Ялтын уулзалт
Холбоотон гурван гүрний удирдагчдын Ялтын уулзалт буюу Ялтын Бага хурал (орос. Ялтинская конференция, англи.Yalta Conference) -Дэлхийн хоёрдугаар дайны үед Германы буюу Тэнхлэгийн гүрнүүдийн эсрэг Холбоотны эвсэлийн гурван улсын тэргүүн нарын уулзалт. Ялтын Бага хуралд ЗХУ-ын И.В. Иосиф Сталин, АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт, Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль нар оролцсон юм. Холбоотнуудын уг хоёрдахь уулзалт 1945 оны 2-р сарын 4-нөөс 11-ний өдрүүдэд ЗХУ-ын Хар тэнгисийн эрэгт орших Ялта хотоос 3 км зайд орших Ливадиа тосгон дахь Ливадийн ордонд болсон юм.


Ялтын Бага хурлын уулзалтаар Германыг ялсны дараа Европ тив ба дэлхийн хэмжээнд нөлөөллийн хүрээгээ хэрхэн хуваах талаар тохиролцоонд хүрсэн юм. Холбоотон болох АНУ, Англи хоёр Германыг ялсны дараа ЗХУ-ыг Японы эсрэг дайнд оролцуулахыг хүссэн байна. И.Сталин Германыг ялснаас 3 сарын дараа Японы эсрэг дайныг эхлүүлэх боломжтой, гэхдээ дараах нөхцөлүүдийг биелүүлсэн тохиолдолд дайнд оролцоно гэсэн байна.

Сталины саналыг холбоотнууд зөвшөөрсөн ба Германыг ялсны дараа дахин уулзаж асуудлуудаа нарийвчлан тогтъё гэж тохирсон байна. И.Сталины санал нь:
Уг уулзалтаар Нууц Хэлэлцээр байгуулсан. Үүнд:
- Сахалин арлын өмнөд хагас, Курилийн арлуудыг ЗХУ-д өгөх,
- Ар Монгол (БНМАУ) -ын статус-квог хадгалах,
- Дорнод хятадын төмөр зам ба Порт-Артурын боомтыг ЗХУ-д удаан хугацаагаар түрээслүүлэх зэрэг юм.
Энэхүү уулзалтын үр дүнд БНМАУ буюу Монгол Улсыг хүлээн зөвшөөрөх асуудал үндсэндээ дэлхийн их гүрнүүдийн хэмжээнд анх удаа хэлэлцэж хүлээн зөвшөөрөгдсөн юм.
Холбоотнуудын гурван уулзалт
засварлах- 1943 онд Тегераны бага хурал дээр АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт, ЗХУ-ын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Иосиф Сталин, Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль нар Гуравдугаар Рейхийн эсрэг ялалт байгуулах асуудлыг голчлон хэлэлцсэн байна.
- Харин Ялтын бага хурлаар дайнд ялсан орнуудын ирээдүйн дэлхийг хуваах талаар гол шийдвэрүүд гаргасан юм.
- 1945 оны 7-р сарын сүүл - 8-р сарын эхээр Потсдамын уулзалтаар Германыг хуваах, энхийн замаар зохицуулах асуудлыг шийдсэн.