахыг хүсч, их хэмжээний эд агуурсаар өргөл өгчээ. Гэвч Алтан улс амласан ам, хэлсэн үгэндээ хүрээгүй тул 1213, 1214 онд Чингис хаан Алтан улсад дахин их цэрэг оруулж, 1215 онд нийслэл Жүндү (Бээжин) хот болон зарим чухал газруудыг эзлэв. 1217 оны 8-р сард үлдсэн газар нутгийг эзлэх үүргийг Мухулайд даалгаж, нутагтаа буцаж ирэв. 1229 онд монголчууд дахин Алтан улс руу довтолсон бөгөөд 1234 онд Өгөдэй хаан, Чингис хааны гэрээсийг биелүүлж, Алтан улсыг бүрмөсөн эзлэн авснаар Алтан улс мөхжээ. Алтан улсын суулчинй эзэн хаан Ваньянь Чэнлинь тулаанд нас баржээ.
Цэргийн бүтэц
засварлахЦэрэг удирдах арга ухаан
засварлахАлтан улс, Сүн улс, Тан улсад нэг журамтай байсан. Морьт цэргээр жигүүрээсээ хамгаалуулж, хайрцаглан жагссан хоёр этгээдийн явган цэрэг өргөн уудам тэгш талд бие биеийг сөрөн зогсох нь тэр үеийн ойлголт төсөөллөөр хамгийн зохистой төгс төгөлдөр байрлал байжээ. Дайсагнасан хоёр талын гол цэргийн захирагчид аль нэг гүвээ толгой юмуу модон цамхаг дээр гарч зогсоод туг далбаагаар цэргүүдийг ийш тийш нь залж удирдана. Хэнгэрэг дэлдэж дайрах тушаал, харанга цохиж ухрах тушаал өгдөг байж. 100,000 хүнтэй гол цэргийг жагсаахад Тан улсын үеэс тодорхой тоо тогтоож өгдөг болсон байна. Цэргийг “том солонгон” жагсаалаар жагсаахад нийт фронтын өргөн нь 4125 метр байх ба гүн рүүгээ 300 метрт цэргүүд цуваа болон зогсоно. Тэрхүү тэгш өнцөгтөд цэргийн гол хүч нь өргөөшөө 2205 метрт багтдаг байжээ. Уг гол хүч нь тус бүр 50 цэргээс бүрдсэн салаануудад хуваагдаж, тэдгээр нь дайралтын зүгт суваргалан байрладаг байж. (1-р эгнээ: 7 цэрэг + салааны дарга, 2-р эгнээ: 8 цэрэг + салааны орлогч дарга, 3-р эгнээ: 9 цэрэг + нэг тугч, хоёр туг хамгаалагч, 4-р эгнээ 10 цэрэг, 5-р эгнээ 11 цэрэг). Нэг салаанд 225 ам метр, нэг цэрэгт 4.5 ам метр талбай ногдохоор тооцно. Хоёр явган цэргийн хоорондын зайг 3.1 орчим метр байх нь зохистой хэмээнэ. Жигүүрийг хамгаалах морьт цэргүүдийн хувьд ч бас л үүнтэй төстэй тоон үзүүлэлтийг баримталдаг байжээ. Хоёр морьт цэргийн хоорондын зай 6 метр, урд, хойд эгнээний хоорондох зай 30 метр байх ёстой байв. Морьт суман хоорондын зай 75 метр байж.[баримт хэрэгтэй]
Эзэн хаад
засварлахОвгийн нэр | Зүрчид нэр | Хятад нэр | Хаанчилсан
хугацаа |
Оны цол | Тахилын
сүмийн цол |
Нэхэн өргөмжилсөн
цол |
Тайлбар |
---|---|---|---|---|---|---|---|
Ваньян | Агуда | Минь (旻) | 1115-1123 | Шоугуо (收國; 1115–1116)
Тяньфү (天輔; 1117–1123) |
Тайзү (太祖) | Инчянь шинюнь жаодө дингун рэньмин жуаншяо дашэн үюань хуанди (應乾興運昭德定功仁明莊孝大聖武元皇帝) | |
Үчимэй | Шэн (晟) | 1123-1135 | Тяньхуй (天會; 1123–1135) | Тайзун (太宗) | Тиюань инюнь шидө жаогун зэхуэй рэньшэн вэньлиэ хуанди (體元應運世德昭功哲惠仁聖文烈皇帝) | Агуда хааны дүү | |
Хэла | Дань (亶) | 1135-1149 | Тяньхуй (天會; 1135–1138)
Тяньжуань (天眷; 1138–1141) Хуантун (皇統; 1141–1149) |
Сизун (熙宗) | Хунци зуаньү жуанжин шяочэн хуанди (弘基纘武莊靖孝成皇帝) | Агуда хааны ууган хүү Зунжуны хүү | |
Дигунай | Лян (亮) | 1149-1161 | Тяньдө (天德, 1149–1153)
Жөнюань (貞元; 1153–1156) Жэнлун (正隆; 1156–1161) |
Жинзү (景祖) | Хайлинян ван (海陵煬王) | Агуда хааны 2-р хүү Зунганы хүү. Хэлагийн үеэл | |
Үлү | Ён (雍) | 1161-1189 | Дадин (大定; 1161–1189) | Шизун (世宗) | Гуантянь шинюнь вэньдө угун шэнмин рэньшяо хуанди (光天興運文德武功聖明仁孝皇帝) | Агуда хааны 3-р хүү Зуняогийн хүү. Дигунайгийн үеэл | |
Мадагэ | Жин (璟) | 1189-1208 | Минчан (明昌; 1190–1196)
Чэн-ань (承安; 1196–1200) Тайхө (泰和; 1200–1208) |
Жанзун (章宗) | Хуэйтянь гуанюнь рэньвэнь и-ү шэн-и иншяо хуанди (憲天光運仁文義武神聖英孝皇帝) | Үлү хааны ууган хүү Юнгуны хүү | |
- | Юнжи (永濟) | 1208-1213 | Да-ань (大安; 1209–1212)
Чунцинь (崇慶; 1212–1213) Жинин (至寧; 1213) |
байхгүй | Вэйшао ван (衛绍王) | Үлү хааны 7-р хүү. Мадагэ хааны авга ах | |
Удубу | Сюнь (珣) | 1213-1224 | Жөнёу (貞祐; 1213–1217)
Шиндин (興定; 1217–1222) Юаньгуан (元光; 1222–1224) |
Сюаньзун (宣宗) | Житянь шинтун шүдао лэрэнь ин-ү шэншяо хуанди (繼天興統述道勤仁英武聖孝皇帝) | Мадагэ хааны эх өөртэй дүү | |
Нинжясү | Шоусю (守緒) | 1224-1234 | Жөнда (正大; 1224–1232)
Кайшин (開興; 1232) Тяньшин (天興; 1232–1234) |
Айзун (哀宗) | Жинтянь дөюнь жунвэнь жин-ү тяньшэн лиэшяожуан хуанди (敬天德运忠文靖武天圣烈孝莊皇帝) | Удубу хааны 3-р хүү | |
Хүдүнь | Чэнлинь (承麟) | 1234-1234 | Шөнчан (盛昌; 1234) | байхгүй | Сүүлчийн хаан (Мо ди, 末帝) | Алтан улсын хаадын холын садан |
Газрын зураг
засварлах-
Хэнтий аймаг, Баянхутаг сум, Сэрээн Хаалга (1196) бичээс
-
Шаньси Буддын шашны ханын
-
Уссурийск-Чулуун яст мэлхий
Лавлах бичиг
засварлах- ↑ Twitchett & Fairbank 1994, p. 40.
- ↑ А. Амар. Монголын товч түүх: 86-р тал. Улаанбаатар хот 1989
Өмнөх Хидан Улс Умард Сүн Улс |
Алтан улс 1115-1234 |
Дараах Их Монгол Улс |