Дүүрэг
Дүүрэг нь Улаанбаатар хотын засаг захиргааны нэгж юм. Улаанбаатар хот 9 дүүрэгтэй бөгөөд тэдгээр нь цааш хороодод хуваагдана. Дүүрэг бүр нь Улсын Их Хурлын сонгуульд тойрог болдог.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зэрэг дэв, нэгжийн хүснэгт |
---|
Нэгдүгээр зэрэг |
аймаг (21) |
нийслэл (1) |
Хоёрдугаар зэрэг |
сум (330) |
дүүрэг (9) |
Гуравдугаар зэрэг |
баг (1568) |
хороо (152) |
Налайх болон Багануур дүүргүүд нь хэдийн хотын бүсээс гадуур байрлалтай ч стратегийн ач холбогдол бүхий эрдсийн нөөц болон уурхайтай учир засаг захиргааны хувьд Улаанбаатар хотын хэсэгт хамааруулдаг. Багахангай нь Төв аймаг дотор, Багануур нь Төв болон Хэнтий аймгийн хил дээр оршино.
Улаанбаатар хотын дүүргүүдийн жагсаалт:
Дүүргийн нэр | Хорооны тоо | Хүн ам 01.01.2006 |
Хүн амын өсөлт (%) |
Хүн ам 01.01.2007 |
Хүн амын өсөлт (%) |
Хүн ам 01.01.2008 |
Газар нутаг км² |
Нягтшил /км² |
---|---|---|---|---|---|---|---|---|
Багануур | 5 | 25,261 | 1.9 | 25,731 | 0.9 | 25,969 | 620.2 | 41.9 |
Багахангай | 2 | 3,776 | 1.4 | 3,827 | 1.0 | 3,864 | 140.0 | 27.6 |
Баянгол | 23 | 160,479 | 0.2 | 160,818 | 2.7 | 165,159 | 29.5 | 5,598.6 |
Баянзүрх | 28 | 196,132 | 7.9 | 211,614 | 4.7 | 221,565 | 1,244.1 | 178.1 |
Налайх | 7 | 26,529 | 2.9 | 27,297 | 3.1 | 28,152 | 687.6 | 40.9 |
Сонгинохайрхан | 32 | 204,587 | 3.2 | 211,056 | 4.4 | 220,295 | 1,200.6 | 183.5 |
Сүхбаатар | 20 | 138,030 | 5.0 | 123,041 | 5.2 | 129,486 | 208.4 | 621.3 |
Хан-Уул | 16 | 87,912 | 3.4 | 90,925 | 4.1 | 94,670 | 484.7 | 195.3 |
Чингэлтэй | 19 | 130,501 | 1.8 | 132,883 | 2.4 | 136,014 | 89.3 | 1,523.1 |
Нийт | 152 | 952,410 | 3.7 | 987,192 | 3.8 | 1,025,174 | 4,704.4 | 217.9 |
Эшлэл засварлах
- ↑ Улаанбаатар хотын статистикийн газар, stat2701.pdf (Memento 19. Гуравдугаар сар 2007 цахим архивт) pop2006.01.01.pdf (Memento 22. Хоёрдугаар сар 2007 цахим архивт)