Бугат хот
Бугат (Монгол бичиг: Бугуту, Хятад ханз: 包头, пиньинь Bāotóu, англи. Baotou) БНХАУ-ын Өвөр Монгол дахь аймгийн зэрэглэлтэй хот бөгөөд өөртөө засах орны хамгийн их хүн амтай хот болно. Шар мөрний хөвөөнд, далайн түвшнээс дээш 1050–1100 м өндөрт, Монгол Улсын хилээс өмнөд хэсэгт оршдог хот.
Бугат
包头市 • ᠪᠤᠭᠤᠲᠤᠬᠣᠲᠠ | |
---|---|
Улс | Бүгд Найрамдах Хятад Ард Улс |
Өөртөө засах орон | Өвөр Монгол |
Хошууны түвшин | 10 хошуу |
Захиргааны байр | Жиуюань дүүрэг |
Газар нутаг | |
• Аймгийн энтэй хот | 27,768 км2 (10,721 бээр2) |
• Хотын нутаг | 2,662 км2 (1,028 бээр2) |
• Бөөгнөрөл | 2,662 км2 (1,028 бээр2) |
Өндөр | 1,065 м (3,494 фут) |
Хүн ам (2020 тооллого)[1] | |
• Аймгийн энтэй хот | 2,709,378 |
• Нягтрал | 98/км2 (250/бээр2) |
• Хотын нутаг | 2,261,089 |
• Нягтрал | 850/км2 (2,200/бээр2) |
• Бөөгнөрөл | 2,261,089 |
• Нягтрал | 850/км2 (2,200/бээр2) |
• Томоохон угсаатны бүлгүүд |
|
Цагийн бүс | UTC+08:00 (Хятадын Стандарт) |
Шуудангийн код | 014000 |
Бүсийн дугаар | 472 |
ISO 3166 код | CN-NM-02 |
Улсын дугаарын угтвар | 蒙B |
Нутгийн аялгуу | Жинь (Бугат аялга); Зүүн умард аялга; Өмнөд Монгол хэл |
Вэб сайт | www |
Бугат хот | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Хятад нэр | |||||||
Хялбаршуулсан | 包头 | ||||||
Уламжлалт | 包頭 | ||||||
Шуудан | Paotow | ||||||
| |||||||
Монгол нэр | |||||||
Монголын Кирилл | Бугaт хот | ||||||
Монгол бичиг | ᠪᠤᠭᠤᠲᠤ ᠬᠣᠲᠠ |
Засаг захиргааны хуваарь
засварлахБугат тойрог хот нь засаг захиргааны хувьд хошуутай тэнцэх түвшний 7 дүүрэг, 1 сиан, 2 хошуу, бүгд 10 нэгжид хуваагдана. Баян-Овоо Уурхайн дүүргээс бусад зургаан дүүрэг хотжсон нутаг бөгөөд нийлж Бугат хот хэмээгдэнэ. Монголчууд Дархан Муумянган Холбоот хошуунд голчлон суурьшдаг.
Нэр | Ханз | Хүн ам (2004 онд) | Нутаг дэвсгэр (км²) | Нягтрал (хүн/км²) | |
---|---|---|---|---|---|
1 | Хөндлөн дүүрэг | 昆都仑区 | 440,000 | 119 | ,697 |
2 | Донхэ дүүрэг | 东河区 | 380,000 | 85 | 4,471 |
3 | Чинсань дүүрэг | 青山区 | 310,000 | 67 | 4,627 |
4 | Шигуай дүүрэг | 石拐区 | 60,000 | 619 | 97 |
5 | Баян Овоо Уурхайн дүүрэг | 白云鄂博矿区 | 20,000 | 303 | 66 |
6 | Жиуюань дүүрэг | 九原区 | 180,000 | 1,688 | 107 |
7 | Биньхэ шинэ дүүрэг | 滨河新区 | 40,000 | 88 | 455 |
8 | Гүян сиан | 固阳县 | 210,000 | 5,021 | 42 |
9 | Түмэд баруун хошуу | 土默特右旗 | 350,000 | 2,368 | 148 |
10 | Дархан Муумянган холбоот хошуу | 达尔罕茂明安联合旗 | 110,000 | 17,410 | 6 |
Түүх
засварлахБугат хотын оршиж байгаа газарт эртнээс нааш нүүдэлчин монголчууд суурьшсаар ирсэн байна. Бугат хот Манж Чин гүрний үед 1809 онд бий болсон бөгөөд 1870 онд сууринг 5 хаалга бүхий ханаар тойруулжээ. Шар мөрний хөндийн газар тариаланд тохиромжтой тус нутагт ийнхүү хот барихаар сонгон авсан ажээ.
1923 онд Бээжин хүртэл төмөр зам тавигдсанаас хойш хотын хөгжил түргэсэв.
Америкийн монгол судлаач эрдэмтэн Оуэн Латтимор Бугат хотод 1925 онд очиж байх үед "Худалдаачдаар дүүрсэн 2 гудамжтай, ноорхой пингээр дүүрсэн хот" байсан гэж тэмдэглэсэн байна. Цинхай, Ганьсу мужуудаас ноос ачсан сал, завинууд Шар мөрнийг уруудан Ланьжоугаас Бугатад ирж, энд төмөр замд ачигдан дорныг зорьдог байв. Харин буцаж Ланьжоу ороход тэмээн жин ашиглахаас өөр аргагүй байжээ. Бугатаас Ордос, Алшаа хүртэл Торгоны замаар жин тээдэг байсан аж.[2]
Герман-Хятадын хамтарсан хөрөнгө оруулалтаар 1934 онд Бугатын нисэх онгоцны буудал ашиглалтад орж, Нинься, Ланьжоу мужууд руу тогтмол нислэг хийгдэх болжээ. 1937 онд Хятад-японы дайны үеэр хотын Япончууд эзэлж 1945 он хүртэл эрх мэдлээ хэрэгжүүлж байсан.
Хятадын Иргэний дайны үеэр 1949 оны 9-р сарын 19-ний хувьсгал гарч Бугат хот коммунистуудын талд оржээ. 1950 оны 2-р сард Бугат хотын Ардын засгийн газар болон Бугат хошууны Ардын засгийн газар байгуулагдав. 1953 онд мужийн бүтцийг татан буулгажээ. 1954 онд Сүйюань мужийг татан буулгаж, Бугат хотыг Өвөр Монголын өөртөө засах орны харьяанд шилжүүлжээ.
1996 оны 5-р сарын 3-нд Бугат хот орчим газар хөдлөж 26 хүн амиа алдаж, 453 хүн бэртэж, 200 мянга орчим хүн орон гэргүй болж байсан юм.
Ашигт малтмал
засварлахБугат хотын дэргэд 1950-д онд зөвлөлтийн геологичид хайгуул хийж асар том төмрийн ордыг илрүүлэн нээсэн байна. Тэр үеэс өнөөг хүртэл Баотоу бую Бая-Овоогийн төмрийн ордыг ашиглаж байна. Баян-Овоогийн төмрийн ордын төмрийн хүдэрт газрын ховор элементүүд маш өндөр агуулдагаараа онцлогтой. Энэ үүднээс төмрийн хүдэр гэхээс илүүтэй газрын ховор элементийг нь авч ашигладаг. Хятад нь дэлхийн газрын ховор элементийн бараг 90 хувийг хангадаг бөгөөд түүнээсээ 90 гаруй хувийг нь зөвхөн Баян-Овоогийн ордоос олборлодог байна.
Хүн ам
засварлах2010 оны тооллогоор хүн ам нь - 2 сая 650 мянга 364 болжээ:
Хятадын 2020 оны хүн амын тооллогоор Бугат хотын байнгын хүн ам 2 сая 709 мянга 400 орчим байгаа нь 2010 оны хүн амын тооноос 59 мянга орчмоор нэмэгдсэн байна. Бугат хотын дундаж өрх 2,27 хүн байгаа нь 2010 онд 2,65 байсантай харьцуулахад буурчээ.
Угсаатны нэр | Хүн ам | Эзлэх хувь |
---|---|---|
Хятад хан үндэстэн | 2,122,737 | 94.16% |
Монгол | 67,209 | 2.98% |
Хотон үндэстэн | 36,234 | 1.61% |
Манж | 22,826 | 1.01% |
Солонгос | 848 | 0.04% |
Тээвэр
засварлахБугат хотод 2 шугамтай метро барьж байна.
Бугат хот нь баруун зүгт Ланьжоу, зүүн зүгт Бээжин хотыг чиглэн явдаг Баолан төмөр зам болон Жинбаогийн төмөр замын эцсийн цэг юм. Хотод Бугатийн зүүн галт тэрэгний буудал, Бугат төмөр замын өртөө гэсэн хоёр гол төмөр замын өртөө үйл ажиллагаа явуулдаг.
Бугат хотын нисэх онгоцны буудлаас Бээжин, Шанхай, Хонконг руу тогтмол нислэг үйлддэг байна.
Энэ хотыг Өвөр Монголын нийслэл Хөх хоттой Хубаогийн хурдны авто замаар холбодог байна.