Сидней (Англи: Sydney) нь Австралийн 2020 оны хүн амын тооллогоор хамгийн их буюу 5.367.206 хүн амтай хот юм. Шинэ Өмнөд Вэльс мужийн нийслэл бөгөөд Британийн Австрали дахь хамгийн анхны колони юм. Тус хотыг 1788 онд Британиас ирсэн Анхны усан флотын удирдагч Артур Филлип Сиднейн буланд байгуулжээ. Энэ хотыг Их Британийн колонийн нарийн бичгийн дарга лорд Томас Сидней-гийн нэрэмжит болгож "Сидней" гэж нэрлэжээ. Сидней хотоос ирсэн хүнийг Sydneysider гэдэг.[3]

Сидней
Sydney
Хот
Сидней далбаа
Сидней албан ёсны тамга
Хоч: 
The Harbour City (Боомтын хот)
Сидней хотын газрын зураг
Сидней хотын газрын зураг
Сидней, Австрали
Сидней
Сидней
Австрали дахь байршил
Солбицол: 33°52′04″S 151°12′36″E / 33.86778°S 151.21000°E / -33.86778; 151.21000Солбицол: 33°52′04″S 151°12′36″E / 33.86778°S 151.21000°E / -33.86778; 151.21000
Улс Австрали
Муж Шинэ Өмнө Уэльс
Суурин1 сарын 26, 1788; 237 жилийн өмнө (1788-01-26)
Хотын статус1842 он
Газар нутаг
  Нийт12,367.7 км2 (4,775.2 бээр2)
Хүн ам
 (2022)[2]
  Нийт5,297,089
  Нягтрал430/км2 (1,100/бээр2)
Иргэдийн нэршилСиднейчүүд
Цагийн бүсUTC+10 (АДСЦ)
  Зун (ЗЦ)UTC+11 (АДЗЦ)
Бүсийн дугаар(+61) 2
Вэб сайтwww.cityofsydney.nsw.gov.au

Сидней нь Австралийн зүүн өмнөд эрэг дээр оршдог. Сидней хот Жэксон боомтыг хүрээлж байгуулагдсан тул "Боомтын хот" (англи. The Harbour City) гэх нэртэй болжээ. Сиднейн дуурийн театр, Боомтын гүүр (англи. Harbour Bridge), далайн эргүүдээрээ алдартай. Хотын нутаг дэвсгэрийн эргэн тойронд үндэсний паркууд байдаг ба олон булан тохой, гол мөрнүүдтэй.

Сидней хот Лоубороугийн их сургуулийн 1999 оны "дэлхийн хот"-уудын жагсаалтад бүртгэгджээ. Сидней нь 1938 оны Британий эзэнт гүрний наадам, 2000 оны зуны олимп, 2003 оны Рагбигийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг олон спорт, улс төр, соёл урлагийн наадам, тэмцээн, арга хэмжээг зохион байгуулсан байна. 2007 оны 9-р сард Ази Номхон Далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын 21 гишүүн орны төрийн тэргүүдийг хүлээн авч, 2008 оны долдугаар сард Дэлхийн залуучуудын өдрийг зохион байгуулжээ.

Австралид ирж буй цагаачдын олонхи нь Сиднейг зорьдог учир олон үндэстнээс бүрдсэн хот болжээ. Мерсерийн судалгаагаар Сидней нь амьжиргааны өртгөөр Австралид нэгдүгээрт, дэлхийд 66-рт жагсдаг ажээ.

1788 онд Сидней хот байгуулагдахад хүн ам 1000 хүрэхгүй байжээ. 1961 оноос хойшхи 10 жил тутамд хүн ам 250 мянга гаруй нэмэгдэж байсан. 2006 оны хүн амын тооллогоор Сидней хот болон хотын орчим нутаг дэвсгэр нь 4,119,190 хүн амтай, Сидней хот дангаараа 3,641,422 хүн амтай байсан. 2020 онд хотын хүн ам 5,367,206-д хүрсэн байна. Сидней хотын оршин суугчид хамгийн их гарал үүсэлтэй нь Австрали, Англи, Ирланд, Шотланд, Хятад байсан. Мөн хүн амын тооллогоор Сидней хотод 1.1 хувь нь уугуул иргэд амьдардаг бөгөөд хүн амын 37.7 % нь Австралиас гадуур төрсөн иргэд болохыг тогтоожээ. Хотын оршин суугчдын 18.1 % нь Ази гаралтай. Цагаачдын гурван гол эх үүсвэр нь Их Британи, Хятад, Шинэ Зеланд юм. Тэдний араас Вьетнам, Ливан, Энэтхэг, Итали, Филиппины цагаачид ордог ажээ.

Газар зүй

засварлах

Уур амьсгал

засварлах

Сидней нь дунд зэргийн халуун зун, дунд зэргийн дулаан өвөлтэй субтропик далайн уур амьсгалтай. Хотод орох хур тунадасны хэмжээг жилийн туршид хуваарилдаг бөгөөд өвлийн саруудад илүү байдаг. Далайтай эрэг дагуу хотын бүсүүд илүү тогтуун уур амьсгалтай байдаг ч Австралийн эх газрын гүн рүү байрладаг хотын баруун хэсэгт температурын огцом хэлбэлзэл тохиолддог. Хамгийн дулаан сар нь 1-р сар бөгөөд агаарын дундаж температур 16.6-25.8 ° C, агаарын температур 30 ° C-аас дээш байдаг өдрийн дундаж тоо - 14.6 байна. Температурын дээд амжилт 2013 оны 1-р сарын 18-нд Австралид халууны давалгааны үеэр тэмдэглэж, агаарын температур 45.8 ° C, хотын захад 47 ° C хүрч байв. Далайн эрэг орчмын бүс нутагт өвлийн температур 5 хэмээс доош унах нь ховор. Хамгийн хүйтэн сар бол 7-р сар бөгөөд өдрийн дундаж температур 8-16.2 ° C байдаг. Сидней хотод 2.1 хэм буюу хамгийн бага температур мөн бүртгэгдэж байсан.

Сидней хотод ихэвчлэн өвөл, хаврын улиралд их хэмжээний бороо орсны улмаас үерт автдаг байна. Энэ үеэр их хэмжээний хур тунадас орох нь Австралийн зүүн хэсгийн нутаг дэвсгэр дээгүүр нам даралтын бүсийг дайран өнгөрсний улмаас үүсдэг. Хүчтэй хур тунадас орохоос гадна энэ үеийн цаг агаар нь далайд хүчтэй салхи, байнга шуургатай байдаг юм. 1986 оны 8-р сарын 6-нд Сидней хотод 24 цагийн дотор 327,6 миллиметр бороо орж, хамгийн хүчтэй үер болжээ. Үерийн улмаас хотын зарим хэсэгт тээврийн хэрэгсэл зогсож, олон барилга байгууламж эвдэрсэн байна.

Сидней
Уур амьсгалын диаграмм
123456789101112
 
 
102
 
26
19
 
 
118
 
26
19
 
 
131
 
25
18
 
 
129
 
23
15
 
 
119
 
20
12
 
 
133
 
17
9
 
 
97
 
16
8
 
 
81
 
18
9
 
 
68
 
20
11
 
 
76
 
22
14
 
 
84
 
24
16
 
 
78
 
25
18
Температур °CТунадас мм
Эх сурвалж: Climate statistics for Australian locations: Sydney Observatory Hill (abgerufen am 7. August 2017)
Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Сидней
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) 26.0 25.8 24.8 22.5 19.5 17.0 16.4 17.9 20.1 22.2 23.7 25.2 Ø 21.7
Мин. Температур (°C) 18.7 18.8 17.6 14.7 11.6 9.3 8.1 9.0 11.1 13.6 15.7 17.5 Ø 13.8
Температур (°C) 22.5 22.3 21.1 18.2 14.6 11.9 10.9 12.5 15.7 18.5 19.9 21.6 Ø 17.5
Тунадас (мм) 102.2 117.6 130.9 128.5 118.6 133.2 96.6 81.1 68.4 76.4 83.8 77.6 Σ 1,214.9
Нартай цаг (h/d) 7.1 6.7 6.4 6.4 5.9 5.5 6.4 7.1 7.2 7.2 7.8 7.6 Ø 6.8
Бороотой өдөр (d) 8.6 9.0 9.8 9.0 8.6 8.7 7.5 7.2 7.2 7.9 8.4 8.0 Σ 99.9
Т
е
м
п
е
р
а
т
у
р
26.0
18.7
25.8
18.8
24.8
17.6
22.5
14.7
19.5
11.6
17.0
9.3
16.4
8.1
17.9
9.0
20.1
11.1
22.2
13.6
23.7
15.7
25.2
17.5
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
102.2
117.6
130.9
128.5
118.6
133.2
96.6
81.1
68.4
76.4
83.8
77.6
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: Climate statistics for Australian locations: Sydney Observatory Hill (abgerufen am 7. August 2017)

Сидней хотын захиргаа

засварлах

Хот өнөөгийн байдлаар 38 тойрогтой.

Монголоор Англи нэр Монголоор Англи нэр
Бёрвүүд Burwood Мэрриквилл Marrickville
Блэктаун Blacktown Хорнсби Hornsby
Ботани-Бей Botany Bay Обёрн Auburn
Бэнкстаүн Bankstown Парраматта Parramatta
Варринга Warringah Пенрит Penrith
Виллоби Willoughby Питтвоутер Pittwater
Вуллара Woollahra Райд Ryde
Вэйвэрли Waverley Рокдэйл Rockdale
Камден Camden Рэндвик Randwick
Кантербёри Canterbury Сазэрлэнд Sutherland
Когара Kogarah Умард Сидней North Sydney
Ку-рин-гай Ku-ring-gai Сидней Sydney
Кэмпбэллтаүн Campbelltown Стратфилд Strathfield
Кэнэда Бей Canada Bay Фэйрфилд Fairfield[en]
Лайкардт Leichhardt Хантерз Хилл Hunter's Hill
Ливерпүль Liverpool Хёрствилл Hurstville
Лэйн Ков Lane Cove Хиллс The Hills
Мосман Mosman Холройд Holroyd
Мэнли Manly Эшфилд Ashfield

Эдийн засаг

засварлах

Сидней хотын эдийн засгийн хамгийн чухал салбар бол үйлчилгээ, худалдаа, үйлдвэрлэл, эрүүл мэнд, нийтийн үйлчилгээ юм. 1980-аад оноос хойш хөдөлмөрийн зах зээл өөрчлөгдөж, үйлдвэрлэлийн салбараас үйлчилгээ, мэдээллийн технологийн салбар руу ажлын байрууд нэмэгдэж өөрчлөгдсөн. Сиднейн эдийн засаг Австралийн нийт эдийн засгийн 25 орчим хувийг бүрдүүлдэг. Тус хотод Австралийн үнэт цаасны бирж, Австралийн нөөцийн банк байрладаг бөгөөд 90 банк, тус улсын томоохон компаниудын төв байрнуудын талаас илүү хувь нь энд байрладаг ажээ.

Тус хотын оршин суугчид нэг хүнд ногдох дундаж орлого нь Австралид хамгийн өндөр буюу 42,599 ам.доллар байдаг. 2004 оны байдлаар хотын ажилгүйдлийн түвшин 4.9 % байсан. "The Economist" сэтгүүлээс гаргасан судалгаагаар Сидней хот дэлхийн хамгийн үнэтэй хотуудын жагсаалтын 16-р байранд оржээ. Бусад судалгаанаас харахад тус хот оршин суугчдынхаа орлогын түвшингээр 15-р байранд ордог. 2007 оны 9-р сарын 20-ны байдлаар Сидней дэх орон сууцны дундаж үнэ Австралийн томоохон хотуудын дунд хамгийн өндөр буюу 559,000 AUD байв. Сидней мөн Австралийн хамгийн өндөр дундаж түрээсийн байртай хот бөгөөд долоо хоногт дунджаар 450 AUD байдаг ажээ.

2016 онд хөдөлмөрийн насны оршин суугчдын 57.6% нь 1000 австрали доллараас бага орлоготой, 14.4% нь 1750 австрали доллар ба түүнээс дээш орлоготой байжээ. Тухайн үеийн долоо хоногийн дундаж орлого нь хувь хүмүүсийн хувьд 719 AUD, гэр бүлийнхнийх 1,988 AUD, өрхийнхнийх 1,750 AUD байжээ.

Сидней хотын иргэд автомашин өргөнөөр хэргэлдэг учраас автозамын сүлжээ ихэд хөгжсөн. Хотод хурдны замын сүлжээ (motorway), түүний зарим нь төлбөртэй зорчих зам (tollway), зарим нь үнэгүй зорчих зам (freeway) байдаг. Томоохон автозамууд 10 хэсгээс бүрддэг (Metroads), түүний дотор 110 километр тойрог замын сүлжээ (Sydney Orbital Network) байдаг.

Сидней хотод нийтийн тээвэр маш сайн хөгжсөн байдаг- шугамын автобус, такси болон галт тэрэг. Сидней хотоос Парраматта голоор зорчигчдын усан тээвэрийн шугам ажилдаг.

2012 оны 1-р сараас шугамын автобусаар хотын төв хэсэгт нэг удаа зорчиход (Multi-1 бүс) : том хүн AUD 3,5 (6,1 — «ирж\очих») , хүүхэд 1,7 и 3,0 үнэтэй ажээ. Энэ төвийн бүсэд 7 хоногийн бүх тээврийн (автобус, галт тэрэг, усан онгоц) хэрэгсэлийн олон удаа зорчих үнэ том хүн-AUD 43, хүүхэд-21,5 байдаг байна.

2019 оны 5-р сарын 26-нд Сиднейн метро Австрали дахь анхны нэг шугамтай 36 км урт, 13 өртөөтэй метро нээгдэж байсан юм. Энэ шугам нь Роуз-Хилл, Чатсвуд хэмээх хотын захын хоёр дүүргүүдийг хотын төвөөр дайрч холбодог байна.

Цахим холбоос

засварлах
  Commons: Sydney – Викимедиа дуу дүрсний сан
  1. "Greater Sydney: Basic Community Profile". 2011 Census Community Profiles. Australian Bureau of Statistics. 28 March 2013. Эх хувилбараас (xls) архивласан: 7 Арван нэгдүгээр сар 2022. Татаж авсан: 9 April 2014. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  2. "Regional Population - 2021-22 final". abs.gov.au. Australian Bureau of Statistics. Татаж авсан: 19 August 2023.
  3. "Сидней хотын талаарх мэдээлэл". Эх хувилбараас архивласан: 2021-02-04. Татаж авсан: 2021-02-03.