Дундговь аймаг
Дундговь (монгол бичгээр ᠳᠤᠮᠳᠠᠭᠣᠪᠢ – думдагоби) нь Монгол улсын говийн бүсийн аймаг юм. Дундговь аймаг нь Засаг захиргааны хувьд 15 сум, 68 багтай, 7469,0 мянган га нутаг дэвсгэртэй, газар нутгийн хэмжээгээр Монгол улсын нутаг дэвсгэрийн 4,5%-ийг эзэлдэг, аймгийн төв Мандалговь нь нийслэл Улаанбаатар хотоос 265 км-т байрладаг, Төв, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай аймгуудтай хиллэдэг.
Дундговь аймаг
ᠳᠤᠮᠳᠠᠭᠣᠪᠢᠠᠶᠢᠮᠠᠭ | |
---|---|
Улс | Монгол |
Байгуулагдсан | 1942 он |
Нийслэл | Мандалговь |
Газар нутаг | |
• Нийт | 74,690.32 км2 (28,838.09 бээр2) |
Өндөр | 1,412 м (4,633 фут) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 47,199 |
• Байр | 20 |
Цагийн бүс | UTC+8 |
Бүсийн дугаар | +976 (0)159 |
ISO 3166 код | MN-059 |
Улсын дугаар | ДУ_ |
Вэб сайт | dundgovi |
Дуу хуур, гүүний айраг, хонины махны чанараараа улсдаа алдартай. Улсын дунджаар малтай нэг өрхөд ногдох малын тоогоор эхний байруудад ордог. Байгалийн эрдэс түүхий эдийн багагүй нөөцтэйн дотор улсын хэмжээний судлагдсан хүрэн нүүрсний нөөцийн 58,0 хувь, гөлтгөнийн 32,3 хувь, эрдэс будгийн 53,4 хувь нь тус аймагт байгаа ажээ. Аймгийн төв болон бүх сумын төв эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон, үүрэн телефоны сүлжээтэй. Нийслэлд ойр учир бага зардлаар говь тал хээр, түүний үзэсгэлэнт байгалийг очиж үзэх боломжтой. Энэ утгаараа аялагчдын тоо жил бүр өсөж байна. Жилд нартай өдрийн тоо харьцангуй олон, салхины хурд их учир нар, салхины эрчим хүчийг ашиглах өргөн боломжтой.
Түүхэн дурсгалт газрууд
засварлахСайхан-Овоо сумын нутагт Өгэдэй хааны өвөлжөө, Буган чулуун хөшөө, Замбага хайрхан уулын хүннүгийн үеийн булш, дундад зууны үед холбогдох шаазан хотын туурь, Гурвансайхан сумын нутаг Ярх уулын хуучин чулуун зэвсгийн бууц суурин, дарханы газар, хүрэл зэвсэг үйлдвэрлэлийн дурсгал, Дэлгэрхангай суманд Өгөдэй хааны нас эцэслэсэн газар, Адаацаг сумын Сүм хөх бүрдэд их хаадын намаржаа, Өлзийт сумын Дэл уулын хадны зураг, Дэлгэрийн Чойрын хийд, Эрдэнэдалай сумын сангийн далай хийдийн Цогчин дугана, дөрвөлжин булш, хиргисүүрийн дурсгалууд, эртний төрт улсуудын үед холбогдох булш бунхан, эртний бэхлэлт, цайз хэрэм зэрэг олон мянган жилийн турш хүмүүсийн аж төрж ирснийг илтгэх түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсээр нэн арвин.
Эртний далайн ёроолын үлдэц бүхий Цагаан суварга, Морин толгойн цав, Өөш манхан зэрэг өвөрмөц тогтоцтой байгалийн шавар цав элсэн манхан, Их газрын чулуу, Бага газрын чулуу зэрэг боржин чулуун уул, заг, хайлаасан төгөл, Олдох, Гурван төгрөг, Эргэнэг, Хаяа, Нэмнээ, Номгон, Хайрхан, Загийн ус зэрэг үзэсгэлэнт газруудтай.
Аймгийнхаа ард иргэдийн ахуй амьдралын хэвшил, уламжлал, байгалийн онцлог давуу тал, нөөц бололцоотой уялдуулан улсдаа “Дуу хуурын өлгий нутаг” хэмээн алдаршсан дуу хуур, эртний түүхэнд мөртэй үзэсгэлэнт Дундговь нутгийн аялал жуулчлал, гүүний айраг, ингэний хоормог, мах, хүрэн нүүрсний үйлдвэрлэлийг аймгийн брэндээр тодорхойлон бүс нутгийн төдийгүй улсын хэмжээнд эдгээр брэнд бүтээгдэхүүний үйлчилгээг бий болгож улмаар зарим бүтээгдэхүүнийг экспортод гаргах бодлого барин ажиллаж байна.
Түүх
засварлахДундговь аймаг нь 1941 онд Өмнөговь аймгаас 8 сум, Дорноговь аймгаас 3 сум, Төв аймгаас 7 сум тус тус шилжүүлэн 18 сумтайгаар одоогийн Өлзийт сумын нутаг Ембүү дэрсэнэ ус гэдэг газар Шарангад аймаг нэртэйгээр байгуулагджээ. 1942 онд аймгийн нэрийг Дундговь хэмээн өөрчилж аймгийн төв одоогийн оршин байгаа Зоогийн Хар овооны энгэрт суурьшсан байна.
"Дундговь" нэрийн учир
засварлахУлсын бага хурлын тэргүүлэгчид тус аймгийг анх Шарангад нэртэйгээр байгуулах шийдвэр гаргаснаа төдхөн өөрчилж “Дундговь” хэмээн нэрлэхээр тогтоожээ. Энэ нь аливаа оноосон нэр хэн бүхэнд ойлгомжтой утга тодорхой байх шаардлагыг харгалзсаных аж. Шинээр байгуулагдаж буй аймгийн сумдын олонх нь Өмнөговь, Дорноговь аймгаас шилжиж байгаа говийн сум, энэ хоёр аймгийн нутгийн хойд хэсгээс таслагдаж буй говь тал, хээр талын заагт орших их говь ч биш, жинхэнэ хээр тал ч биш, цайдам хээр, говирхуу тал хосолсон нутагтай, ард түмэн нь говь нутгийнхны аж төрлийн хэвшилтэй зэргээс үүдэн дунд зэргийн говь гэсэн утгаар “Дундговь” гэж нэрлэсэн нь оносон хэрэг болжээ.
Харин анх нэрлэсэн Шарангад нь хаа хол түгэж олны мэдэх болоогүй, чухамдаа тэрүүхэн хавийнхан нь мэдэх төдий газар усны нэр бөгөөд өдгөө Луус, Хулд сумын заагт оршино.
Газар зүй
засварлахДундговь аймаг нь Монгол улсын нутгийн төв хэсэгт талархаг нутагт говь хээрийн бүсийн зааг дээр оршдог. Нутгийн хамгийн өндөр цэг нь 1926 м өндөр, Дэлгэрхангай уул юм. Мөн Их, Бага газрын чулуу зэрэг уулс бий. Нутгийн хойд хэсэгт дээд палеозойн хурдас, өмнөд хэсгээр нь цэрдийн ба кайнозойн хурдас тархжээ. Дундговь аймгийн нутагт Онгийн голоос өөр том гол, нуур байхгүй. Тогоогийн, Дүүрэн Харганын, Олгой нуурын зэрэг рашаан бий.
Уур амьсгал
засварлахАймгийн нутаг дэвсгэрийг уур амьсгалын хувьд хуурай, сэрүүн, уулын хээрийн муж (Эрдэнэдалайн хойд хэсэг, Адаацаг, Дэлгэрцогт, Дэрэнгийн хойд хэсэг), нэн хуурай дулаавтар, цөлөрхөг хээрийн муж (/Дэлгэрхангай, Хулд, Луус, Гурвансайхан, Өндөршил сумын хойд хэсэг, Сайхан-Овоо, Сайнцагаан, Говь-Угтаал, Цагаандэлгэр, Баянжаргалан сумдын нутаг), нэн хуурай дулаан, цөлөрхөг хээрийн муж (Дэлгэрхангай, Хулд, Гурвансайхан сумдын урд хэсэг, Өлзийт сумын нутаг) гэж 3 хуваадаг. Агаарын температурын дундаж хэмжээ өвлийн сард – 16-19 хэм, зуны сард +17-21 хэм, жилд орох хур тундасны хэмжээ 95-150 мм.
Амьтан ургамал
засварлахНутгийн хойд ба төв хэсгээр хээрийн хар хүрэн, цайвар хүрэн хөрс, өмнөд хэсгээр нь говийн саарал хөрс тархжээ. Нутгийн хойд ба дунд хэсгээр хээрийн өвслөг ургамал, урд хэсгээр нь говийн ургамал ургана. Хар сүүлт, цагаан зээр, тарвага зэрэг ан амьтан амьдардаг. Нутгийн уулархаг газраар нь ирвэс, шилүүс, чоно, аргал, янгир нүүдэллэн амьдардаг байна.
Хүн ам зүй
засварлахСтатистик мэдээ
засварлахДундговь аймгийн хүн амын тоо болон Улсын хэмжээнд эзлэх байр жилийн эцсийн байдлаар. ("Статистикийн мэдээллийн нэгдсэн сан"-аас)
- 1944 онд 27,582 хүн, улсын хэмжээнд 16-р байр
- 1956 онд 24,297 хүн, улсын хэмжээнд 18-р байр
- 1969 онд 30,706 хүн, улсын хэмжээнд 18-р байр
- 1979 онд 39,078 хүн, улсын хэмжээнд 19-р байр
- 1989 онд 49,320 хүн, улсын хэмжээнд 20-р байр
- 1999 онд 51,517 хүн, улсын хэмжээнд 19-р байр
- 2009 онд 40,776 хүн, улсын хэмжээнд 21-р байр
- 2019 онд 46,104 хүн, улсын хэмжээнд 21-р байр
Алдартнууд
засварлахДундговь аймгаас төрөн гарсан уран бүтээлчид багш нар гээд олон олон алдартнууд төрөн гарсан билээ.
- Монгол улсын Баатар
- Улсын баатар Жигмэдийн Сэрээтэр (1922)
- Хөдөлмөрийн баатар, тракторч-комбайнч Доржийн Баттөр (1961)
- Хөдөлмөрийн баатар, малчин Жигмэдийн Жагварал (1968)
- Монгол улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын Жүжигчин, XX зууны манлай уртын дууч Намжилын Норовбанзад,
- Гавьяат жүжигчин (1961), Ардын жүжигчин (1977), Хөдөлмөрийн баатар (2006) Гонгорын Хайдав
- Монгол улсын Төрийн соёрхолт
- Төрийн шагналт (1975), Ардын уран зохиолч (1997) Сормууниршийн Дашдооров
- Урлагийн гавъяат зүтгэлтэн (1971), Төрийн шагналт (1985) кино зураглаач Ойдовын Уртнасан
- Төрийн шагналт, зохиолч Дарма Батбаяр (1998)
- Монгол улсын Ардын цолтон
- Гавьяат жүжигчин (1961), Ардын жүжигчин (1977), Хөдөлмөрийн баатар (2006) Гонгорын Хайдав
- Төрийн шагналт (1975), Ардын уран зохиолч (1997) Сормууниршийн Дашдооров
- Урлагийн гавьяат зүтгэлтэн (1964), Ардын зураач Цэрэнжавын Доржпалам
- Монгол улсын Ардын Багш Далхсүрэнгийн Төмөр,
- Монгол улсын Ардын Жүжигчин Адилбишийн Дашпэлжээ
- Монгол Улсын Ардын жүжигчин Адилбишийн Нэргүй,Н.Норовбанзадын анхны шавь.
- Монгол улсын Гавьяатнууд
- Гавьяат алдарт зохиолч, яруу найрагч Сономбалжирын Буяннэмэх (1935)
- Урлагийн гавьяат зүтгэлтэн (1964), Ардын зураач Цэрэнжавын Доржпалам
- Хүний гавьяат эмч Будын Хас (1971 - Ардын зураач Ц. Доржпаламын төрсөн ах)
- Гавьяат жүжигчин, балетчин Юндэндоогийн Цэрмаа (1973)
- Гавьяат жүжигчин, дуурийн дууч Пүрэвийн Цэвэлсүрэн (1976 - Ардын элч киноны Ариунаа)
- Гавьяат жүжигчин, дуурийн дууч, туслах найруулагч Гонгорын Батсүх (1976 - Морьтой ч болоосой киноны Гончиг)
- Гавьяат жүжигчин, дуучин Жавзмаагийн Нансалмаа (1990 - Морины)
- Гавьяат жүжигчин, алиалагч Дамбын Батсүх (1996 - Циркийн)
- Гавьяат тээвэрчин Юндэнгийн Идэрчулуун (2004 - Монголын төмөр замын ахмад ажилтан)
- Гавьяат жүжигчин Цэндийн Цэнд-Аюуш (2008 - Нийслэл хүү киноны Ягаан Гажид)
- Гавьяат жүжигчин, уртын дууч Сосорбурамын Цогтсайхан (2016)
- Гавьяат малын эмч Шархүүгийн Цэрэндорж (2010)
- Ерөөлч магтаалч Бархасын Эрдэнэбаатар
- Гавьяат жүжигчин, дуучин Цэрэнгийн Чулуунцэцэг
- Гавьяат жүжигчин, дуучин,Адилбишийн Дүнжмаа
- Монголын улсын хамгийн олон ромбо, энгэрийн тэмдэг цуглуулсан,Найдангийн Батсүх
- Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Найдансүрэнгийн Дариймаа
- Үндэсний сурын ууган мастер, Улсын мэргэн Шагдарын Жамбасамбуу
- Төр нийгмийн нэрт зүтгэлтнүүд
- Их бичгийн түшмэл, Зохиолч, яруу найрагч, Дипломат, Улсын Хэвлэлийн Төв Газрын дарга, Өөлд овогт Будын Чимид (1900-1961)
Соёл
засварлахДундговь аймаг дуу хуур, өв соёлын өлгий нутаг.
Эдийн засаг
засварлахДундговь аймаг нь 2020 оны эцсийн байдлаар 14212 өрхийн 47.104 мянган хүн амтай. Аймгийн суурин хүн ам нь насны бүтцийн хувьд ерөнхийдөө залуу хэвээр байгаа ба 0- 14 насны хүүхэд 30.3 хувь, 15-64 насны хүн ам 64.4 хувь, 65, түүнээс дээш насны хүн ам 5.3 хувь эзэлж байна.
Хөдөлмөрийн насны 100 хүнд ногдох тэжээлгэгч хүн амын тоо 55.2 байна. Хүн ам зүйн ачаалал 2020 онд 2010 оноос 2.9 пунктээр буурсан байна. Хүн ам зүйн цонх үеийг ашиглан урт хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх, ялангуяа ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарснаар улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд хүн ам зүйн хүчин зүйл эергээр нөлөөлөх юм.
Малын тоо 3,741,1. ДНБ-ний өсөлт 16,8%. Ажилгүйдлийн түвшин 4,9. Хэрэглээний үнийн индекс 107,4 хувьтай байна..
Дэд бүтэц
засварлахДундговь аймаг нь эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон. Цахилгаан хангамж бүрэн шийдэгдсэн. Холбоо харилцаа мен сайн хөгжсөн. Хоёр сумаас бусад нь шилэн кабельд холбогдоход бэлэн болсон. Даланзадгад болон Улаанбаатар хотуудтай хатуу хучилттай авто замаар шууд холбогдсон. Энэ замын дагуу Дэлгэрцогт, Сайнцагаан, Луус, Хулд сумд байрлах ба Дэрэн, Дэлгэрхангай сумдын төв цаашид холбогдоход хамгийн ойр юм. Одоо Мандалговь - Чойр чиглэлийн авто замыг барих нь эдийн засгийн чухал ач холбогдолтой. Говь-Угтаал, Цагаандэлгэр, Баянжаргалан, Гурвансайхан сумд аймгийн төв болон Улаанбаатартай холбогдоно. Эрдэнэдалай сумын Цагаан-Овоогоос Луус хүртэл зам тавих ирээдүй бий. Ингэснээр хамгийн захын гурван сум Сайхан-Овоо, Өлзийт, Өндөршилээс бусад нь замтай болох бодит боломж ойрхон байна.
Аж үйлдвэр
засварлахДундговьд барилгын материалын, хүнсний үйлдвэрүүд байдаг.
Чулуун нүүрс (Хүйтэнхонгор, Тэвш, Элгэн говь, Өвдөгхудаг, Сүүл-Өндөр), төмрийн хүдэр (Эрээн), гөлтгөнө (Таргат), Шохойн чулуу (Цахиурт), Шатдаг занар (Өвдөгхоолойн хошуу, Баянжаргалант), хайлуур жонш, барилгын материал зэрэг ашигт малтмал бий.
Засаг захиргаа болон төрийн бодлого
засварлахАймгийн Дарга, Засаг дарга нар
засварлах1942 ондоо Зоогийн Хар овооны энгэрт 40-өөд гэртэй нүүж ирсэн. Аймгийн дарга нь аймгийн Бага Хурлын Дарга, амйгийн Хөдөлмөрчдын Бага Хурлын Дарга, амгийн Хөдөлмөрчдын Бага хурлын Тэрггүүлэгчдийн дарга, аймгийн Хөдөлмөрчдийн Хурлын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны Дарга, 1990 оноос аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчдийн дарга, 1992 оноос хойш аймгийн Засаг дарга гэж нэрлэж иржээ. Аймаг байгуулагдсанаас хойш өдгөө хүртэл дараах хүмүүс аймгийн засаг даргаар алба хашиж ирлээ.
- Чимидийн Мижид: 1942 оны 1-р сарын 9 нд томилогдож, 1942 оны 2-р сарын 9 нд өөр ажилд томилогдсон Ч.Мижид Түшээт вангийн хошуу, одоогийн Эрдэнэдалай сумын нутагт малчны гэр бүлд 1905 онд төржээ.
- Дооровын Дашзэгвэ: 1942 оны 2-р сарын 9 нөөс 1942 оны 7-р сард Түшээт вангийн хошуу, одоогийн Луус сумын нутагт Үйзэн суварга гэдэг газар малчны гэр бүлд 1893 онд мэндэлжээ.
- Маналжавын Дамдинсүрэн: 1942 оны 7-р сараас, 1948 оны 11-р сард 1901 онд одоогийн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг төржээ
- Долгорын Чогсом: 1948 оны 11-р сараас 1954 оны 7-р сар хүртэл Хэнтий аймгийн Биндэр сумын сумын уугуул иргэн.
- Цэндийн Адьяа: 1954 оны 7-р сараас 1957 оны 5-р сард тус аймгийн даргаар ажилласан. 1922 онд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг Таван хөөвөр гэдэг газар малчны гэр бүлд төрсөн.
- Занданбалын Жигжид: 1957 оны 5-р сараас 1962 оны 5-р сард ажилласан энэ хүн 1917 онд Өмнөговь амйгийн Манлай сумын нутагт малчны гэр бүлд төржээ.
- Тойвгоогийн Наранхүү: 1962 оны 5-р сараас 1966 оны 5-р сарын хооронд ажилласан. 1934 онд Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт малчны гэр бүлд төржээ.
- Ваанжилын Жигмэд: 1966 оны 5-р сараас 1970 оны 10-р сард ажилласан. Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд 1919 онд малчны гэр бүлд төрсөн.
- Дэндэвийн Ойдов: 1970 оны 11-р сараас 1977 оны 5-р сард ажилласан. Сэцэн ваны хошуу, Цагаандэлгэр сумын нутагт Хүрээтийн гурван шовх гэдэг газар малчны гэр бүлд 1922 онд төрсөн.
- Готовын Чингэл: 1977 оны 5-р сараас 1979 оны 7-р сарын ажилласан. Увс аймгийн Туруун суманд малчны гэр бүлд 1940 онд төржээ.
- Дамдины Гомбожав: 1979 оны 7-р сараас 1980 12-р сард ажилласан. Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутагт Боорж гэдэг газар 1926 онд малчны гэр бүлд төржээ.
- Балжинхүүгийн Дамдинсүрэн: Тус аймгийн 12 дахь даргаар хамгийн олон жил буюу 1980 оны 12-р сараас 1990 оны 4-р сард ажилласан. Завхан аймгийн Завханмандал суманд малчны гэр бүлд 1944 онд төржээ.
- Зундуйн Жанжаадорж: 1990 оны 4-р сараас 1992 оны 9-р сард ажилласан. 1940 онд Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт малчны гэр бүлд төрсөн.
- Норпилийн Чагнаа: 1992-1996 онд ажилласан. Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт малчны гэр бүлд 1939 онд төрсөн.
- Жамбын Хүүхэнбаатар: 1996 оны 11-р сараас 2000 оны 10-р сард ажилласан. Мандалговь хотод 1949 онд ажилчны гэр бүлд төрсөн.
- Жанчивдоржийн Адьяа: 2000 оны 10-р сараас 2004 оны 10-р сад ажилласан. Дундговь аймгийн Өндөршил суманд 1948 онд төрсөн.
- Шоотонгийн Төрбат: 2004 оны 10-р сараас 2010 онд ажилласан . Дундговь аймгийн Луус суманд 1963 онд төрсөн.
- Дамбабазарын Чандмань: 2010-2012 онд ажилласан.
- Сумъяагийн Сүхбаатар: 2012-2014 онд ажилласан.
- Сандагийн Од-Эрдэнэ: 2014-2016 онд ажилласан.
- Оргын Бат-Эрдэнэ: 2016 - 2020 онд ажилласан.
- Цагаанхүүгийн Мөнхбат: 2020 оны 12 сарын 1-ээс 2024 оны 7 сар аймгийн Засаг даргаар ажилласан. Дундговь аймгийн Мандалговь хотод сэхээтний гэр бүлд төрсөн.
- Самданнямын Мөнхчулуун: 2024 оны 10 сараас эхлэн ажиллаж байна. Дорноговь аймагт төрсөн.
Сумд
засварлахСүлд, бэлгэдэл
засварлахСүлд дуу
засварлах"Говь сайхан нутаг"
(Дундговь аймгийн сүлд дуу)
Шүлэг: С. Батболд
Ая: Г. ЭрдэнэчулуунНаран төөнөх элчээрээ ээсэн
Саран толиорч гэрлээрээ гийгүүлсэн
Аагтай ургамалаа шимтэн налайсан
Арвин сүргүүд минь идээшилж бэлчсэнДундговь миний унасан газар аа
Дуу хуурын өлгий нутаг ааОлон говийнхоо дунд нь ярайх
Оргилон жирэлзэх булаг нь хоржигнох
Олог сүртэй хадан халилууд
Уултай, талтай, устай говь миньДундговь миний унасан газар аа
Дуу хуурын өлгий нутаг ааАдуу багширсан тал нутагтаа
Айраг бялхсан сөнтэй говь минь
Арвин баян эрдэнэсийн өлгий
Ажилсаг түмний одтой говиоДундговь миний унасан газар аа
Дуу хуурын өлгий нутаг ааӨвөг дээдсийн минь өвлүүлж үлдээсэн
Өнөөгийн бидний нандин шүтээн
Үр ачдаа үлдээж орхих
Үүрд мөнхийн жаргалтай өргөөДундговь миний унасан газар аа
Дуу хуурын өлгий нутаг аа