Равсалын Отгонбаяр
Равсалын Отгонбаяр (1955 оны тавдугаар сарын 31-нд Улаанбаатар хотод төрж, 1993 онд нас барсан) нь Монголын Улсын Спортын Гавьяат Тамирчин цолтой боксчин төдийгүй Олон Улсын Сонирхогчдын Боксын Холбооны шүүгч, Монгол Улсаас боксын спортоор дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож хамгийн анхны медалийг[1] эх орондоо авчирч монголын боксчдын нэрийг дэлхийд анх гаргасан тамирчин байв.
Равсалын Отгонбаяр | |||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ерөнхий мэдээлэл | |||||||||||||||||||
Төрсөн нэр | Равсалын Отгонбаяр | ||||||||||||||||||
Төрсөн өдөр | 1955 оны тавдугаар сарын 31 | ||||||||||||||||||
Төрсөн газар | Улаанбаатар | ||||||||||||||||||
Нас барсан өдөр | 1993 он | ||||||||||||||||||
Үндэстэн | Монгол | ||||||||||||||||||
Тулааны нэр(с) | Р. Отгонбаяр | ||||||||||||||||||
Тоглодог жин | 57-60 кг | ||||||||||||||||||
Медалийн толь | |||||||||||||||||||
| |||||||||||||||||||
|
Намтар
засварлахТэрбээр нийслэлийн арван жилийн тавдугаар дунд сургуулийг дүүргээд, техник мэргэжлийн сургуулийг металлистаар суралцан дараа нь 1975 оноос 1979 оны хооронд Монгол Улсын Их Сургуульд автын инженерээр сурч төгсжээ. Техник мэргэжлийн сургуульд сурч байхдаа буюу 1970 оноос эхлэн боксоор хичээллэж эхэлсэн ба тэндээсээ Монгол Улсын Ардын Багш Д. Бандийн «Замчин» нийгэмлэгт хичээллэж байгаад улсын шигшээ багт оржээ. 1983 оноос эхлэн Монголын Боксын Холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлсэн ба энэхүү ажлыг нас барах хүртлээ өндөр хариуцлага, үр бүтээлтэйгээр хийж гүйцэтгэсэн.
Эх сурвалж
засварлах- ↑ montsame.mn: Екатеринбург хотноо боксын ДАШТ эхэллээ[permanent dead link], нийтлэгч Д. Өлзийсайхан, нийтэлсэн 2019 оны есдүгээр сарын 9, хандсан 2021 оны аравдугаар сарын 5