Аляска (Англи: Alaska Аласка) нь Хойд Америк тивийн баруун хойд хэсэгт орших Америкийн Нэгдсэн Улсын муж улс юм. 2007 оны байдлаар хүн ам 683,478 байсны ойролцоогоор 50% нь Анкориж метрополитан бүсийн дагуу оршин суудаг.[2] Анх 1732 онд Михаил Гвоздев, Иван Фёдоров нарын удирдаж байсан оросын экспедиц нээж Америк дахь Оросын Эзэнт гүрний эзэмшилд байжээ.

Аляска Муж Улс
State of Alaska
Аляска муж улсын далбаа Аляска муж улсын сүлд
Далбаа Сүлд
Хоч(нууд): The Last Frontier (Сүүлчийн хязгаар)
Land of the Midnight Sun (Шөнө дундын нарны орон)
Уриа: North to the Future (Умард ирээдүйн зүг)
Аляскыг тодруулсан газрын зураг
Албан ёсны хэл англи
Ярьдаг хэлнүүд англи - 89.7%,
Индианчууд - 5.2%,
испани - 2.9%
Нийслэл Жуно
Хамгийн том хот Анкориж
Нутаг дэвсгэр  АНУ-д 1-д орно
 - Нийт 1,717,856 км²
 - Өргөн 2285 km км
 - Урт 3639 km км
 - Усны эзлэх % 13.77
 - Өргөрөг 51°20'N - 71°50'N
 - Уртраг 130°W - 172°E
Хүн ам  АНУ-д 47-д орно
 - Нийт 736,732 (2014 тооцооллоор) "Table 1. Annual Estimates of the Resident Population for the United States, Regions, States, and Puerto Rico: April 1, 2010 to July 1, 2014" (CSV). U.S. Census Bureau. December 26, 2014. Retrieved December 26, 2014.
 - Нягтшил 0.46/км²
АНУ-д 50-д орно
 - Дундаж орлого  $54,627 (6)
Өндөр  
 - Хамгийн өндөр цэг МакКинлий уул[1]
6,193.7 м
 - Дундаж 580 м
 - Хамгийн нам цэг Номхон Далай[1]
0 м
АНУ-д нэгдсэн  1959 оны нэгдүгээр сарын 3 (49)
Амбан захирагч Сара Пэлин (БНН)
Дэд захирагч Шон Парнелл (БНН)
АНУ-ын сенатчид Тед Стивенс (БНН)
Лайза Мөрковски (БНН)
Конгрессын төлөөлөгчид Дон Янг (БНН) (Жагсаалт)
Цагийн бүс Аляска: UTC-9/DST-8
Товчлолууд AK US-AK
Вэбсайт www.alaska.gov

Конгрессоос Аляскын байгалийн нөөц баялгийг Умард АНУ-ын ирээдүйн өсөлт хөгжилд онц чухал ач холбогдолтой гэж үзэн шийдвэр гаргасны үндсэн дээр тус 1,518 сая км² газар нутгийг Оросын эзэнт гүрнээс худалдан авчээ. Умард Америкийн Нэгдсэн Улс нь Оросын Эзэнт улстай 1867 оны гуравдугаар сарын 30-нд нэг акр газрыг 2 центээр буюу нэг га газрыг 5 цент орчим үнээр нийт 7.2 сая доллараар худалдан авах Гэрээ Вашингтон хотод байгуулж мөн оны 10 дугаар сарын 18-нд тус газар нутгийг албан ёсоор шилжүүлэн авчээ. Ханш уналтыг тооцож үзвэл тухайн үед төлсөн мөнгөн дүн 2021 оны 133,3 сая орчим доллартай тэнцэх юм.

Сүүлд 1912 оны тавдугаар сарын 11-нд зохион байгуулалтай нутаг дэвсгэр болгохоос өмнө энэ нутагт засаг захиргааны хэд хэдэн өөрчлөлт хийгдсэн. 1959 оны нэгдүгээр сарын 3-нд АНУ-ын 49 дэх муж улс болжээ. Хойгийг нэрлэхэд л хэрэглэдэг байсан "Аляска" хэмээх нэрийг Оросын колоничлолын үед өгсөн бөгөөд энэ нэр нь алеут хэлний alaxsxaq ("эх газар" буюу үгчилбэл "тэнгисийн ажиллагаа чиглэдэг зүйл" гэсэн үгнээс гаралтай.[3] Энэ муж улсыг мөн ижил үндсээс гаралтай алеут үг болох Alyeska буюу "их газар" гэсэн үгээр нэрлэдэг. 1917 оноос хойш албан ёсоор шилжүүлж авсан 10 дугаар сарын 18-ны өдрийг АНУ-д Аляскийн өдөр гэж тэмдэглэдэг байна.

Лавлах бичигЗасварлах

  1. 1.0 1.1 "Elevations and Distances in the United States". U.S Geological Survey. April 29, 2005. Retrieved 2006-11-03.
  2. http://factfinder.census.gov/servlet/DTTable?_bm=y&-geo_id=04000US02&-ds_name=PEP_2007_EST&-mt_name=PEP_2007_EST_G2007_T001
  3. Ransom, J. Ellis. 1940. Derivation of the Word ‘Alaska’. American Anthropologist n.s., 42: pp. 550-551

Гадны холбоосЗасварлах

  Commons: Alaska – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Муж улсын засгийн газар
АНУ-ын засгийн газар
Бусад