Цэндийн Цэнд-Аюуш
Цэндийн Цэнд-Аюуш (1935 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрж, 2017 оны 10 сарын 25-нд нас барсан) - Монгол улсын Гавьяат жүжигчин, театр, киноны жүжигчин.
Намтар
засварлахЦ.Цэнд-Аюуш жүжигчний төрсөн эцэг нь Сосор гэж тайж хүн байжээ.
- 1954 онд Улсын Төв Театрт шалгуулан дагалдан хүжигчин,
- 1960 он хүртэл Хүүхдийн театрт жүжигчин,
- 1960-1963 онд Монголын радио, МОНЦАМЭ-д нэвтрүүлэгч
- 1963 оны Монголкино үйлдвэрийн даргын 88 дугаар тушаалаар 7 сарын 1-нээс эхлэн жүжигчнээр орж орчуулгын болон шинээр хийсэн кинонуудад дуу оруулдаг байжээ.
Монголын уран сайхны киноны олон арван дүрүүдийг бүтээж түүний бүтээсэн дүрүүд нь монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшин үлддэг. Үүний нэг тод жишээ нь найруулагч Б.Жамсрангийн “Нийслэл хүү” киноны “Ягаан Гажид”–ын дүр юм.
Эцэг эх нь түүнд Цэнд-Аюуш гэдэг нэр өгсөн бол кино урлаг түүнийг Ягаан Гажид гэдэг нэрээр нь алдаршуулжээ.
Жүжиг
засварлах- 2020 онд ЖҮЖИГ №3: Р.Акүтагава “Ширэнгэнд” постмодерн жүжиг
Кинонд бүтээсэн дүрүүд
засварлах- 1965 онд "Сэтгэлийн дуудлагаар" – Дэжид
- 1968 онд "Нийслэл хүү" – Ягаан Гажид
- 1968 онд "Өглөө" – Дамирангийн хадам ээж Лхам
- 1974 онд "Тамирын охин" – Норов
- 1978 онд "Газрын жигүүр" – жижүүр
- 1980 онд "Өнөр бүл" – Гүндэгмаа
- 1981 онд "Гул Аранжин"
- 1985 онд "Фронтод явах өргөдөл" – Галсангийн эхнэр
Гавьяа шагнал
засварлахЦ.Цэнд- Аюушийн хөдөлмөр бүтээл авьяасыг төр засгаас өндрөөр үнэлж:
- 1985 онд Алтан гадас одонгоор,
- 1989 онд Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг,
- 2008 онд Монгол улсын гавьяат жүжигчин (2008-10-01) цол тэмдгээр шагнажээ.