Монгол Улсын Ерөнхий Сайд

Монгол Улсын Ерөнхий Сайд нь Монгол улсын гүйцэтгэх засаглалын тэргүүн бөгөөд засгийн газрыг толгойлдог. Монгол улсын ерөнхий сайдыг Улсын Их Хурал томилдог.

Монгол Улс
State emblem of Mongolia.svg


Монгол Улсын
төрийн байгуулал ба эрх мэдлийн хуваарилалт



Газрын зураг

Монгол улсын ерөнхий сайд гэдэг албан тушаалыг 1911 онд Манж Чин улсаас салж тусгаар тогтнолоо зарласнаас бараг 1 жилийн дараа бий болгожээ. Энэ тусгаар тогтнолыг олон орон хүлээн зөвшөөрөөгүй билээ. 1921 оны хувьсгалын дараа дахин тусгаарласны дараагаар ерөнхий сайдыг Монгол Ардын Нам 8-р Богд хаантай зөвшилцөн томилдог байв. Харин 1924 онд батлагдсан анхдугаар үндсэн хуулиар Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхаглаж, ерөнхий сайдын албан тушаалыг "Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны тэргүүлэгч" гэж нэрлэх болжээ. Энэ нь 1946 онд "Сайд нарын зөвлөлийн дарга" гэж өөрчлөгджээ. Монгол оронд ардчилсан хувьсгал ялсан 1990 оноос дахин Ерөнхий сайд гэж нэрлэж байна. Харин энэ нэрийн өөрчлөлтүүдээс хамаарахгүйгээр одоогийн засгийн газар нь энэ албан тушаалыг 1912 оноос хойш тасралтгүй үргэлжилж байна гэж үздэг бөгөөд эзэмшигчдийг нь бүгдийг нь ерөнхий сайд гэж тооцдог.

Гамин цэрэг Нийслэл хүрээг 1919 онд эзлэж аваад төр засгийн эрхийг Г.Бадамдоржид мэдүүлж байсан тул түүнийг жил гаруй ерөнхий сайд хийсэн гэж тооцдог аж.

Үүний дараа Барон Унгерн 8-р Богд хааныг гамингаас чөлөөлж буцаан хаан болгож, 8-р Богдыг хийддээ нууж байсан Ноёдын Намын зүтгэлтэн Манзушир хутагт Цэрэндоржийг ерөнхий сайд болгожээ.

Дараа нь Монгол Ардын Намынхан Нийлэл хүрээнд Улаан Оросоос цэрэг дагуулан ирж, засаг төрийн эрхийг авахаар шахсан тул 8-р Богд хэлэлцэн нэлээд хэдэн буулт хийж, Тангаргийн гэрээ гэгчийг байгуулан Хэмжээт цаазат хаант улсын хэлбэрээр улсаа байгуулахаар тохиролцжээ. Ингээд 8-р Богд өөрөө хэмжээт эрхт хаан болж, ерөнхий сайдаар Ноёдын намын зүтгэлтэн Жалханз хутагт Дамдинбазарыг тавиулжээ.

Харин одоогийн засгийн газар нь тушаалыг анх албан ёсоор эзэмшсэн Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнг анхных гэж үздэг. Мөн Дамбын Чагдаржавын статус маргаантай байдаг. Зарим хүмүүс түүнийг зөвхөн үүрэг гүйцэтгэгч гэж үздэг бол зарим нь жинхэнэ ерөнхий сайд гэж үздэг.

Ерөнхий сайд нарEdit

Гадаад холбоосEdit

Мөн үзэхEdit