Хүний эрх
Хүний эрх (англи. Human rights, орос. Права человека) гэж хувь хүн тус бүрийн эрх чөлөө, нэр төрийг нь хамгаалах тухай үндсэн суурь ойлголт юм. Эрх зүйт орнуудын Үндсэн хуулийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг байдаг юм. Эдгээр эрхийн тодорхой илэрхийлэл, эрхийн хэмжээ зэрэг нь орон бүхэнд болон төрөл бүрийн олон улсын эрх зүйн баримт бичигт өөр өөр байж болно. Олон улсын эрх зүйн баримт бичиг дотроос хамгийн түгээмэл нь – НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал юм.
Түүх
засварлахПерсийн II Кир хааны шавар цилиндр дээр өөрийн ялалт, нигүүлсэнгүй үйлсийн жагсаалт, өвөг дээдсийн жагсаалт болон боолчлолыг устгах, шашин шүтлэгийн эрх чөлөөний тухай силж бичиж үлдээжээ. Уг түүхэн үнэт олдворыг 1879 онд Вавилоны малтлагын үеэр илрүүлж, Британийн музейд хадгалж байдаг байна.
Хүний эрхийн тухай ойлголт дундад зууны турш ноёрхож ирсэн феодалын дарангуйлал болон шашны консерватизм аажмаар үгүй болон арилж сүүлд “Сэргэн мандалт”, “ Европын шинэчлэл”-ийн үеэс эхлэлтэй гэж үздэг. Энэ үед Европын тэргүүний эрдэмтэд шашны ёс зүйг иргэний хувилбарт оруулах оролдлого хийж эхэлсэн байдаг.
Хувь хүний эрх, өөр нэг хэлбэрээр буюу эрх чөлөөний санаа нь хүн төрөлхтний түүхийн нэгэн чухал хэсэг болон оршиж байсан хэдий ч, тэдгээр нь орчин үеийн хүний эрхийн үзэл баримтлалтай ялгаатай тодорхойлогддог байсан ойлгомжтой. Европын анхны хүний эрхийн тухай баримт бичиг бол "Арванхоёр зүйл" хэмээх 1525 оны Ромын тариачдын дайны үеийн Тунхаг юм. Энэ нь тухайн тариачдын өөрийн эрхийн төлөө тэмцлийн шаардлагуудын нэг хэсэг байжээ. Зарим судлаачид 1265 оны “Калишийн статуст” зарим холбогдох эрхийг заасан байдаг гэж үздэг байна.
XVII зууны үед английн шашин судлаач Жон Смит (John Smyth, 1554-1612), Томас Хэлвис (Thomas Helwys, 1575–1616), Рожер Вилльямс (Roger Williams, 1603-1683) түүний дотор баптизм түгээгч шашин судлаачид, сэтгэл санаа оюун ухааны эрх чөлөөний талаар судартаа тусгаж байжээ.
Тусгаар тогтнолын тунхаглал, АНУ-ын Үндсэн хууль, америкийн эрхийн тухай Билл зэрэг нь дээрх эрх зүйн уламжлалуудыг хуульчлан баталгаажуулсан. Эдгээр баримт бичгүүд нь Америкийн хувьсгалыг өдөөсөн бөгөөд улмаар сүүлд НҮБ-ын “Хүний эрхийн түгээмэл Тунхаглал” бий болоход нөлөөлсөн байдаг.
Хүний эрхийн талаарх энэхүү санаа нь Английн Эрх чөлөөний Их харти (1215), Английн эрхийн тухай бичиг (1689), Америкийн эрхийн тухай бичиг (1791) болон 1789 онд батлагдсан Францын "Хүний ба иргэний эрхийн тухай Тунхаглал"-д зэрэг их урт удаан зам туулсан байдаг.
1922 онд Герман, Францын Лигийн санаачилгаар, 20-иод оронд Хүний эрхийн олон улсын холбоод байгуулагдаж (FIDH), хүний эрхийг хамгаалах, дэлхийн хамгийн анхны олон улсын байгууллага бий болгосон байна.
Дэлхийн II-р дайн болон тоталитар дэглэмүүдээс олж авсан эмгэнэлт туршлагаас улбаалж хүний ба иргэний эрх зүй олон улсын эрх зүйн хөгжилд чанарын шинэ алхам авчирсан.
1948 оны 12 дугаар сарын 10-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 217 А (III) дугаар тогтоолоор "Хүний эрхийн түгээмэл тунхаглал"-ыг батлан зарласан.
1950 оноос эхлэн жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдрийг Олон улсын “Хүний эрхийн өдөр” болгон тэмдэглэж байна.
Монгол улсад 2000 онд Хүний эрхийн тухай хууль баталж, Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулагдан ажиллаж байна.