Гурвансайхан сум
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Гурвансайхан нь Дундговь аймгийн сум юм.
Гурвансайхан сум
ᠭᠤᠷᠪᠠᠩᠰᠠᠶᠢᠬᠠᠨᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Дундговь |
Газар нутаг | |
• Нийт | 5,416 км2 (2,091 бээр2) |
Хүн ам (2020) | |
• Нийт | ▼ 2,144 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Газар зүй
засварлахДундговь аймгийн Гурвансайхан сум нь аймгийн төвөөс зүүн урагш 71 км, Улаанбаатар хотоос 300 км-т оршдог. Говь хээрийн бүсэд багтдаг 554.9км2 хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй. Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох “Их газрын чулуу”, "Ярхийн уул", "Ерлөг" хайрхан зэрэг үзэсгэлэнт газрууд тус сумын нутагт оршдог. Өөрийн аймгийн Өлзийт, Өндөршил, Баянжаргалан, Говь-Угтаал зэрэг сумдтай хил залгаа оршдог. Засаг захиргааны нэгжийн хувьд Гурвансайхан, Чулуут, Элгэн, Дэрсэнэ-Ус, Суугаант гэсэн 5 багт хуваагддаг. Нийт 691 өрхийн 2493 хүн амтай ба үүнээс 60% нь МАА салбарт ажилладаг. Хүн амын цэвэр өсөлт жил тутам 4.6%-тай байна.Тус суманд Салхитын мѳнгѳний орд газар байрладаг.
Ерөнхий боловсролын сургууль
засварлахЕрөнхий боловсролын сургуульд 300 гаруй хүүхэд суралцаж байна. Сүүлийн 5 жилд сургууль завсардалт, халдварт өвчин гараагүй амжилтаараа эрүүл мэнд, боловсролын салбар ажиллаж байна. Сумын ерөнхий боловсролын сургуулийн багш 2021 онд Монгол улсын шилдэг 10 багшийн нэгээр нэрлэгдэж, дэлхийн шилдэг багшийн шалгаруулалтад өрсөлдөж буй.
Мал аж ахуй
засварлахМал сүргээ таван төрөл дээр нь жигд сайхан өсгөдөг бөгөөд өнөө жилийн тооллогоор 152 909 мал бүртгэгдсэн байна.
Төрийн байгууллага
засварлахТус суманд 80 гаруй төрийн албан хаагчид төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай ил тод хүргэх зарчмын үндсэнд ажиллаж байна. Нийт төсвийн байгууллагуудын удирдлагууд 30-аас дотогш насны залуучууд ажилладаг нь сумын хөгжилд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх гол хүчин зүйл болдог. Мөн нийт хүн амын 70 гаруй хувийг залуучууд эзэлдэг.
2007 онд тус сум нь засгийн газрын болон аймаг, сумын засаг дарга нарын дэвшүүлсэн зорилго зорилтыг хэрэгжүүлж ажиллахаас гадна сумандаа “Ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарлаж ажилласнаар суманд жижиг бизнес эрхлэгчдийн тоо урьд жилүүдийнхээс нэмэгдэж байнгын болон түр ажлын байранд 60 гаруй хүн амруулан ажиллалаа. Сумандаа 2005 онд 43889.79, 2006 онд 35161.07_ 2007 онд 96949.9 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.
Сүүлийн 2-3 жилд байгалийн гамшиг гангийн улмаас нийт малчин өрхийн 70 гаруй хувь нь алсын аймаг Дорноговь, Өмнөговь, Говь-Сүмбэр, Төв аймаг, Улаанбаатараас хойш нутагт отор хийж байна.
Олон нийтийн байгууллага
засварлахМөн байгалийн үзэсгэлэнт газар “Их газрын чулуу”-нд Зууны манлай уртын дууч Б.Норовбанзадын гэрэлт хөшөө, задгай театр, зэргийг хүний гараар нэмж бүтээсэн нь гадаад дотоодын олон жуулчдын сонирхлыг татаж, зорьж очдог газрын нэг болоод байна. Монгол улсын соёлын өв болсон уртын дуу, морин хуурыг ЮНЕСКО-д бүртгүүлэх ажлын хүрээнд 2019 онд 3000 морин хуурч, уртын дуучдыг дуулуулж, урлагийн бусад наадмыг толилуулсан сайхан үйл ажиллагаа болж өнгөрсөн. Цаашид ч энэ ажлыг уламжлал болгон жил бүр зохион байгуулж нутаг орныхоо түүх соёл, аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэдгээ аймгийн засаг дарга Ц.Мөнхбат ярилцлагандаа дурдаж байсан юм.
УИХ-ын гишүүн асан Р.Эрдэнэбүрэнгийн санаачлагаар сумын төвд 2км гаруй урттай засмал зам тавьж, айл бүрийн хашааг блок болон төмөр сараалжаар ижилжүүлсэн. Мөн сумын төвийг цэцэрлэгжүүлж, гэрэлтүүлгийн асуудалд онцгой анхаарсан бөгөөд нарны энергээр ажилладаг гэрлүүдийг засмал зам дагуу суурилуулсан нь сумын төвийг онцгой өнгө үзэмжтэй болгосон. Энэ нөр их ажлуудыг өрнүүлснээр тухайн жилдээ Монгол улсын "Жишиг сум"-аар шалгарч байсан. 2020 оноос эхлэн сумын төвийнхөө байшинтай айлуудад цахилгаан халаалт тавьж, цэвэр бохир усны асуудлыг цогцоор нь шийдсэн нь залуусыг сум орон нутагтаа урин дуудсан, сумандаа сайхан амьдрах боломж нөхцөлөөр хангасан үйл хэрэг болсон юм.