Энхбатын Бадар-Ууган
Энхбатын Бадар-Ууган нь Олимпийн алтан медальт тамирчин.1985 оны зургадугаар сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн 97 дугаар дунд сургуулийг төгссөн. Эхнэр охины хамт амьдардаг. Одоо Үндэсний шигшээ багийн тамирчин. Боксын спортоор 1998 оноос эхлэн хичээллэж 54 кг-ын жинд тоглож байсан. Эцэг Энхбат нь Төв аймгийн Баяндэлгэр сумын хүн.
| ||||||||||||||||||||||
|
Амжилтын товчоонЗасварлах
- 2008 онд Олимпод анх удаагаа оролцож Монголын түүхэнд анх удаа боксын төрлөөр Олимпын алтан медаль авлаа.
- 2007 онд АНУ-ын Чикаго хотод болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авсан.
- 2007 оны Ази тивийн аварга
- 2007 оны улсын аварга
- 2006 оны Оюутны дэлхийн аварга
- Доха-2006 Азийн наадмын хүрэл медальт
- Герман улсад болдог Химийн цом тэмцээний аварга
- Туркийн Ахмад Комертийн нэрэмжит тэмцээний аварга
- Чехийн Усти-над-Лабем хотод болдог олон улсын тэмцээний мөнгөн медальт.
- 2007, 2008 оны Монголын шилдэг тамирчин
- 2008 оны дэлхийн шилдэг эрэгтэй боксчноор шалгарсан[1].
ЭшлэлЗасварлах
- ↑ Enkhbat & Taylor named AIBA's Best Boxers of 2008. ОУСБХ. 2009-01-20-д хандсан.