Дотоодын нийт бүтээгдэхүүн

(ДНБ-с чиглүүлэгдэв)

Дотоодын нийт бүтээгдэхүүн (англ. gross domestic product), товчилсон үг - ДНБ (англ. GDP) — тодорхой хугацаанд тухайн оронд шинээр бүтээгдсэн бараа болон үйлчилгээнүүдийн зах зээлийн үнийн нийлбэр юм. Өдгөө цагт энгийнээр Нэг хүнд оногдох ДНБ нь улс орнуудын амьжиргааны түвшинг заагч болдог. ДНБ-ийг үйлдвэрлэлтийн, ашиглалтын, хyваарилалтын гэсэн гурван аргаар тооцдог. Өөрөөр хэлбэл Дотоодын нийт бүтээгдэхүүнд тухайн улсын хил дотор байгаа бүх үйлдвэрлэлийг оруулж тооцно. Үндэсний нийт бүтээгдэхүүн гэдэг нь гадаадад байгаа тухайн улсын иргэн аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийг оруулж тооцдог юм.

Улс орнуудын худалдан авах чадвараар тооцсон нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (2008 он)

Үйлдвэрлэлтийн арга

засварлах

Нийт үйлдвэрлэл - Нийт завсрын хэрэглээ = Нийт нэмэгдэл

Зардлын арга

засварлах

ДНБ = Хувийн хэрэглээний зардлууд + Дотоодын хөрөнгө оруулалт + Засгийн газрын хэрэглээний зардлууд ба нийт хөрөнгө оруулалт + (Экспорт - Импорт) гэж тооцохыг зардлаар ДНБ-ийг тооцох арга гэнэ.

Хувиарлалтын арга

засварлах

Хөдөлмөрийн хөлс, үндсэн хөрөнгийн элэгдэл, ашиг түүнтэй адилтгах орлого, шууд бус татвар зэрэг орлогын элементүүдийн нийлбэрээр тооцохыг хуваарилалтын арга гэнэ.

Зогсоох, ашиг олохоо зогсоох нь худалдаагаа автоматаар хаах зориулалттай хамгаалалтын захиалга юм. Зогсоох алдагдал нь худалдаачдын болзошгүй алдагдлыг хязгаарладаг, ашиг авах нь ашгаа хүссэн хэмжээнд хүрэхэд тусална.[1]

Тэмдэглэл

засварлах
  1. Зогсоох, ашиг олох гэж юу вэ?