Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн

Сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь Олон Улсын Сонирхогчдын Боксын Холбооноос зохион байгуулдаг боксын хамгийн дээд зэрэглэлийн тэмцээн юм. Анхны тэмцээн нь 1974 оны 8 сарын 17-ноос 30-ны хооронд Кубын нийслэл Хаванад зохиогджээ. Харин эмэгтэйчүүд 2001 оноос аваргаа шалгаруулж эхэлсэн байна. Сүүлийн үед сонирхогчдын боксыг олимпын бокс гэж нэрлэх болсон байна. Учир нь энэ төрөл нь мэргэжлийн боксоос дутахааргүй ур чадвар шаарддаг спорт юм.

Монгол улс олимпын боксын ДАШТ-д

засварлах

Монгол улс олимпын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 1978 оноос оролцож 1 алт, 4 мөнгө, 7 хүрэл медаль хүртээд буй. 1993 онд гавьяат тамирчин Э.Цогтжаргал Финландад болсон дэлхийн аваргаас хүрэл медаль авсан ба тус ДАШТ-д медаль авсан цорын ганц ази боксчин болсон түүхтэй.

Медаль Багийн байр Нэр Он Зохиогдсон газар Жин
2  Мөнгө 8 Равсалын Отгонбаяр 1982   Баруун Герман, Мюнхен эр -57 кг
3  Хүрэл 15 Эрдэнэцогтын Цогтжаргал 1993   Финланд, Тампере эр -48 кг
2  Мөнгө 9 Түмэнцэцэгийн Үйтүмэн 1997   Унгар, Будапешт эр -60 кг
2  Мөнгө 10 Энхбатын Бадар-Ууган 2007   Америкийн Нэгдсэн Улс, Чикаго эр -54 кг
1  Алт 5 Пүрэвдоржийн Сэрдамба 2009   Итали, Милан эр -48 кг
2  Мөнгө 5 Нямбаярын Төгсцогт 2009   Итали, Милан эр -51 кг
3  Хүрэл 5 Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ 2009   Итали, Милан эр -64 кг
3  Хүрэл 14 Пүрэвдоржийн Сэрдамба 2011   Азербайжан, Баку эр -48 кг[1][2][3]
3  Хүрэл 11 Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ 2013   Казахстан, Алматы эр -64 кг[4][5][6][7]
3  Хүрэл 10 Доржнямбуугийн Отгондалай 2017   Герман, Хамбург эр -63 кг
3  Хүрэл 16 Мягмардуламын Нандинцэцэг 2018   Энэтхэг, Шинэ Дели эм -54 кг
3  Хүрэл 10 Эрдэнэбатын Цэндбаатар 2019   Орос, Екатеринбург эр -57 кг
Медаль Нэр Он Жин
2  Мөнгө Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ 2008 Орос, Москва Men's 64 kg[8]

Эрэгтэй

засварлах
Он Дугаар Зохион байгуулагч Огноо
1974 1.   Куба, Хавана 8 сарын 17 - 30
1978 2.   Югослав, Белград 5 сарын 6 - 20
1982 3.   Баруун Герман, Мюнхен 5 сарын 4 - 15
1986 4.   Америкийн Нэгдсэн Улс, Рено 5 сарын 8 - 18
1989 5.   Зөвлөлт Холбоот Улс, Москва 9 сарын 17 - 10 сарын 1
1991 6.   Австрали, Сидней 11 сарын 14 - 23
1993 7.   Финланд, Тампере 5 сарын 7 - 16
1995 8.   Герман, Берлин 5 сарын 4 - 15
1997 9.   Унгар, Будапешт 10 сарын 18 - 26
1999 10.   Америкийн Нэгдсэн Улс, Хьюстон 8 сарын 15 - 29
2001 11.   Нэгдсэн Хаант Улс, Белфаст 6 сарын 3 - 10
2003 12.   Тайланд, Бангкок 7 сарын 6 - 13
2005 13.   Хятад, Мианянг 11 сарын 13 - 20
2007 14.   Америкийн Нэгдсэн Улс, Чикаго 10 сарын 23 - 11 сарын 3
2009 15.   Итали, Милан 9 сарын 1 - 12
2011 16.   Азербайжан, Баку 9 сарын 16 - 10 сарын 1
2013 17.   Казахстан, Алматы 10 сарын 16 - 26
2015 18.   Катар, Доха 10 сарын 5 - 18
2017 19.   Герман, Хамбург 8 сарын 25 - 9 сарын 3
2019 20.   Орос, Екатеринбург 9 сарын 8 - 21
2021 21.   Серби, Белград
2023 22.   Колумби, Богота


Эмэгтэй

засварлах
Он Дугаар Зохион байгуулагч Огноо
2001 1.   Америкийн Нэгдсэн Улс, Скрантон 11 сарын 24 - 12 сарын 2
2002 2.   Турк, Анталья 10 сарын 21 - 27
2005 3.   Орос, Подольск 9 сарын 26 - 10 сарын 2
2006 4.   Энэтхэг, Шинэ Дели 11 сарын 18 - 23
2008 5.   Хятад, Нинбо 11 сарын 22 - 29
2010 6.   Барбадос, Брижтаун 9 сарын 10 - 18
2012 6.   Хятад, Чиньхуандао 5 сарын 21 - 6 саоыг 3
2014 7.   Өмнөд Солонгос, Чэжү хот 11 сарын 13 - 25
2016 8.   Казахстан, Астана 5 сарын 19 - 27
2018 9.   Энэтхэг, Шинэ Дели 11 сарын 15 - 24
2019 10.   Орос, Улаан-Үд 10 сарын 3 - 13
2020 11.   Колумби, Богота