Ардын Багш
Монгол Улсын Ардын Багш цол нь Хүндэт Цолны хамгийн дээд нь болох Ардын Зүтгэлтэн цолны нэг нь юм.
Монгол Улсын Ардын Багш цолыг Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн 1981 оны 07 дугаар сарын 30-ны 281 дүгээр зарлигаар бий болгожээ. Ардын Багш цолыг хүртээх дүрэмд өсвөрийн үеийг сурган хүмүүжүүлэх, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, ардын боловсрол, сурган хүмүүжүүлэх ухааныг хөгжүүлэх үйл хэрэгт гарамгай гавьяа байгуулсан багш, сурган хүмүүжүүлэгчид уг цолыг олгоно гэж заажээ. Энэ цолын анхныхыг УБДС-ийн багш Г.Батсүх 1981 онд хүртжээ.
Бусад Ардын Зүтгэлтэн цол
засварлах- Монгол Улсын Ардын Жүжигчин
- Монгол Улсын Ардын Уран Зохиолч
- Монгол Улсын Ардын Зураач
- Монгол Улсын Ардын Эмч