Хур тунадас
Хур буюу Хур тунадас - дэлхий дээрх усны эргэлтийн системийн, тэнгэрээс ус бууж ирэх үзэгдлийг нэрлэсэн цаг агаар судлалын хэллэг. Газрын гадарга, далай тэнгисийн гадаргаас ууршсан чийг нь усны эргэлтийн явцаар буцаж хур тунадас болон бууна. Нэг жилийн туршид дэлхий дээр 1 метр зузаан усан давхарга бороо, цас байдлаар бууж байдаг гэж тооцоолжээ. Бороо, цас зэргийг заах бөгөөд мөндөр мэтийн хатуу төлөвт орсон ус ч мөн энэ ойлголтод багтана. Хур тунадасны үзэгдлийн үр дүнд унасан усны хэмжээ нь хур тунадасны хэмжээг илэрхийлнэ.
Хур тунадасны ангилал
засварлахБороо- Янз бүрийн хэмжээний усан дуслаас бүрдэх ба ихэвчлэн борооны давхраат үүлнээс орох боловч бага хэмжээний бороо өндрийн давхраат, давхраат бөөн үүлнээс орж болно. (Аадар бороо, Шиврээ бороо)
Цас- Цасан талстуудаас бүрдэх бөгөөд борооны давхраат үүлнээс болон өндрийн давхраат, давхраат бөөн, давхраат үүлнээс ордог тунадас. (Нойтон цас, Цасан туйлаадас, Цасан шамрага, Мөсөн туйлаадас)
Мөндөр- маш тунгалаг бөөрөнхий мөсөн ширхэг.
Газрын гадарга дээр үүсдэг тунадасны төрлүүд
засварлахШүүдэр- Дулааны улиралд агаарын доод давхарга манангүй үед үүсдэг жижиг усан дуслууд бөгөөд агаарт чийг ихэдсэнээс болж үүсдэг.
Хяруу- Температур буурсанаас болж үүсдэг мөсөн талстууд.
Цан- Шүүдэртэй адил замаар үүсэх боловч хасах температуртай болсон үед үүснэ. Ингэхдээ ямар нэгэн гадарга дээр тухайлбал цонхны шилэн дээр үүснэ.
Мөстлөг- Хүйтэн үед бороо, шиврээ бороо, манангийн хэт хөрсөн дуслууд хүйтэн гадаргад унан хөлдснөөс үүссэн мөсөн бүрхүүл. Голдуу 0 ээс -30 хүйтэн байхад үүснэ.
Сагсарга- Модны мөчөр, шонгийн төмөр утсан дээр үүсдэг цантай төстэй сэгсгэр цагаан талстыг хэлнэ.
Хур тунадас орох явц
засварлахДалай болон нуур, цөөрөм, эх газраас ууршсан ус агаарт дээш хөөрөн, температур нь тодорхой хэмжээнд хүртэл буурахад үүл болно. Үүлнээс бороо, цас зэрэг хэлбэрт орсон ус доошилж, дэлхийн гадаргуу руу буцаж ирнэ. Агаарт тунадас үүсэх үйл явц нь чийглэг агаар өгсөх хөдөлгөөнд орсноор адиабатаар хөрч чийгээр ханасан байдалд хүрэн конденсацид орж, цаашид усан услууд нь сублимацлагдан томорсоор жингээ даахгүй хэмжээнд хүрч хүндийн хүчээр тунадас болон унадаг.
Үгийн тайлбар
засварлахСублимацлагдан- хатуу төлвөөс шууд хийн төлөвт шилжихийг сублимац буюу нэрэх үзэгдэл гэнэ.
Конденсацид- усны уурын өтгөрөл
Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.