Гандантэгчэнлин хийд

Гандантэгчинлэн хийд, хураангуйлснаар Гандан нь Улаанбаатар хотод байх Монгол улс дахь Монголын Буддын шашны төв хийд юм.

Гандантэгчэнлин хийд
Гандантэгчэнлин хийдийн
Мэгжид Жанрайсигийн сүм
Товч мэдээлэл
Байрлал Монгол улсын Улаанбаатар хот
Байгуулсан нь 5-р Богд Жэвзүндамба
Байгуулагдсан 1727 он
Сэргээгдсэн 1944, 1994 онууд
Хөлгөн Их хөлгөн
(Очирт хөлгөн)
Ёс, Урсгал Буяны ёс
Шинэчилсэн 1992
Хамба лам Чойжамц
Лам хуврагын тоо 150 +
Festivals Цам
1972 оны гэрэл зураг

НэрЗасварлах

Гандантэгчэнлин гэдэг нь "Төгс баясгалант их хөлгөний орон" гэсэн утгатай. Мөн Баруун хүрээ хэмээн нэрлэгддэг.Энэхүү нэрийн Занабазар ѳѳрѳѳ нэрлэсэн болно.

ТүүхЗасварлах

Их хүрээ нь 1809 онд Далхын дэнж гэх газарт Шар сүм нэртэйгээр анх суурь тавигдаж, 1838 онд[1] Тавдугаар Богд Жавзандамба хутагтын зарлигаар[2]. Их хот мандалын сүм[3] байгуулагдсан нь өнөөгийн Гандантэгчэнлин хийд юм. Богд хаан буюу Наймдугаар Богд Жэвзүндамба хутагтын санаачилгаар 1911 онд 80 тохой өндөртэй алтан Мэгжид Жанрайсиг бурханыг бүтээж залсан байна.

Их хэлмэгдүүлэлтийн үеэр 1938 онд хийдийг хааж, ЗХУ руу бурханыг авч одсон юм. 1944 онд хийд Мөргөлийн дуган нэртэйгээр дахин сэргээж, социализмын жилүүдэд Засгийн газрын хяналт дор Монгол дахь буддын шашны ганц төв болж байв.

Ардчилалд шилжсэний дараа ард түмний хандиваар 1996 онд Мэгжид Жанрайсиг бурханыг дахин бүтээж залсан. Одоогийн тэргүүн хамба лам нь Дэмбэрэлийн Чойжамц.

Дацан, сургуульЗасварлах

Тус хийд нь одоо гүн ухааны (цанидын) Дашчоймпэл, Гунгаачойлин, Идгаачойзинлин хэмээх 3 дацан, Буддын шашны их сургууль, Буддын шашны урлахуйн ухааны дээд сургууль, Буддын шашны дyнд сургууль, Эмч, Зурхай, Жүд, Дэчэнгалав, Жанрайсиг, Бадам Ёго зэрэг Монголын Буддын шашны сургууль, дацангуудтай.

Цахим холбоосЗасварлах

Гандан Тэгчинлин хийд (англи, монгол хэлээр)

ЭшлэлЗасварлах

  1. Монголын Буддын шашинтны нийгэмлэгийн мэдээлэл: Гандантэгчэнлин хийд
  2. Танилцуулга. Гандан Тэгчинлин хийд. 2009 оны 2 сарын 13-д хандсан.
  3. Үржин Шаддүвлин хийдийн мэдээлэл:Гандантэгчэнлин хийд