Өмнөговь аймаг
Өмнөговь (монгол бичгээр ᠡᠮᠦᠨᠡᠭᠣᠪᠢ – эмүнэгоби) — Монгол Улсын аймаг. 1931 онд байгуулагдсан. Монголын хамгийн том газар нутагтай аймаг бөгөөд далайн түвшинээс дээш 1406 метр өндөрт оршдог. Аймгийн төв Даланзадгад хот Улаанбаатараас. 553 км зайтай. Нутаг дэвсгэрийн хэмжээ 165.4 мянган ам км. 2010 оны байдлаар хүн амын тоо 6114, малын тоо толгой 1014300. Тэмээний тоогоор улсад тэргүүлдэг бөгөөд 8800 Тэмээтэй. Өмнөговь аймаг 1931 онд байгуулагджээ. Алдарт Говь гурван сайхан уул, Борзон, Галба, Зээмэг, Заг, Сүүж гэх мэт олон зуун км үргэлжлэх өргөн их говиудтай.Монгол лсын хамгийн дулаан бүсүүдийн нэг бөгөөд хамгийн их салхилдаг нутаг юм.
Өмнөговь аймаг
ᠡᠮᠦᠨᠡᠭᠣᠪᠢᠠᠶᠢᠮᠠᠭ | |
---|---|
Улс | Монгол |
Байгуулагдсан | 1931 |
Нийслэл | Даланзадгад |
Газар нутаг | |
• Нийт | 165,380.47 км2 (63,853.76 бээр2) |
Хүн ам (2023) | |
• Нийт | ▲ 76,153 |
ДНБ | |
• Нийт | MNT 4,579 Тэрбум US$ 1.32 Тэрбум (2023) |
• Нэг хүнд ноогдох | MNT 60,134,748 US$ 17,351.87 (2023) |
Цагийн бүс | UTC+8 |
Бүсийн дугаар | +976 (0)153 |
ISO 3166 код | MN-053 |
Улсын дугаар | ӨМ_ |
Вэб сайт | www |
Өмнөговь аймаг нүүрс, зэс, алтны том ордуудтай. 250 гаруй төрлийн говийн ургамал ургадаг. Социализмын үед 60 гаруй сүм хийдтэй байв. Монгол орны өмнөд хил хязгаар болох бүс нутаг учрааc 40-60 морьтой 130 гаруй өртөөтэй байжээ. 1954 он хүртэл 8-10 мянган тэмээгээр жин тээж хойд хилийн Цагаан эрэг-ийн бааз хүртэл 2000 км замыг олон хоног сар явж улсын бэлтгэлийн ноос, түүхий эд, малын тэжээл, өргөн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн тэмээн жингээр зөөдөг байсан.
1954 онд Өмнөговийн авто бааз байгуулагдаж тэмээн жинг халсан юм.
1957 онд анх Улаанбаатараас Даланзадгадад анхны нисэх онгоц бууж, 1966 оноос хойш байнгын нислэг үйлдэх болжээ. Социализмын бүтээн байгуулалтаар тус аймаг шалгарч 1943 онд Алтан гадас одонгоор шагнагдсан. Өмнөговь аймгийн 9 гайхамшигаар Говь гурван сайхан уул, Баянзаг, Нэмэгт уул ба Хэрмэн цав, Галбын говь, Ноён богд ба Толь хад, Агуй улаан цав, Хонгорын элс, Сангийн далай, Галбын гурван хийд зэрэг газрууд тодорчээ.
1923 оны дундуур хуучин дөрвөн аймгийг өөрчлөн байгуулах Засгийн газрын шийдвэр, мөн аймгийн захиргаа (яам) байгуулах дүрмийг батлан гаргажээ. Монгол улсын нутаг дэвсгэр, засаг захиргааны хуваарьт өөрчлөлт оруулах тухай шийдвэр 1928 оноос эхлэн шат дараалан гарчээ. Аймаг, хошуудын газар нутгийн хэмжээ асар уудам, газрын дундыг олж төвлөж чадаагүй зэргийг харгалзан 1931 онд орон нутгийн засаг захиргааны бүтцийн өөрчлөлт хийсэн билээ. Энэ өөрчлөлтөөр урьд нь 5 аймаг, 72 хошуу, 525 сум байсныг 12 аймаг, 324 сум болгон зохион байгуулагдахад Өмнөговь аймаг шинээр байгуулагдсан байна. Ингэхдээ Богд Хан уул, Цэцэрлэг Мандлын аймгуудаас газар нутаг таслан зохион байгуулсан байна.
Газар зүй
засварлахӨмнөговь аймаг нь 165,0 мянган хавтгай дөрвөлжин километр газар нутгийн хэмжээгээрээ Монгол улсдаа хамгийн томд ордог аймаг юм. Аймгийн нутаг нь говь цөлийн мужид багтах бөгөөд дунджаар д.т.д. 1300-1600 м өндөрт оршино. Энд Алтайн нурууны үргэлжлэл Гурван сайхан, Сэврэй, Ноён богд, Номгон, Тост, Нэмэгт, Алтана уул, Гилбэнт зэрэг д.т.д. 3000 м хүртэл өндөр өргөгдсөн уул нурууд болон 100 гаруй км үргэлжилсэн Хонгорын элс, хэдэн 100 км өргөн Галба, Борзон, Зээмэг, Заг, Сүүжийн алдарт их говиуд бий.
Хадат, Нэмэгт, Зөөлөн, Энгэр бүлээн, Талхит зэрэг олон хүйтэн рашаан, Элгэн, Салхитын халуун рашаан устай.
Хөдөө талын хөрс нь зэс, тугалга, чулуун нүүрс, төмрийн хүдэр, гантиг, хайлуур жонш, цасан ба утаат болор зэрэг үнэт эрдэнийн баялаг арвинтай. Үүнд маш их дулаан гаргадаг Тавантолгойн чулуун нүүрс олон миллярд тонн нөөцтэй.
Амьтан ургамал
засварлахГан халуунд тэсвэртэй, шим тэжээл сайтай, жижиг навчит тачир ургамал голлосон 250 гаруй төрлийн ургамалтай бөгөөд түүний дотор хунчир, алтан үндэс, дэгд, сэржмядаг зэрэг олон төрлийн эмийн ургамал элбэг. Хармаг, гоёо, цулхир зэрэг амтлаг ургамал, хайлс, заг, тоорой, жигд гэх мэт мод ургана.
Хар сүүлт, цагаан зээр, шилүүс, үнэг, хярс, туулай, дорго, суусар элбэг бөгөөд хулан, аргаль, мазаалай, янгир, хавтгай зэрэг ховор амьтад ч бий.
Өмнөговь аймгийн есөн гайхамшиг
засварлах- Хонгорын элс- Зүүн шургуул, Баруун шургуул
- Баянзаг- Цахиуртын хөндий, Төгрөгийн ширээ
- Говь гурван сайхан уул- Ёлын ам, Дүнгэнээ, Мухар шивэртийн ам
- Нэмэгт, Хэрмэн цав- Зуун мод, Зулганай, Наран даац
- Ноён богд, Толь хад- Саран хөндий, Гурван түшмэл
- Алгуй улаан цав- Сэврэй хайрхан, үлэг гүрвэлийн яс, Тогоонтөмөр хааны ордны буурь
- Галбын говь- Галбын гурван хийд, Ундайн гол, Ханбогд хайрхан, Мэлхий цохио, Ловон чомбын агуй, Шар цавын үлэг гүрвэлийн мөр
- Сангийн далай хийд
- Ноён, Сэврэй хийцийн мөнгөн эдлэл
Тээвэр
засварлахДаланзадгад нисэх буудал (ZMDZ/DLZ) нь 1 шороон зурвастай бөгөөд Улаанбаатар руу байнгын нислэгтэй. Мөн хатуу хучилалтай засмал замаар Цогт-Овоо сумын төв, Дундговь аймгийн төв Мандалговийг дайран өдөрт хоёр удаа автобусаар тээвэр хийж үйлчилдэг.
Хүн ам
засварлахӨмнөговь аймаг 2022 оны эцэст урьдчилсан байдлаар 71493 хүн амтай болж 2019 оны эцсийн хүн амын мэдээнээс 2.3 хувиар буюу 1591 хүнээр өслөө. Нийт хүн амын 50.2 хувь буюу 35885 эрэгтэйчүүд, 49.8 хувь буюу 35608 эмэгтэйчүүд эзлэж байна. Насны бүтцээр ангилвал 32.8 хувийг 0-14 насны хүүхэд, 52.8 хувийг 15-59 насны, 14.4 хувийг 60-с дээш насны хүн ам эзэлж байна. Өрхийн тоо урьдчилсан байдлаар 21989 болж өмнөх оноос 892 өрхөөр буюу 4.1 хувиар өссөн дүнтэй байна. Хүн амын 98.7% Халх 0.2% Дөрвөд 0.2% Баяд 0.2% Буриад 0.2% Дарьганга 0.1% Захчин 0.1% Казах 0.1% Урианхай 0.3% Бусад хүмүүс эзэлж хүмүүс оршин сууж байна
Боловсрол
засварлахАймгийн хэмжээгээр 2020-2021 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын төрийн 22 сургууль үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 476 бүлэгт өдрийн ангийн 14134 сурагчид хамрагдан суралцаж байна. Тус хичээлийн жилд аймгийн хэмжээнд 20 дотуур байранд 831 хүүхэд амьдарч байна.
Нутгийн хуваарь
засварлахСумын нэр | Хүн амын тоо (1994)[2] |
Хүн амын тоо (2003)[3] |
Хүн амын тоо (2005) |
Хүн амын тоо (2017)[4] |
Хүн амын тоо (2022) |
Сумын төвийн хүн амын тоо |
Нутаг дэвсгэр (км²)[3] |
Нягтшил (/км²) |
---|---|---|---|---|---|---|---|---|
Баяндалай | 2,125 | 2,360 | 2,338 | 2,316 | 2049 | 651 | 15,751 | 0.13 |
Баян-Овоо | 1,577 | 1,569 | 1,539 | 1,574 | 1768 | 544 | 15,474 | 0.11 |
Булган | 2,421 | 2,433 | 2,430 | 2,395 | 2017 | 929 | 8,498 | 0.23 |
Гурвантэс | 2,983 | 3,376 | 3,524 | 4,034 | 5283 | 1,842 | 27,967 | 0.18 |
Даланзадгад | 12,391 | 15,308 | 15,954 | 30,000 | 29645 | 30,880 | 476 | 62.27 |
Мандал-Овоо | 2,345 | 2,166 | 2,004 | 1,954 | 1598 | 603 | 7,433 | 0.21 |
Манлай | 2,215 | 2,422 | 2,431 | 2,450 | 2645 | 608 | 15,418 | 0.17 |
Ноён | 1,417 | 1,468 | 1,390 | 1,318 | 1362 | 401 | 10,550 | 0.12 |
Номгон | 2,608 | 3,045 | 3,009 | 2,869 | 2462 | 787 | 19,468 | 0.12 |
Сэврэй | 2,216 | 2,423 | 2,309 | 2,191 | 1967 | 709 | 8,095 | 0.24 |
Ханбогд | 2,161 | 2,451 | 2,659 | 3,154 | 8533 | 1,361 | 15,151 | 0.56 |
Ханхонгор | 2,559 | 2,931 | 2,542 | 2,376 | 1989 | 616 | 9,931 | 0.2 |
Хүрмэн | 1,968 | 1,951 | 1,910 | 1,796 | 1551 | 495 | 12,393 | 0.12 |
Цогт-Овоо | 1,863 | 1,761 | 1,672 | 1,666 | 1921 | 619 | 6,526 | 0.29 |
Цогтцэций | 1,990 | 2,130 | 2,155 | 2,642 | 9149 | 1,043 | 7,246 | 1.26 |
Цахим холбоос
засварлахЭшлэл
засварлах- ↑ "GROSS DOMESTIC PRODUCT, by region, aimags and the Capital". www.1212.mn. Mongolian Statistical Information Service. Татаж авсан: 2023-12-06.
- ↑ http://www.reliefweb.int/library/documents/oxfamannex1-4.pdf
- ↑ 3.0 3.1 Statistics office of Ömnögovi Aimag, Archive copy (Memento 26. Гуравдугаар сар 2007 цахим архивт)
- ↑ "Ömnögovi Aimag Statistical Office". Archived from the original on 2012-04-21. Татаж авсан: 2012-05-27.