Бодоогийн хэрэг нь Монголын Ардын хувьсгалын анхны зүтгэлтэн Бодоогийн нэрээр нэрлэгдсэн Их хэлмэгдүүлэлтийн эхэн үеийн зохиомол хэргийн нэршил юм. 1922 онд Бодоогийн хэрэг гарснаас хойш Монголын нийгмийн бүх давхаргыг хамарсан их хэлмэгдүүлэлт ил тодоор эхэлсэн гэж үздэг.