Монгол ард (нисэх онгоцны эскадриль)

1943 оны III сард болсон БНМАУ-ын XXVI бага хурал Улаан армид туслах талаар гүйцэтгэсэн ажлыг сайшаагаад «Монгол ард» хэмээх нисэх онгоцны эскадриль байгуулах шинэ шийдвэр дэвшүүлжээ. Монголын ард түмэн уг эскадриль байгуулахад шаардагдах хөрөнгийг 4 cap хагасын хугацаанд хуримтуулсан байна. 1943 оны IX сарын 25-нд Смоленск мужийн төмөр замын Вязовая өртөөний ойролцоох хээрийн аэродром дээр бөөрөн дээрээ «Монгол ард» гэсэн үсгийг тод цагаан будгаар бичсэн «Ла-5» маркийн байлдааны 12 нисэх онгоцоос бүрдсэн «Монгол ард» нисэх онгоцны эскадрилийг гардуулжээ.

Улаанбаатар дахь «Монгол ард» эксадрилийн дурсгалын хөшөө

Цахим холбоос

засварлах