Хорлоогийн Чойбалсан

БНМАУ-ын Маршал, Ерөнхий сайд, улс төрийн зүтгэлтэн
(Маршал Чойбалсан-с чиглүүлэгдэв)

Хорлоогийн Чойбалсан эцгийн талаас манжуур дахь Дагуур Монголын Барга ястан Жамц гэж хүн байв тухайн үеийн үймээн самуунаас болж эцэг жамц өвөрлөгч хошуунд байж байгаад тэндээ нас барсан бөгөөд ийнхүү Хорлоо гэж эхийнхээ нэрээр овоглогджээ, төрөхдөө Дугар гэсэн нэртэй байсан, * 1895 оны 2 сарын 8, † 1952 оны 1 сарын 26) нь 1930-аад оноос 1952 онд нас барах хүртлээ Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг удирдаж байлаа. Монгол дахь Төвөдийн буддын шашны Чойбалсан хийдэд бага насандаа шавилан сууж байснаас Чойбалсан нэрээр олонд танигдаж улмаар нэрээ сольжээ. Чойбалсан гэдэг нь сайн цогт ном эрдэм гэсэн утгатай төвөд үг юм. Халхын Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуунд мэндэлж, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Москва хотод нас барсан.

Хорлоогийн Чойбалсан
ᠬᠣᠷᠯᠤ᠎ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠣᠢᠢᠪᠠᠯᠰᠠᠩ
 Монголын 12 дахь Ерөнхий сайд
Албан тушаал хашсан
1939 оны 3 сарын 7 – 1952 оны 1 сарын 26
ӨмнөхАнандын Амар
ДараахЮмжаагийн Цэдэнбал
Хувийн мэдээлэл
Төрсөн1895 оны 2 сарын 8
Манж Чин гүрэн Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу
Нас барсан1952 оны 1 сарын 26
 ЗХУ Москва хот
Улс төрийн намМонгол Ардын Нам
Эхнэр, НөхөрБортолгой (салсан)
Б.Гүндэгмаа
Хүүхэдхүү Нэргүй, охин Сувдаа (эхний гэрлэлтээс хүүхэдгүй, 2 дахь гэрлэлтээс 2)
Алма матерОрос, монгол хэл бичгийн сургууль,
Эрхүү хотын сургууль
МэргэжилУлс төрч, цэргийн зүтгэлтэн
ШагналМонгол Улсын баатар Монгол Улсын баатар

Сүхбаатарын одон Сүхбаатарын одон Сүхбаатарын одон Сүхбаатарын одон
Улаан тугийн одон (Монгол) Улаан тугийн одон (Монгол) Улаан тугийн одон (Монгол) Улаан тугийн одон (Монгол)
Улаан тугийн одон (Монгол) Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон (Монгол) Алтан гадас одон Ардын хувьсгалын 25 жилийн ойн медаль
Гадаадын:

Лениний одон (Зөвлөлт Холбоот Улс) Лениний одон (Зөвлөлт Холбоот Улс) Улаан тугийн одон (Зөвлөлт Холбоот Улс) Улаан тугийн одон (Зөвлөлт Холбоот Улс)
1-р зэргийн Суворовын одон (Зөвлөлт Холбоот Улс) 1941-1945 оны Аугаа Их Эх орны дайнд Германыг ялсны төлөө медаль (Зөвлөлт Холбоот Улс) Японыг ялсны төлөө медаль (Зөвлөлт Холбоот Улс) Jubilee Medal «XX years of the Workers 'and Peasants' Red Army"(Soviet Union)
Jubilee Medal "30 years of the Soviet Army and Navy"(Soviet Union)
KGB (USSR), insignia of honorary officer (1957)(Soviet Union)

Бага насны явдал

засварлах
 
Оросын консулын Орос, монгол хэл бичгийн сургуульд

Хорлоогийн Чойбалсан 1895 оны 2-р сарын 8-нд тэр үеийн Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошууны зүүн Суваргачин отгийн хамжлага, малчин эмэгтэй Хорлоогийн 3 дугаар хүү болон төржээ. Түүний эцэг нь Жамц хэмээх Манжуур дахь Дагуур Монголоос цагаачилж ирсэн Барга ястан хүн байв. Гэвч тэр нутаг усныхан, ялангуяа хошуу тамгын газраас Жамцыг элдвээр хавчиж байсан учир Чойбалсангийн эх Хорлоотой гэр бүл болж чадалгүй, хүүгээ эхийн хэвлийд байхад орхин явсан байна. Харин хүүгээ төрсний дараа буцаж ирэн, хүүдээ Дугар гэдэг нэр өгч эхнэр хүүхэдтэйгээ хэсэг хугацаанд хамт байсан ч удалгүй буцаж яваад, эргэж ирж амжилгүй өөд болжээ.

Дугар хүү хоёр айл дамжин үрчлэгдэж, эцэст нь төрсөн эх дээрээ буцаж ирсний дараа 7 наснаасаа эхлэн төвд ном үзэж, улмаар 13 насандаа Санбээсийн хүрээнд шавилан сууж, сахил хүртэн, Чойбалсан хэмээх нэртэй болсон байна. Чойбалсан 1910 оны зун хөдөө гэртээ хариад, буцаж Санбэйсийн хүрээнд очсонгүй. Найз Гэндэн-Яринпилийн хамт Их Хүрээнд ирж, хар бор ажил хийн амьдрах болов.

Чойбалсан 17 насандаа Монгол улсын Гадаад яамны байгуулсан "Орос, монгол хэл бичгийн сургууль"-д багшилж буриад Данчиновын дэмжлэгээр орж суралцан, жилийн дараа сурлага, сахилгаараа шалгарч, 1914-1917 онд Орос улсын Эрхүү хотод бусад 8 монгол хүүхдийн хамт улсын дунд сургуульд (орос. Реальная гимназия) суралцжээ.

Гэр бүл, үр хүүхэд

засварлах

X.Чойбалсан нь хоёр удаа гэрлэсэн бөгөөд анхны эхнэр Бортолгойтой 1921-1935 оны хооронд амьдарч байв. 1935 онд албан ёсоор гэр бүлээ цуцлах үедээ Бортолгой:

Чойбалсан чи бол нам, төрийн өндөр хариуцлагатай албан үүрэг хүлээсэн хүн над мэтийн шашин мөргөлд автсан энгийн дорд хүүхнээр юу хийх вэ? Үзэл бодол таарахгүй бол чи бид хоёрын хэн хэнд сэтгэлийн зовлон. Би чамайг жирийн нэг сайн эмэгтэйтэй танилцуулъя

хэмээн Б.Гүндэгмаатай ойртуулаад салсан гэдэг. Б.Гүндэгмаа бол маршал Чойбалсанг насан эцэс болтол дэргэд нь байсан түшигтэй хань нь байлаа. Маршал Чойбалсан Нэргүй, Сувдаа хэмээх хүү, охин хоёртой байсан. Маршал өөрийн төрсөн хүүхэдгүй тул 2 хүүхэд өргөж авсан нь эд ажээ.

Төрийн албанд

засварлах

Хувьсгалт бүлгэм

засварлах
 
Д.Сүхбаатар, Х.Чойбалсан

Х.Чойбалсан 1917 оны Оросын хувьсгалын улмаас Эрхүү хотоос нутагтаа буцан ирж "Цахилгаан мэдээний түр сургууль" дүүргэсэн байна. Чойбалсан Орост болж буй үйл явдлыг нүдээр үзсэн мөн үндэсний ардчилсан үзэлтэн Бодоотой дотно нөхөрлөсөн нь түүний цаашдын хувь заяанд үндсэн эргэлт гаргав. 23 настай залуу Чойбалсан 1918 онд эх үүсвэрээ тавьсан Консулын хувьсгалт бүлгийн нэг гишүүн боллоо. Улмаар анхны долоон нөхдийн бүрэлдэхүүнд орос хэлтэй учир багтаж, Эрхүү хотноо их үйл хэргийг сэдэлцэж эхэлсэн юм. Тэрээр хувьсгалын хэрэгт идэвхийлэн оролцож, Ардын журамт цэргийн суртлыг номлогч, улмаар 1921 оны 5 сарын сүүлчээр баруун замын тусгай ангийн цэргийн захирагч, Ардын журамт цэргийн дэд жанжнаар тус тус томилогдон хүчин зүтгэжээ. 1921 оны 2 дугаар сард Барон Унгерн Монгол орныг хятадын цэргээс бүрмөсөн чөлөөлөв. Тухайн үед Монгол оронд оросын цагаантныг устгах үйл ажиллагааг удирдахад онцгой гавьяа байгуулсан гэж Зөвлөлт Засгийн газраас түүнийг Д. Сүхбаатар, Сандагдоржийн Магсаржав нарын хамт 1922 онд Улаан тугийн одонгоор шагнаж байжээ.

1921 оны хувьсгалын дараа орост сурч оросыг баримтлагч Х.Чойбалсан улс орноо Зөвлөлт маягаар өөрчлөх үйлсэд зүтгэж эхлэв. Юуны өмнө 1921 оны 8 сарын 25-нд Зөвлөлтийн залуучуудын "комсомол" загвараар МХЗЭ-ийг үүсгэн байгуулалцаж, Эвлэлийн Төв Хорооны анхны даргаар сонгогдов. Богдын хатан Дондогдулам 1923 онд мөн нас баран, удалгүй Богд гэгээн 1924 онд нас баржээ.

1922-1931 он

засварлах

1922-1931 он бол Х.Чойбалсангийн амьдралын тун ээдрээтэй хэсэг болно. Тэрээр "Бодоогийн хэрэгт" холбогдон намын орлогч гишүүн болон шийтгэгдэж, ЗХУ-д цэргийн сургуульд явсан боловч өвчний учир буцаж иржээ. Ардын намын анхны дарга, анхны ерөнхий сайд Д.Бодоо, С.Данзан нарыг эх орноосоо урвасан, хувьсгалын эсэргүү гэсэн гүтгэлгээр цаазлах явдалд Чойбалсан голлох үүрэг гүйцэтгэж байжээ. Харин 1924 оны намраас 1928 он хүртэл Бүх цэргийн жанжин, 1929-1930 онд Улсын Бага Хурлын дарга байж, бас Феодалын хөрөнгө хураах төв комиссыг толгойлсон байна. Харин 1930-1931 онд Гадаад яамны сайдаар ажилласан Х.Чойбалсан “барууны үзэлтэн” мөн архинд орсон гэх зэргээр шүүмжлэгдэж нэг хэсэг ажилгүй байв. 1931 оны эцсээр тэрээр Мал тариалангийн яамны сайдаар томилогдож, дахин төрийн албанд гарч ирсэн байна.

Төрийн эрхэнд

засварлах
 
Хорлоогийн Чойбалсангийн монгол үндэстнүүдийг БНМАУ-тай нэгтгэхийг санаархан зүтгэж явсан газар нутаг

1934 онд Москвад очиж жил шахам болжээ. Мөн энэ үедээ "Лхүмбийн хэрэг" гэгчид нэр холбогдож байв. Чойбалсан 1936 онд Дотоод яамны сайдаар хавсран томилогдов. 1930-аад оны сүүлчээр Чойбалсангийн гарт ихээхэн эрх мэдэл төвлөрч, улмаар тус улсын Засгийн газрын тэргүүн болов. Ард иргэдийн мал сүргийг хураан авч Бурханы шашин шүтэхийг хориглов.

Их хэлмэгдүүлэлт

засварлах

Х.Чойбалсангийн толгойлсон "Онцгой бүрэн эрхт комисс" Дотоод яамнаас оруулсан нэрсийн жагсаалтаар асуудал шийддэг, зөвхөн нэг өдрийн хурлаар 129-1,278 хүнд ял оноодог байжээ. Эдгээр хүмүүс хэргийн бүрдэлгүй, шүүхгүйгээр, өмгөөлөгчгүйгээр "Онцгой бүрэн эрхт комиссын" хурлаар шийтгэгддэг байв. Энэхүү Онцгой бүрэн эрх комисс хэмээх хууль бус байгууллага нь Х.Чойбалсангийнгарын үсэгтэй тушаалаар ямар ч гэм зэмгүй 22 000 монгол хүнийг буудан хөнөөжээ. 1935-1940 онд “Японы тагнуул”, "Хувьсгалын эсэргүү","хар, шар феодал" хэмээн хилс хэрэгт баригдаж шийтгүүлсэн 70000 хүнээс 90% нь буудуулсан байна. Үүнээс 36% нь нам болон төрийн албан хаагчид, цэргийн хүмүүс, ажилчин, энгийн ард, үлдсэн нь лам нар байлаа. 1937 онд Х.Чойбалсан нь Зөвлөлтийн НКВД-ийн дарга Ёжов, орлогч дарга Фриновскийн даалгаврын дагуу "Заговор" хэмээн зохиомол хэргийг Монголд үүсгэж, олон мянган сэхээтэн, төрийн албан хаагчдыг буудан хороож байв. Хэнтий, Дорнод, Сэлэнгэ, аймгуудад нүүж ирсэн буриад айлуудын эрчүүдийг толгой дараалан баривчилж бүгдийг нь буудан хороов.Тэр үеийн буриад зон бүх эрчүүдийг нь улаантнууд баривчилж толгой дараалан хядсан тул хонь төхөөрөх эр хүн олдохгүй байсан хэмээн дурсан ярьдаг байсан. Х.Чойбалсангийн тушаалаар улаантнууд Навчаа, Дунгаржид зэрэг монголын тэргүүний сэхээтэн , жирийн ард 10 гаруй хөл хүнд жирэмсэн бүсгүйчүүдийг буудан хороож байжээ. Х.Чойбалсан нь өмнөх Ерөнхий сайд байсан А.Амарыг лам нарыг устгах ажлыг удаашруулсан, японы тагнуул хэмээн гүтгэж баривчлуулж Москвад аваачиж улаан оросуудаар буудуулан хөнөөжээ.Яруу найрагч Банзрагч

Гучаад оны шуурга хаяа хатавчаар исгэчнэ

Гунигийн бараан сүүдэр хар цайнд тунарна
Гол харлуулсан бодолд цагаан гэр минь барайна
Гай зовлон нөмөргөсөн улаан Сталины сүүдэр
Лай ланчиг ихтэй Монгол цусыг минь хөргөнө
Хөрст газар хөрвөж байхад ч ийм гарз гараагүй

Хөвчин улс байлдаж байхад ч ийм гай дайраагүй

хэмээн бичсэн байдаг. Их хэлмэгдүүлэлтийн үед хэлмэгдүүлэлтэд өртөөгүй айл өрх Монголд үндсэндээ байсангүй.

Онцгой Бүрэн эрхт комиссын дарга Чойбалсанийн гарын үсэг зурсан тушаалаар нийт 22 000 хүнийг цаазаар авсан байдаг. Чойбалсан 1937 онд Зөвлөлт Холбоот Улсын НКВД-ын дарга Н.Ёжовт " Монголын том толгой лам нар, хувьсгалын эсэргүү нарыг бүгдийг нь баривчлан цаазаар авч, таны даалгаврыг амжилттай биелүүлэв. Х.Чойбалсан" гэсэн цахилгаан утас илгээж байв.

 

1250 сүм хийд, тэдгээрт хадгалагдаж байсан түүх, соёлын дурсгалыг устгажээ. МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга агсан Д.Дамба:

Намайг Өмнөговь аймгийн Намын хорооны даргаар ажиллаж байхад сүм хийдийг ид устгаж байв. Зөвхөн Хошууд хийд, Ламын хийд, Галбын болон Үл Олдохын хийдүүдийг буулгахаар аймгийн төвөөс ... 40 гаруй хүнтэй бригад гаргасан. Ажлыг шуурхай зохион байгуулж байсан боловч маршал Чойбалсан нар “Сүм дуган нураах ажлыг яаравчил. Нөхөр Дамба ямар санаатай энэ ажлыг удаашруулж байна” гэж тулгаж сүрдүүлсэн албан даалгавар, цахилгаан ирүүлсээр байсан

хэмээн дурссан байдаг. Зөвлөлтийнхний өөрсдийн нь тооцоолсон доод ханшаар Монголын сүм хийдүүдийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө 57 сая алтан рубль болж байв.

1939 оны МАХН-ын Төв Хорооны 12-р бага хурлаар Чойбалсан өмнөх Ерөнхий сайд А.Амарыг " Амар бол японы тагнуул, лам нар,феодалыг устгах ажилд саад болсон хувьсгалын эсэргүү этгээд" хэмээн элдвээр гүтгэн шүүмжилж Ерөнхий сайд Амарыг албан тушаалаас нь буулгаж баривчлуулан Зөвлөлт Холбоот Улс руу илгээж, Анандын Амар ерөнхий сайдыг хууль бусаар гүтгэж хилсдүүлэн цаазлуулахад гол үүрэг гүйцэтгэж байжээ.

Халхын голын байлдаан

засварлах
Үндсэн өгүүлэл: Халхын голын байлдаан
 
Георгий Жуков, Маршал Чойбалсан, Халхын гол

Монгол улсын гадаад байдал хурцадсаар 1939 онд Халхын гол орчим БНМАУ болон Япон тулалдахад хүрэв. Энэ байлдаанд Монгол Ардын хувьсгалт цэргийг маршал Х.Чойбалсан командалжээ. Дөрвөн сар гаруй үргэлжилсэн Халхын голын байлдаан Монгол-Зөвлөлтийн ялалтаар төгссөн.

Зарим судлаачид 1939 оны Халхын голын байлдаан нь ЗХУ, Коминтернээс бүс нутгийн талаар явуулсан стратегийн бодлогын нэг хэсэг байснаас бус, Монгол, Япон хоёр зайлшгүй байлдахаас өөр аргагүй болсон тийм зэвсэгт мөргөлдөөн хараахан биш байсан гэж үздэг. Зарим судлаачид Халх голын байлдааныг Номун ханы мөргөлдөөн гэж үздэг. Япончууд тэр үед "Азичууд азидаа" гэсэн уриа гаргаж Хятадын зүүн хойд нутагт Манж Го улсыг байгуулж, тэр улс нь манж, монгол үндэстэнг нэгтгэж Хятад, улаан Оросын нөлөөнөөс ангид бие даасан Чингис хааны үеийнх шиг хүчирхэг улс байгуулахыг төлөвлөж байсан гэдэг.

Чойбалсанг тахин шүтэх эхлэл

засварлах

Х.Чойбалсан 1940 оны МАХН-ын X их хурал, Улсын VIII Их хурлын бэлтгэлийг сайтар хангаж, улмаар уг хурлуудаас гаргах шийдвэр нь олон түмний урам зоригийг сэргээж чадахуйц байх ёстой гэж үзлээ. Ингээд үүндээ туслалцаа хүсэхээр 1939 оны 9 сард Москвад очив. Уг уулзалтаар Зөвлөлтийн тал Наушкаас Улаанбаатар хүртэл төмөр зам тавих, мах комбинат, автотехникийн болон цементийн завод барихад туслах болсон байна. МАХН-ын X, Улсын VIII их хурлаас улс орны хөгжлийн тулгамдсан зорилтуудыг тодорхойлон Улсын VIII их хурал БНМАУ-ын хоёр дахь Үндсэн хуулийг батлав. Тухайн үед Чойбалсанг тахин шүтэх явдал газар авч байсан учраас энэ Үндсэн хуулийг "Маршал Чойбалсангийн Үндсэн хууль" гэж нэрлэж байлаа.

Улсын болон намын хурлын дараагаас Улсын сайн малчдын зөвлөлгөөн хийж, малын тоо толгой ашиг шимийг нэмэгдүүлэх, малчин ардуудын хувийн аж ахуйгаа хөгжүүлэх сонирхол санаачлагыг урамшуулах талаар зарим арга хэмжээ авч эхлэв. Тухайлбал, малчдад "Улсын сайн малчин" цол олгож, маршал Чойбалсан өөрөө хөдөө орон нутагт явж, газар дээр нь одон медаль, бараа таваараар шагнаж байлаа. Энэ нь нэг талаар Иосиф Сталин Монголын малын тоо толгойг 200 саяд хүргэх тухай үл гүйцэлдэх лоозон дэвшүүлсэн, мөн Монголчууд Зөвлөлтийн тусламжийн хариуд жилд 40 мянган тонн ноос, ноолуур бэлтгэж өгөх үүрэг хүлээсэнтэй холбоотой. Улс орон даяар "Ноос бол алт" компанит ажил өрнүүлж, ЗХУ-д нийлүүлэх ноосны хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэв.

Энэ ажлыг зохион байгуулах явцдаа Чойбалсан өөрөө яамдын сайд, дарга нарт хэрхэн ямаа самнах, хонь хяргах талаар биечлэн үзүүлж зөвлөгөө, семинар өгч байв. Энэ үед Дэлхийн II дайн цар хүрээгээ тэлж, олон улсын байдал улам хүндэрч байв.Зөвлөлт улсад Сталиныг тахин шүтэх ажил дээд цэгтээ хүрч байхад Монголд ч гэсэн Чойбалсанг тахин шүтэх явдал дээд цэгтээ хүрчээ.Монголын сэхээтэн эх орончид 1950, 1960 онуудад нэг хүнийг тахин шүтэх үзэл, Чойбалсанг тахин шүтэх үзлийн хор уршгийг арилгах зорилгоор монголын эх оронч сэхээтнүүд зарим нэг шүүмжлэл гаргахыг оролдож байсан боловч тэр үеийн Чойбалсанг залгамжлагч удирдагч Ю.Цэдэнбал, төрийн ахмад зүтгэлтэн Ж.Самбуу нар огт зөвшөөрсөнгүй хаацайлан өнгөрөөв.

Дэлхийн II дайн

засварлах
 
Хорлоогийн Чойбалсан бид Георгий Жуков

1941 оны 6 сарын 22-нд Герман ЗХУ-д гэнэт довтолсноор БНМАУ-ын гол холбоотон - Зөвлөлт гүрэн Дэлхийн II дайнд татагдан орлоо. Дайны эхний өдрөөс БНМАУ Зөвлөлтийн талд баттай зогсож, "Бүхнийг фронтод" уриан дор ажиллаж, амьдарч эхлэв. Зөвлөлтийн ард түмэнд бололцоотой бүхнээрээ туслах хөдөлгөөн нийт монголчуудын дунд өрнөлөө. Нийтдээ хагас сая шахам адуу фронтод зориулан хямд үнээр худалдаж, 32 мянга гаруй морь бэлэглэв. Мөн 938 вагон дулаан хувцас, хүнсний зүйл, хувийн бэлгийг хандивласны дээр Монголчуудын хөрөнгөөр Хувьсгалт Монгол танкийн бригад, "Монгол ард" нисэх онгоцны эскадрилийг байгуулан, Улаан армид хүлээлгэн өгч, танкийн бригадын бүх хангалтыг дайн дуустал хариуцаж байв.

Дэлхийн II дайны сүүлчээр буюу 1945 оны 2 сард Ялтад хуралдсан ЗХУ, АНУ, Их Британий Засгийн газрын тэргүүн нарын Ялтын бага хурлаар дайны дараа Дэлхий дахинд энх амгалан байдал тогтоох, бататгах асуудал хэлэлцсэнийн зэрэгцээ Японд дайн зарлах тухай мөн тохиролцов. Энэ хурлын үеэр гурван их гүрний /АНУ, Их Британи, ЗХУ/ Засгийн газрын тэргүүн нар ЗХУ-ын гаргасан санал болох "Гадаад монголын статус квог хэвээр байлгах"-ыг хүлээн зөвшөөрөв. Энэ нь Монголын тусгаар тогтнолыг олон улсын хэмжээнд зөвшөөрөх эхлэл болсон юм. Тухайн үед Хятад улс Монголыг өөрийн салшгүй хэсэг гэж үзэж байсан ч Сталины шахалтаар зөвшөөрөхөөс аргагүй байдалд орсон байна. 1945 оны 7 сарын эхээр Чойбалсанг Сталин Москвад урьж, тусгаар улсын Засгийн газрын тэргүүний хэмжээнд, хоёр улсын төрийн далбааг мандуулан, хүндэт харуул жагсаан хүлээж авч байсан түүх байна.

Дэлхийн II дайны дараахи БНМАУ, тусгаар тогтнол

засварлах

Сталин БНМАУ-ыг Дэлхийн II дайны төгсгөлд оролцож, дорно дахинд энх тайван байдал тогтооход хувь нэмэр оруулах саналыг Чойбалсанд тавив. Холбоотны өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу ЗХУ 1945 оны 8 сарын 8-нд Японд дайн зарласан ба 2 хоногийн дараа буюу мөн сарын 10-нд БНМАУ Японд дайн зарлав. Монгол ардын хувьсгалт цэрэг ЗХУ-ын Өвөр Байгалийн фронтын мото-механикжсан нэгтгэлийн хамт 8 сарын 11-нд улсын хилийг нэвтэрч Долоннуур, Жанчхүүгийн чиглэлээр Японы цэргийн эсрэг байлдааны ажиллагаа өрнүүлэн Хойт Хятадын зарим муж, Өвөр Монголын нутгийн чөлөөлөхөд оролцлоо.

1945 оны 9 сард Сталины шахалтад автсан Хятад, монголчууд БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө саналаа өгвөл БНМАУ-д тусгаар тогтнолыг зөвшөөрч болно гэсэн саналын дагуу 10-р сарын 20-ны өдөр бүх нийтийн санал хураалт зохион байгуулж, монголчууд 100% тусгаар тогтнолын төлөө санал өгөв. Энэхүү санал хураалтын дараа 1946 оны 1-р сарын 6-нд Хятад улс БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв.

Х.Чойбалсанг Монголыг удирдаж байх хугацаанд БНМАУ 1939, 1945 оны хоёр томоохон дайнд оролцон ялалт байгуулсан, мөн 1945 оны тусгаар тогтнол нь түүнийг тахин шүтэх явдлыг улам лавшруулж, дарангуйлах нэр хүндийг нь өргөжээ. 1945 онд маршал Чойбалсангийн 50 насны ойг тэмдэглэхэд бүх зохиолч, яруу найрагчид уран бүтээлээ зориулж байв. Эрдэмтэн зохиолч Цэндийн Дамдинсүрэн "Маршал Чойбалсангийн 50 насны ойд зориулсан ерөөл"-дөө:

Таны насалсан

Тавин жил бол
Тайван цагийн
Мянган жилтэй тэнцэнэ
Хоёр гурван мянган жилийн
Хосгүй түүхт их хэргийг

Хорлоогийн хүү Чойбалсан бүтээлээ!

хэмээн бичиж байв. Дийлэнхи Монголчууд Х.Чойбалсанг биширч, "шалгарсан жолоодогч" хэмээн хүндэтгэж байлаа.

Нийгмийн бүтээн байгуулалт

засварлах

Х.Чойбалсангийн засгийн эрх барьсан хугацаанд Монголын түүхэнд үлдсэн эдийн засаг, соёлын олон чухал үйл явдлууд болсон юм. Тухайлбал, Налайхын чулуун нүүрсний уурхай, Төв цахилгаан станц, мөн Аж үйлдвэрийн комбинатыг өргөтгөх ба шинэчлэх ажил эхлэв. Зүүн баянгийн нефтийн үйлдвэр, "Совмонгометалл" нийгэмлэгийн харьяа уул уурхайн үйлдвэрүүд, Наушки-Улаанбаатарын хооронд өргөн төмөр зам ашиглалтанд орж, морин өртөөг халан, авто өртөө байгуулав.

 
МУИС-ийн өмнө байх Х.Чойбалсангийн хөшөө

Боловсрол, соёлын талаар гарсан том өөрчлөлт бол монгол уйгаржин бичгийг кирилл үсэгт үндэслэсэн шинэ бичгээр сольж, бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгах талаар томоохон ажлуудыг хийв. Анхны 10 жилийн дунд сургууль, ялангуяа 1942 онд Улсын Их Сургуулийг байгуулж сургуулийн насны бүх хүүхдийг бага сургуулийн боловсролтой болгох зорилтыг хэрэгжүүлж байсан нь боловсролын салбарт олсон үсрэнгүй амжилт байв. Улаанбаатар хотын 1-р дунд сургууль болон Монгол Улсын Их Сургууль нь Маршал Чойбалсангийн нэрэмжит сургуулиуд юм. Маршал Чойбалсан өөрөө "Монголын ардын үндэсний хувьсгалын анх үүсч байгуулагдсан товч түүх", "Монгол ардын үндэсний хувьсгалт цэргийн агуу хөгжлийн товч зам", "Ардын Хатанбаатар Магсаржавын хураангуй түүх" зэрэг зохиол бичиж, илтгэл өгүүллэгүүд нь 4 ботиор хэвлэгдэж байв. Иргэдийн 1930-аад оны хэлмэгдүүлэлт,гаднаас заналхийлж буй Япон, Гоминданы Хятадын цэрэглэн халдах дайны аюул,1944,1945 оны цас зуд зэргээс шалтгаалан үүссэн айдас хүйдэс,олон нийтийн санаа сэтгэл унасан байгааг харгалзан үзэж шүтэх бишрэх эрхийг хүндэтгэн үзэж, Гандантэгчэнлин хийдийн хурал, мөргөлийн ажиллагааг 1944 онд дахин сэргээжээ. 1944 онд сонгуулийн эрх хасагдсан хүмүүст сонгуулийн эрх олгож, 1949 онд сонгуулийн бүх нийтийн, шууд, тэгш бөгөөд саналаа нууцаар хураах шинэ систем тогтоож, 1951 онд Улсын Их Хурлын анхны сонгуулийг явуулсан байна.

Х.Чойбалсан их гүрнүүдийн зүгээс бага орны удирдагчид үзүүлдэг дарамт, шахалт бүхий амаргүй хувь тавиланг амссан ч, Монголын тусгаар тогтнолыг тууштай сахин хамгаалах, гадаад бодлогын харьцангуй бие даасан чиг шугам баримтлахыг хичээн оролдож байв. И. В. Сталины мэндэлсний 70 жилийн ойн ёслолын арга хэмжээнд Европ, Азийн орнуудын нам, төрийн удирдагчид бүгд Москвад очиж үнэнчээ харуулахад, Х. Чойбалсан өөрийн биеэр очоогүй байна. ЗСБН Автономит Тува улсын тэргүүн Салжиг Тогоо Монголд айлчлах үедээ Монголыг ЗХУ-ын бүрэлдэхүүнд орохыг ятгах үг хэлэхэд Чойбалсан ихэд уурлан, алгадсан гэдэг дам яриа тархсан байдаг. 1950 онд Монголын улс төрийн хувьд хамгийн тэргүүний хүмүүс болох Ю. Цэдэнбалын идэвхтэй дэмжлэгтэйгээр эхний удаад Жамбалдорж нар, дараа нь Д. Төмөр-Очир тэргүүтэй хэдэн сэхээтэн улс орныхоо хөгжлийг түргэтгэх гол арга зам бол ЗХУ-ын бүрэлдэхүүнд даруй орох явдал хэмээх санал өргөхөд тэрвээр дургүйцэн, тэднийг зэмлэж байсан гэдэг.

Нас барсан нь

засварлах

"Монголын бүх ард түмний дотны хайрт жолоодогч", "Хайрт эцэг" хэмээн өргөмжлөгдөж байсан Монголын төрийн зүтгэлтэн Х.Чойбалсан 1952 оны 1 сарын 26-нд таалал төгсчээ. Намын Төв Хороо, Их Хурлын Тэргүүлэгчид, Сайд нарын Зөвлөлийн эмгэнэлийн бичигт

"...манай улсын бүх түүх бол Ардын хувьсгалыг мандуулах ба манай орныг цэцэглүүлэх үйл хэрэгт бүх амьдралаа зориулсан нөхөр Чойбалсангийн нэртэй холбоотой юм..."

гэж тэмдэглэсэн байдаг.

Хэлсэн үг

засварлах

„Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн
Эрх чөлөө, тусгаар тогтнолыг та нарт үлдээв.“

Хорлоогийн Чойбалсан

Түүхэн нөлөө

засварлах

Монголын тулгар төрийг сэргээн байгуулах үйлсийн төлөө халуун амь, бүлээн цусаа хайрлахгүй тэмцэж байсан үе үеийн эх орончид болох Ринчиндорж ван, Шадар ван Чингүнжав, Богд хаан, Ханддорж ван, Сайн ноён хан Намнансүрэн, Манлайбаатар Дамдинсүрэн, Хатанбаатар Магсаржав, Да лам Цэрэнчимэд, Сүхбаатар жанжин, Содномын Дамдинбазар, Догсомын Бодоо, Солийн Данзан, Дансранбилэгийн Догсом зэрэг бидний мэдэх болон нэр нь тодроогүй Монголын чин зоригт баатруудын зүтгэж, тэмцэж байсан Монгол Улсыг байгуулж, тусгаар тогтнолыг нь бусдаар хүлээн зөвшөөрүүлэх хамгийн хүнд бөгөөд хатуу үйлсийг бүтээж, өнөөдрийн дэлхий дахинд Монгол Улсыг бусдаар хүлээн зөвшөөрүүлж чадсан явдалд "Монголын бүх ард түмний дотны хайрт жолоодогч", "Хайрт эцэг" хэмээн өргөмжлөгдөж байсан Монголын төрийн зүтгэлтэн Х. Чойбалсангийн гол гавъяа оршино.

Түүнчлэн үзэх

засварлах

Гадаад холбоос

засварлах
  Commons: Хорлоогийн Чойбалсан – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Өмнөх
Жамцангийн Дамдинсүрэн
Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга
1929-1930
Дараах
Лосолын Лааган
Өмнөх
Анандын Амар
Монгол Улсын Ерөнхий Сайд
1939-1952
Дараах
Юмжаагийн Цэдэнбал